НИЙГЭМ

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдаа зохиогдлоо

Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулагджээ. Үзэсгэлэн худалдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 160 гаруй төлөөлөл оролцлоо.

Үзэсгэлэн худалдааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан:

“Үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого нь төр, засгийн болоод нийслэл хотын тэргүүний зорилт билээ. “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох, байнгын үйлчлүүлэгч, захиалагчтай болох давуу талтай. Нийслэлийн удирдлагуудын зүгээс  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд дарамт болдог төрийн хүнд суртлыг арилгах, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно” гэжээ.

Тус үзэсгэлэн худалдаанд 160 гаруй иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцуулсан бөгөөд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулах боломжийг  олгох гэнэ.

Арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран энэ сарын 21-23ны өдрүүдэд зохион байгуулж байна.Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлж бүтээгдэхүүний, чанар, стандартыг сайжруулах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв 2019” үзэсгэлэн худалдааг долоо дахь жилдээ зохион байгуулагджээ. Үзэсгэлэн худалдааны нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 160 гаруй төлөөлөл оролцлоо.

Үзэсгэлэн худалдааны үеэр хотын Захирагч С.Амарсайхан:

“Үйлдвэрлэлийг хөгжүүлж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого нь төр, засгийн болоод нийслэл хотын тэргүүний зорилт билээ. “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдааг тогтмол зохион байгуулснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хамтран ажиллах түнш байгууллагуудтай холбоо тогтоох, байнгын үйлчлүүлэгч, захиалагчтай болох давуу талтай. Нийслэлийн удирдлагуудын зүгээс  жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэдэнд дарамт болдог төрийн хүнд суртлыг арилгах, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно” гэжээ.

Тус үзэсгэлэн худалдаанд 160 гаруй иргэн, аж ахуй нэгжийг талбайн түрээсгүйгээр оролцуулсан бөгөөд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулж, худалдан борлуулах боломжийг  олгох гэнэ.

Арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвтэй хамтран энэ сарын 21-23ны өдрүүдэд зохион байгуулж байна.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button