НИЙГЭМНийгэм мэдээ

Зэгсний зэрлэг гахай агнавал ₮2.9-3.3 саяын торгуультай

Зэгсний зэрлэг гахай буюу (Sus scrofa nigripes) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор "Ховор амьтан"-ы жагсаалтад бүртгэгдэж, улаан номод орсон нэн ховордсон амьтан юм. Биеийн урт нь 170-180 см, сэрвээний өндөр 80-100 см, жин нь 200 кг орчим аж. Гадаад төрх нь хоншоор шонтгор, хүзүү богино, чих дэлдгэр, хөл богинохон бахим байдаг байна.

Түүний идэш тэжээл нь ургамлын үндэс, булцуу, зэгсний шүүслэг хэсгээс гадна шавж, жижиг мэрэгч аж. Монгол оронд зэрлэг гахайг ойн бодон болон зэгсний гахай гэж хоёр хуваадаг. Зэгсний зэрлэг гахай нь ихэвчлэн ус намаг бүхий газрууд болох Хар нуур, Булган, Ховд голын сав газраар нутагладаг. Хамгаалалтын статус хувьд Монгол улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор "Ховор амьтан"-ы ангилалд оруулж, агнахыг хориглосон байдаг.

Зэгсний зэрлэг гахайг хууль бусаар агнасан, түүний эд эрхтэн хадгалсан, тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн болон зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг бөгөөд экологи-эдийн засгийн үнэлгээгээр зэгсний зэрлэг гахай нь ойн бодонг бодвол харьцангуй өндөр буюу 2.9 - 3.3 сая төгрөгөөр үнэлэгддэг байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button