Сурвалжилга, Нийтлэл

Хулгайн анчдаас болж ховордоод буй зэрлэг гахайг хашаандаа тэжээн, үржүүлж байна

Монгол оронд зэгсний гахай ба ойн бодон гэсэн хоёр зүйлийн зэрлэг гахай нутагладаг. Үүнээс зэгсний гахай нь Хар нуур, Булган, Ховд голын сав газар Зэрэгийн хөндий, Шаргын говьд тархаж амьдардаг бөгөөд сүүлийн үед хулгайн анчдын уршгаар 100 орчимхон тоо толгой болж буурсан гэлцдэг. Харин нийт зэрлэг гахайн хувьд 2018 оны байдлаар 421 ширхэг үлдсэн гэх судалгаа байна. Агнахыг хориглосон тус амьтны мах амттай, тансаг зэрэглэлийн зоогт тооцогддог төдийгүй элэг, цусыг нь эмчилгээний зорилгоор ихээр худалдан авдаг байдал хулгайн ан хийгдэх гол шалтгаан болдог.

Тэгвэл Хэнтий аймгийн Дадал суманд тариалан аж ахуй эрхлэн амьдардаг С.Пүрэвсүрэнгийнх гэдэг айл, нутгийнхаа ойролцоох ойгоос ганц ширхэг зэрлэг гахай барьсныгаа хашаалан тэжээж, зургаан жилийн турш өсгөн үржүүлж байна. Тоо толгой нь цөөрсөн, түүнчлэн байнгын идэш тэжээлийн сор даган нүүдэллэж явдаг энэ амьтныг гэртээ авчран үржүүлнэ, аж ахуйн хэлбэрээр үр шимийг нь хүртэнэ гэдэг малчин, тариаланч айл бүрт тааралддаггүй сонин жишиг байлаа.

Зэрлэг гахайн эрийг бодон, эмийг мэгж, харин зулзагыг торой гэнэ. Зургаан жилийн өмнө хэрхэн нэг бодон барьсныг нь, яаж өсгөн үржүүлсэн, одоо 10 гаруй торойг хэрхэн өвөлжүүлж байгаа зэргийг нь Улаанбаатар хотоос холбогдож, тодрууллаа. С.Пүрэвсүрэнгээс бид дараах асуултуудад товч хариулт авсан юм.


-Зургаан жилийн өмнө ойгоос ганц бодон барьж, өнөөдрийг хүртэл өсгөн үржүүлж байгаа юм байна. Одоо хашаанд тань хэдэн зэрлэг гахай өвөлжиж байна. Танайх 10 гаран жил ногоо тариалж буй айл гэсэн, анх яагаад зэрлэг гахай тэжээх болсон юм бэ?

-Одоогийн байдлаар хашаанд маань 10 гаран торой байна. Насанд хүрсэн гахайнуудаа эргэлтэд оруулчихлаа. Нэг мэгж 8-12 торой гаргадаг, түүнчлэн гурван сар болоод л торойлдог учир нас биед хүрсэн гахайнуудыг эргэлтэд оруулахгүй бол дэндүү хурдан олшрох талтай.

Манайх ногооны тариалан эрхэлдэг айл. Үүний өмнө энгийн цагаан гахай тэжээдэг байсан юм. Ногооны хаягдал их гардаг учир үүнийг идүүлэх гэж анх гахай тэжээж эхэлсэн. Гэхдээ цагаан гахай маш их иддэг, идшийг нь дийлэхгүй юм билээ. Түүнчлэн зарж борлуулахад хямд үнэтэй учир ашиг муутай байсан.

Ийм учир цагаан гахайн оронд зэрлэг гахай үржүүлэх санаа төрсөн. Ингэж ойгоос ганц бодон барьж, хашсан маань өнөөдрийг хүртэл үр төлөө өгч, үе дамжин үржсээр байна. Зэрлэг гахайны хувьд элдэв замбараагүй зүйлсээр хооллож, махсаад байхгүй, ногоо, будааны хаягдлаа л иддэг. Дээрээс нь гэрсэг, ухаантай амьтан. Мөн мэдээж илүү өндөр үнэд хүрдэг.

-Цагаан гахайг үе үе бордох шаардлагатай болдог шүү дээ. Зэрлэг гахайны хувьд хэрхэх вэ. Яаж хооллодог юм бол?

-Тийм, цагаан гахайг үе үе биш, байнга шахуу бордох хэрэгтэй болох нь ч бий. Харин зэрлэг гахайг хааяа нэг бордоход болно. Яагаад гэвэл, бид нэг газар нь хашаад байхгүй, тавдугаар сар орчмоос эхлээд шууд мал дагуулан бэлчээрт гаргачихдаг юм. Иймээс өдөржин өөрсдөө өвсний сорноос идэж, идээшилж яваад орой хашаандаа хүрээд ирдэг. Дээрээс нь бид ихэвчлэн будаа өгнө, ногооны хаягдлаар хооллоно. Ийм үед бордох шаардлага байдаггүй.

-Яаж өвөлжүүлдэг вэ?

-Тусгайлан хашаа, пүнз барьж өгсөн. Пүнзнийхээ цас, мөсийг цэвэрлэж, өвс дэвсээд өгчихдөг. Ингээд л давгүй өвөлжчихнө.

Тайлбар: С.Пүрэвсүрэнгийн пүнзэнд буй торойнууд

-Зэрлэг гахай гэдэг тэжээхэд ямар онцлогтой амьтан юм бэ?

-Ерөөсөө маш гэрсэг амьтан. Бэлчээрт явсан бол оройдоо заавал ирж хонодог. Хөдөө газар бэлчиж яваад, эзнийхээ машины үнэр дуу зэргийг шууд таниад хүрээд ирнэ. Уурлуулахгүй л бол элдэв догшин авир байхгүй.

Нөгөө талаар байгальд байхдаа их нүүдэлчин амьтан. Нэг газраа өсөж, үржээд л амьдраад байна гэж үгүй. Сүүлийн үед хулгайн анчид олширсон тул хаана хамгийн аюулгүй, дээрээс нь идэш тэжээл сайтай байна, тэр газар луу уул даваад л сүргээрээ нүүдэллэчихдэг юм билээ.

Бас хөлсний булчирхайгүй амьтан. Ийм учир гэмтэл, шарх авбал ерөөс халуун даана гэсэн ойлголт байхгүй, шууд үхдэг.

-Уурлуулахгүй бол элдэв догшин авиргүй гэлээ. Зэрлэг гахайнд уруулсан, хатгуулсан гэх олон хүн байдаг?

-Огт гэршээгүй, ойд торой байхаасаа зэрлэг өссөн гахай бол хүн рүү хаа нэг дайрах нь бий. Манайд байгаа гахайнууд одоо нэлээд хэдэн үеэрээ гэрийн нөхцөлд өсөж, үржиж байна. Иймээс ааш зан нь дөлгөөхөн. Гэхдээ ер нь зэрлэг гахайны уурыг л хүргэхгүй бол зүгээр. Хэрэв энд тэндээс нь хатгаж, өдөж хоргоовол хурц соёогоороо хүү татаад л хаядаг юм билээ. Хоёр соёо нь их хурц, хутга шиг эд байдаг.

-Тэжээж байх энэ хугацаанд таны зэрлэг гахайнууд хүн, амьтан гэмтээсэн тохиолдол гарсан уу?

-Нэг ч удаа гараагүй.

-Тан шиг зэрлэг гахай тэжээдэг айл хэр олон байдаг бол. Дуулж, сонсож байв уу?

-Манай аймгийн хэмжээнд 3-4 айл байгаа байх. Сургаар л сонсож байсан. Бас манайх нэлээд хэдэн айлд торой өгсөн. Тэд өсгөж, үржүүлж байгаа байх. Ер нь зэрлэг гахайн аж ахуйтай айл цөөхөн шүү.

-Хулгайн анчдаас болж тоо толгой нь нэлээд цөөрсөн гэдэг?

-Тийм ээ. Уг нь агнах хориотой амьтан. Байсхийгээд л буудаж унагаад аваад явчихдаг. Огт гэршүүлээгүй, ойн зэрлэг бодон гахайн мах идэх хүсэлтэй хүмүүс олон байдаг юм билээ. Ийм учир ойгоос их агнадаг. Тэр бүү хэл манай хашааны гаднаас буудах үе бий. Хэдхэн хоногийн өмнө нэг бодонг маань шөнөөр буудаад аваад явчихлаа.

-Хэт олшруулахгүйн тулд заримыг нь айлд өгч, заримыг нь худалдах замаар эргэлтэд оруулдаг гэлээ. Зэрлэг гахайн мах ямар үнэд хүрдэг вэ?

-Цагаан гахайн мах килограмм нь 14-15 мянган төгрөг болдог бол зэрлэг гахайнх 18-20 мянгад хүрнэ. Амт ч сайтай. Цагаан гахайных нэг тийм өмхий үнэртэй, амтгүй байдаг. Зэрлэг гахайн мах шарахад сайн борлоно, сайхан амттай, муухай үнэргүй. Мөн дээрээс нь элэг гэх мэт дотор эрхтнийг нь биед сайн гээд гадна, дотны хүмүүс их авдаг юм билээ.


Бичвэрийн эхэнд дурьдсанаар, Монгол оронд зэрлэг гахайн тоо толгой 421 байгаа тухай 2018 оны байдлаар Байгаль орчны төлөв байдлын судалгаанд тэмдэглэгдсэн. Хэдийгээр холбогдох байгууллагаас нэн ховордсон, ховордсон амьтдын жагсаалтад оруулаагүй ч, жил бүр зэрлэг гахай агнахыг хориглосон шийдвэр гардаг. Гэсэн ч С.Пүрэвсүрэн гуайн хэлж буйгаар, хулгайн анчид агнасаар, зэрлэг гахайн тоо толгой буурсаар байгаа ажээ.

Ийм үед гэртээ тэжээн үржүүлж, бага ч болов төрөл - зүйлийн сан бүрдүүлэн, үр шимийг нь зохих хэмжээнд хүртэж буй ийм нэгэн хөдөлмөрч гэр бүл байгальд хайртай монгол айлын үлгэр жишээ. Адил аж ахуй эрхлэх сонирхолтой айлуудад торойноосоо өгч, уг амьтны тоо толгой цөөрөх эрсдэлийн эсрэг бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаа нь сайхан. Цаашид тариалан аж ахуйгаа тэлнэ, зэрлэг гахайн тоогоо ч нэмнэ гэдгээ С.Пүрэвсүрэнгийнх ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Анчин
Анчин
2020-01-11 11:23

Байг�##�ьд Хайртай даа биш ашиг олох зорилггоор зэрлэг гахайг гэршүүлэн тэжээж,олноор нь �##�ж борлуулж бгаа нөхөр, улсын хэмжээнд 400-с их бий

Зочин
Зочин
2020-01-11 21:20
Reply to  Анчин

новш анчин

Зочин
Зочин
2020-01-11 11:27

м�##� шиг юм бичих юм

1234
1234
2020-01-11 11:46

Юм бичих гэж байгаа бол бичих гэж байгаа юмныхаа т�##�аар жаахан юм уншчиж болдоггүй л юм байхдаа. Мэдлэг, чадвар, хариуцлага, ухамсар түй ч а

БҮҮ ЧАЛЧ
БҮҮ ЧАЛЧ
2020-01-12 00:21
Reply to  1234

чи дут

1234
1234
2020-01-11 11:49

�##�га. Хэдэн юм хольж хутгаж завааруулаад юм бичсэн л болж байв�##� худлаа байна уу, хортой байна уу, буруу байна уу огт хамаагүй.

Зочин
Зочин
2020-01-11 12:41

тоо толгойг нь гаргасан тоо ч худлаа.тэжээсэн бол тэжээвэр.мөн агнуурын зөвшөөрөл өгдөг юм шүү

зочин
зочин
2020-01-11 14:41

421 гэж яаж тоолов. Тоолуулах нь битгий хэл ойртуулдаггүй амьтан. Бариад эрлийзүүлэх нь хориотой. Удмын чанараа �##�даж цаашдаа

иргэн
иргэн
2020-01-11 20:00

зэрлэг бодонгоо цагаан гахайтай нийлүүлсэн юмуу.ганц бодон үржинэ гэж юу байдаг юм.тодорхой зүйл бичихгүй.

Төр
Төр
2020-01-12 20:05
Reply to  иргэн

Харваас бага жижгүүд нь толботой �##�агдуу байгаа биз дээ. Тэжээвэртэй холилдоод тэр. Хуучин Батаа гуай гэж сайд байсан өвгөн Тахир соёотод ий

Жамсран
Жамсран
2020-01-12 00:22
Reply to  иргэн

ЧИ ДУУГҮЙ БАЙ

Зочин
Зочин
2020-01-12 00:14

Bodon ni torson geseen

Зочин
Зочин
2020-01-12 05:38

Жилдээ бараг 1000 орчим зэрлэг гахай агнах зөвшөөрөл өгч байгаа шд юун 421 тийм цөөхөн байв�##� устаж буй амьтан гээд зөвшөөрөл өгөхгүй шд

Зочин
Зочин
2020-01-12 06:39

Хуулиар зэрлэг амьтдыг гаршуулб�##� торгоно энэ тэр гэсэн үү үгүй юу. Энэ хүнийг битгий оролдоосой.

Уншигч
Уншигч
2021-04-20 14:58

Хатгуулна биш ээ хадруулна гэдэг юм аа, монгол хэлээ сайн сурч мэдэж аваад сэтгүүлч хийгээрэй

Төмөр
Төмөр
2023-03-15 15:52

Оросод ангийн аж ахуйнууд нь өчнөөн том т�##�байтай газарыг хашиж бгаад илүү нуг�##�амтай зэрлэг, тэжээвэр 2-н эрлийз бодон үржүүлээд, анчдад буудуулдаг юм билээ. Тэр аж ахуйнууд нь өөрсдийн сувенир, ой тайгын зэрлэг жимс хүнсний дэлгүүр, ангийн махны ресторантай. Хоол мах нь янзын гоё амттай.

Холбоотой мэдээ

Back to top button