СПОРТСпорт

NBA 22 жилийн дараа өргөтгөл хийж 32 багтай болно

NBA буюу АНУ-ын үндэсний сагсан бөмбөгийн лигийн удирдах зөвлөл шинэ багууд нэмэх талаар хуралдаж албан ёсны санал хураалт явуулсан байна. Улмаар NBA шинээр хоёр баг нэмэх шийдвэр дэмжигдсэн аж. Ингэснээр 2004 оноос хойш буюу 22 жилийн дараа анхны өргөтгөл болж байгаа юм.

Тэгвэл шинээр ямар хот байгуулах нь сонирхол татаж буй. Энэ асуудлаар NBA сүүлийн жилүүдэд нарийвчлан маш сайн судалсан бөгөөд тэдний үзэж буйгаар Лас Вегас болон Сиэтл хотуудад баг байгуулах боломжтой гэж үзжээ. Улмаар лигийн удирдах зөвлөл энэ оны дундуур дахин хэлэлцэж, шинэ багуудыг 2028–2029 оны улирлаас эхлэн тоглохыг шийдэх юм байна.

NBA 32 багтай болж буйтай холбоотойгоор бүсийн тэнцвэрийг хадгалах үүднээс дорнод бүсийн зарим багийг өмнөд бүс рүү шилжүүлэх шаардлага үүсэж болзошгүй байгаа аж. Дашрамд дурдахад NBA хамгийн сүүлд 2004 онд драфт зохион байгуулж, бусад багуудаас хамаарахгүйгээр тоглогчдыг сонгон “Charlotte Bobcats” буюу одоогийн Charlotte Hornets багийг шинээр байгуулсан.

Тухайн үед NBA $3-4 тэрбумын ашигтай байсан шинээр хоёр баг нэмэгдсэнээр орлогын хэмжээ гурав дахин нэмэгдэх боломжтой болоод буй. Түүнчлэн шинээр нэмэгдэх багийн үнэлгээ $7-10 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хоёр багийн нийт үнэлгээ $20 тэрбумд хүрч болзошгүй байгаа аж. Энэхүү орлого нь одоогийн 30 багийн эзэмшигчдэд хуваарилагдах юм байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button