НИЙГЭМНийгэм ярилцлага

О.Батчимэг: Үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн болон өртсөн хүүхэд хоёулаа сэтгэл зүйн гэмтэлтэй байдаг

Өсвөр насны хүүхдүүдэд тулгардаг сэтгэл зүйн асуудлын талаар "Нейромед" сэтгэл заслын эмнэлэгийн эмч О.Батчимэгтэй ярилцлаа.

-Өсвөр насныхны дунд хамгийн түгээмэл сэтгэл санааны асуудлын тухайд?

-Өсвөр насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолддог сэтгэл зүйн асуудал буюу сэтгэцийн асуудал нь сэтгэл түгшилт, сэтгэл гутрах, зан үйлийн эмгэг гэсэн гурван зүйл байдаг. Зан үйлийн эмгэг гэдэг нь гэрээсээ явах, архи, тамхи гэх мэт зүйлсийг хэрэглэх мөн нийгмийн дүрэм журам зөрчих зэргийг зан үйлийн эмгэг гэж тодорхойлдог. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүдэд дээрх гурван эмгэг хамгийн түрүүнд тохиолддог гэсэн үг.

-Хүүхдийн сэтгэл санааны асуудалд гэр бүлийн харилцаа яаж нөлөөлж байна. Хэлбэрийн хувьд?

-Өсвөр үеийн хүүхдүүдэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол эцэг эхийн хоорондын харилцаа. Эцэг эхийн хүүхдэдээ зааж зөвлөдөг хэд хэдэн хүмүүжлийн аргууд байдаг бөгөөд үүнийг таван хэлбэрт хуваадаг. Жишээ нь нэгдүгээр хэлбэр нь хатуу гарын хүмүүжил. Энэ нь эцэг эх хүүхдэд аливаа заавар зөвлөмжийг өөрийн хүссэний дагуу хийхийг шаарддаг хэрвээ биелүүлэхгүй байх юм бол хүүхэд рүү орилдог, загнадаг, зандардаг цаашлаад хүүхдийг зоддог зэрэг орно. Ийм эцэг эхчүүдийг хатуу гарын хүмүүжилтэй гэж үздэг.

  • Хоёрдугаар хэлбэр нь хэт бурханчлах гэж үздэг хүүхдээ эрхлүүлдэг буюу бүх юмны дээр хүүхдээ байлгадаг. Хүүхдийн урдуур орж бүх зүйлийг нь эцэг эх хийж өгдөг бөгөөд хүүхдэд ямар ч буруу өгдөггүй. Ямар нэгэн алдаа дутагдал, асуудал гаргахад хэн нэгний буруу мэтээр хүүхдээ хамгаалж ойлгуулж байдаг. Ийм эцэг эхчүүд байх юм бол хэт эрхлүүлсэн буюу бурханчлах хүмүүжил гэж үздэг.
  • Гуравдугаар хэлбэр нь хүүхдийг үл хайхрах эцэг эх хүүхдийг огт тоохгүй санаа зоргоор нь юу хийж байгааг тоодоггүй, асардаггүй, халамжилдаггүй улиралд нь тохирсон хувцас болон хичээлийн хэрэгсэл хүүхдэд шаардлагатай зүйлсээр хангаж өгдөггүй тийм эцэг эхчүүдийг үл хайхрах гэж үздэг. 
  • Дөрөвдүгээрт нь хэт халамжлах. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ осолдох, гэмтэх, бэртэх, буруу хүнтэй нийлэх, алдаа гаргах зэрэг эрсдэлээс байнгын хүүхдээ хянах байдлаар ханддаг эцэг эхчүүдийг хэлдэг.
  • Хамгийн сүүлийнх нь итгэл хүлээлгэсэн хэв маяг гэж байдаг. Эцэг эх нь хүүхэдтэйгээ ярилцдаг, ойлголцдог, хүүхдээсээ суралцдаг санаа бодлыг сонсдог. Шийдвэр гаргахдаа хүүхдийн хүслийг тусгаж өгдөг эцэг эхчүүдийг итгэл хүлээлгэсэн гэж үздэг.

-Дээрх таван төрлөөс аль нь зөв юм бэ?

-Хүүхэд болон өсвөр үеийн хүүхдийн сэтгэл зүйтэй гэр бүлийн хүмүүжил эцэг эхийн харилцаа маш чухал байдаг. Тийм учраас илүү итгэл хүлээлгэсэн хүмүүжлээр хүмүүжсэн хүүхдүүд илүү өөртөө итгэлтэй дасан зохицох чадвар сайтай байдаг гэсэн үг.

-Үе тэнгийн дээрэлхэл хүүхдийн сэтгэл зүйд яаж нөлөөлдөг вэ?

-Үе тэнгийн дээрэлхэл хүүхдийн сэтгэл зүйд маш том толбо үлдээдэг буюу нөлөөлдөг гэж үздэг. Тэр дундаа хүчирхийлэлд өртсөн хүүхдийн хувьд өөртөө итгэх итгэлгүй болох ичих санаа зовох сэтгэл түгших сэтгэл гутралд орох зэрэг олон зүйлс илэрч болно. Нөгөө талдаа дээрэлхэл үйлдээд байгаа хүүхдийн хувьд ч сэтгэл зүйн асуудал байгаа учраас хэн нэгнийг айлгаж ичээх, зодох цохих үйлдэл хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр үе тэнгийн дээрэлхэлд өртсөн болон үйлдэж байгаа аль аль хүүхдэд сэтгэцийн эрүүл мэндийн туслалцаа зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Зарим тохиолдолд нийгэмд үе тэнгийн дээрэлхэл үйлдсэн хүүхдийн зураг ил гараад ирэхээр насанд хүрсэн хүмүүс тухайн хүүхэд рүү чичлэх буруутгах хандлага байдаг.

-Цахим орчны хэтрүүлсэн хэрэглээ нь хүүхдийн сэтгэл хөдлөлд нөлөөлж болзошгүй-

-Сэтгэл заслын эмчид хандах шаардлага, дохио тэмдгүүд нь юу вэ?

-Хүүхэд өсвөр үеийнхэнд илэрч байгаа сэтгэл зүйн олон урвалуудаас уурлах, бухимдах, сэтгэлээр унах, хичээл сурлагадаа явахыг хүсэхгүй байх, ойр дотно хүмүүстэйгээ маргалдах гэх мэт маш олон асуудлууд үүсэж болно. Эдгээр асуудлуудын үед өдөр тутмын хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болох буюу хичээлдээ явж чадахгүй байх. Ойр дотно хүмүүстэйгээ хэвийн харилцаа өрнүүлэх боломжгүй болох ийм байдлаар энэ зүйл нь байнга илрээд байх юм бол сэтгэцийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж үзнэ.

-Мөн илэрч байгаа зүйлд нь сурлаг нөлөөлөх гэр бүлийн харилцаанд нөлөөлөх нийгэмд нөлөөлөх найзууддаа нөлөөлж байх юм бол сэтгэцийн эмчийн тусламж шаардлагатай. Тэрнээс өмнөх илрэл нь харьцангуй бага байх юм бол сэтгэл засалч болон сэтгэл зүйчд хандах боломжтой гэж үздэг.

-Цахим орчин нийгмийн сүлжээ өсвөр насны хүүхдийн стресс  сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

 -Цахим орчны магадгүй хэтрүүлсэн хэрэглээ нь хүүхдийн сэтгэл хөдлөлд нөлөөлж байж болзошгүй гэж үздэг. Тухайлбал хүүхэд өсвөр үеийнхэн олон цагаар утсыг үзэх үед мэдрэлийн ядаргаа үүсдэг олон цагаар ширтэж байгаа учраас нүд чилэх нуруу хөших хоол идэхгүй байх эсвэл эсрэгээрээ өөрөө хоол идээд хөдөлгөөнгүй байснаараа таргалалт үүсэх зэргээр бие махбодын маш олон сөрөг нөлөө үүсэхээс гадна оюуны ядрал үүсдэг хүүхэд ийм болоод ирэхээр хүүхдийн сэтгэл санаанд энэ нь нөлөөлөөд байна гэж үздэг амархан уурладаг бухимддаг сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй болох утасны хэрэглээ нь хараат байдал үүсэхээр тэр зүйлээсээ холдох үед уур бухимдал төрөх, үгүйлэх шинжүүд илэрдэг учраас цахим хэрэглээ олон цаг байх тусмаа хүүхдэд сөргөөр нөлөөлж байдаг. Гэхдээ цахим хэрэглээг тохируулан буюу тодорхой бага хугацаанд хэрэглэх нь хүүхдийн мэдлэгийг сайжруулах эерэг тал байж болно гэж үздэг.

-Өсвөр насны хүүхдүүд өөрсдөө сэтгэлээ тайвшруулах ямар энгийн арга барил ашиглаж болох вэ?

-Өсвөр насныхан гэлтгүй хүүхэд багачууд багаасаа сэтгэл хөдлөлөө удирдах чадваруудыг зааж өгөх хэрэгтэй гэсэн үг. Уур бухимдал нь төрлөө гэхэд одоо би уурлаж байна, одоо би баярлаж байна, би гуниглаж байна гэдгээ хүүхэд багаасаа ер нь таньж сурч мэдэх хэрэгтэй гэж үздэг. Таньж мэдсэнийхээ дараагаар үүнийг аюулгүй зөв аргаар гаргаж сурах хэрэгтэй. Тухайлбал, уур бухимдал нь хүрч байгаа тохиолдолд уур бухимдал хүргээд байгаа зүйлсэд хэн нэгэнд миний уур хүрээд байна надад тав тухгүй байна, би таагүй байна, би гуниглаад байна, гэдгээ үгээр хэлж сурах хэрэгтэй.

-Мөн хамгийн үр дүнтэй арга бол амьсгалын дасгал байдаг тогтмол өдөр болгон хийж заншсанаар уур бухимдал сэтгэл түгшил гэх зүйлсийг намдаах боломжтой гэж үздэг. Хүүхэд өсвөр үеийнхний хувьд сэтгэл санаагаа сайн байлгая гэвэл өөрийн дуртай зүйлстээ байх хэрэгтэй шатар тоглох, усанд сэлэх гэх мэт ямар нэгэн спортын төрөл урлагийн төрөл юм уу өөрийн чаддаг зүйлээрээ тодорхой хэмжээний хичээллэх. Ийм байдлыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үздэг.

А.БАЯСГАЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үе тэнгийн дээрэлхэл гэдэг маш ноцтой асуудал шүү

Зочин
Зочин

ene asuudliig surguul deer sain anhaarah heregtei

Зочин
Зочин

Дээрэлхсэн хүүхэд ч бас асуудалтай байдаг нь үнэн

Зочин
Зочин

hoer taldaa l setgel zuin demjleg heregtei yum bn

Зочин
Зочин

Эцэг эхийн хүмүүжил хамгийн чухал юм байна даа

Зочин
Зочин

Хүүхдүүдтэйгээ ярилцдаг байх хэрэгтэй шүү

Зочин
Зочин

huuhduudee sonsdog etseg eh mash chuhal yum bn

Зочин
Зочин

Цахим хэрэглээ үнэхээр их нөлөөлж байна

Зочин
Зочин

Сэтгэл зүйчид хандахыг хэвийн зүйл болгох хэрэгтэй

Зочин
Зочин

setgel zuich deer очih ni ichih zuil bish shuu

Зочин
Зочин

Хүүхдүүдийн сэтгэл зүйг илүү анхаарах цаг болсон

Зочин
Зочин

Дээрэлхэлд өртсөн хүүхдийг буруутгаж болохгүй

Зочин
Зочин

Сургууль бүр сэтгэл зүйчтэй байх хэрэгтэй

Зочин
Зочин

surguuliud ene tal deer ajil hiih heregtei

Зочин
Зочин

ene tal deer bugdeeree hamtarch ajillah heregtei

Холбоотой мэдээ

Back to top button