Тойм: Г.Занданшатар эцсийн мөчид ҮГЭЭ ЗАЛГИВ

Хэдхэн сарын өмнө эрх баригч нам Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг үдэж, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон. Харин өнөөдөр түүнийг энэ суудлаас үдлээ.
Засгийн газар огцрох үеийн цаад төсөөтэй нюансыг ажиглавал Л.Оюун-Эрдэнэ MCS-ийг ямагт тодорхойлон авч, үргэлж чиглэн шүүмжилж ирсэн. Түүнийг огцруулахад MCS хуруу дүрэлцээгүй юм гэхэд огцрохыг нь тэсэн ядан хүлээж байсан нь мэдээжийн асуудал.
Харин энэ удаа Г.Занданшатар өөрөө Ерөнхий сайд болгоны нэртэй уягдаж ирсэн Оюу Толгойн сэдэв дээр хэд хэдэн удаа тодорхой оролцож, Рио Тинто-гийн захирлын өөдөөс Монголын байр суурь хатуу гэдэг дүрээ харуулсан. "Усны төлбөрөө төл" гэж барьц ахиулж, хэлэлцээг урагшлуулах шахалтуудыг хийсэн нь магадгүй нөгөө талд таалагдаагүй ч байж болох. Ерөнхий сайдын чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад эл явдал ор нөлөөгүй байсан ч гэсэн өөрчлөлт тэдэнд ашигтай гэдэг нь үнэн. Түүнчлэн Төрийн сангийн данс руу 1.3 их наяд төгрөг шилжүүлж, царцаачихаад арбитрын шийдвэрийг отож байгаа Рио Тинто-гийн хувьд Г.Занданшатар солигдох нь чухал уу, чухал.
Магадгүй, яг одоогийнхоор бол намын дарга нь Ерөнхий сайд гэдэг зарчмаараа Н.Учрал Ерөнхий сайдын суудлаа авах тул, "Орано"-гийн гэрээг урагшлуулж чадсан дүрээр нь Рио Тинто түүнтэй хэлцэл хийх хүслээ нуугаагүй байж болно.
МАН-ын Засгийн газар яагаад ингэж алга урвуулах дайны хурдан сэлгэгдэх болов. Намын олонхын шийдвэрт хэн жин дараад байгаа юм гэдэг асуултууд эндээс гарч л таараа. Өнөөдөр УИХ-д 68 суудалтай энэ намын олонхыг төрийн тэргүүн "хөдөлгөж" байна. МАН-ын Удирдах зөвлөлийн 39 гишүүний 21 нь ерөнхийлөгчийн талын хүмүүс бий гээд харвал өнөөдөр МАН-ын улс төрийн голлох шийдвэрүүд тэндээс гарч буй нь харагдана.
Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудал дээр МАН-ын гишүүд маргаангүй яг хоёр, тэр дундаа бүр залуу дунд үеийнхэн болон хууччуул гэсэн зааг үүсээд байхад нь ерөнхийлөгч чуулганы танхимд орж үг хэлснээрээ санал хураалтад хамгийн тодорхой нөлөөг үзүүлсэн гэж болно. Энэ удаад ч ялгаагүй. МАН-ын хагарал дээд цэгтээ тулчихсан энэ үед Г.Занданшатарыг огцруулж байж гомдогсод болоод хөөгдөгсдийн орон зайг намдаа тэнцүүлэх боломж бүрдэх байсан учраас, түүхэндээ хамгийн хурдтайгаар огцруулах процессыг явуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал болон чуулган дээр хэлсэн түүний үгэнд "Хүн засагладаггүй хууль засагладаг байх ёстой. Улс төрийн институцүүдийн хуваарилалт дээр маргалдаж, авлигад идэгдсэн" гэх үгийг хэлэхийн сацуу "Улс төрийн өрнөл, үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боломж олдоно гэж итгэж байна" гэсэн нь түүний ард улс төрийн шахалтууд ирсэн гэдэг нь тодорхой цухалзаж байсан юм.
Гэсэн ч энэ нөхцөлд Г.Занданшатар олон зүйл ярилгүй, хэн нэгэн рүү чиглэсэн субъектив хатуу үг ч чулуудалгүй эцсийн мөчид үгээ залгилаа.
Түүний аутист шинж нь заримдаа улс төрийн хэтэрхий адармаатай нөхцөл байдал дунд зүгээр л үгээ хумьчихдаг байдлаар ийн илэрдэг. Энэ удаад ч тэр ийм байв.
Г.Занданшатарын Засгийн газрын үед хийгдсэн хамгийн чухал нэг ажлыг тэр ганцхан өгүүлбэрт багтаана лээ. Энэ бол Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулах саналыг олон улсад нээлттэй болгох шийдвэрийг гаргасан нь юм. Хөрөнгө оруулагчдаас ирсэн санал багадаа 500 сая ам.доллароос тэрбум ам.доллар хүрчээ. Өмнө нь уул уурхайн талбарт тавигдаж байгаагүй өндөр дүнтэй санал. Энэ магадгүй түүний эхлүүлж, дараагийн Засгийн газар нь өөрсдөдөө нааж хэсэгтээ нүүр тахлах ганц ажил нь болж мэднэ.
Дараагийн Засгийн газрын нюансыг мөн л хэн дэглэх нь тодорхой энэ цаг үед МАН хэмжээгүй эрх мэдлийн хүчийг нэг цэг рүү хэт төвлөрүүлсээр эцэст нь түүнийгээ яаж ч чадахгүйд хүрэх вий.
Том компаниудын улс төрийн ашиг сонирхол лавширч, нам доторх нөлөөлөл нь гүнзгийрч, эргээд тэр балчгаасаа гарч чадахааргүй улам гүн шигдэх тусам Засгийн газрын нас богиносдог ийм нэг муу жишгийг эрх баригч нам өнөөдөр бараг л өөрсдийнхөө легаси болгочихлоо.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүүрсни хулгайч нартай тэмцэхийн оронд хэлэлцээ хийж, сайн ажиллаж байгаа Ерөнхий сайд Занданшатараа унагаадаг Ерөнхийлөгч, МАН-ын даргатай байгаад ч яах юм билээ.. Энэ хулгайтай эвлэрэх нь тэгээд та нарын улс төр үү? Улсаа бодсон чинь тэгээд энэ үү? Яриад байдаг шудрага ёс чинь тэгээд энэ үү? ХҮРЭЛСҮх, УЧРАл аа?
Улс төр үнэхээр ойлгомжгүй болж байна даа
Ийм хурдан огцордог жишиг хэвийн биш шүү
ard tumend bol bur oilgomjgui l baina daa
Том компаниудын нөлөө их байна уу даа
Эрх мэдэл нэг газарт төвлөрөх аюултай
ingej baival hogjil yamar baih ve dee
БАЯР, БАЯРЦОГТ нарын АВЛИГАЧИД манлайлж АН ын толгойгүй гишүүдийн ачаар РИО ТИНТОгийн эсрэг шударгаар шаардлага тавьсан ЗАНДАНШАЬТАРЫГ огцруулав. ҮНЭНДЭЭ тэдэнд УЧРАЛ УИХ ын дарга байх ямар ч асуудал биш баЙСАН
Дээд хүний тэнэглэл ахиад цааш юунд ч хүргэж мэднэ!
Рио тинто той хатуу үзэлцсэнээс болж огцорлоо хөөрхий
Чамайг тэгж хэлүүлэх гэж л дүр эсгэсэн юм шүү дээ
Татаасны архичин толгой
Манай улс төрийн байдал тодорхойгүй болчихлоо, хэн ийм зүйл хийж байгааг мэдэхгүй гэх мэт гэнэн тэнэг зүйл ярих нь утгагүй бөгөөд бүр зориудаар иймэрхүү зүйлийг цахимд түгээх үүргийг троллууддаа өгсөн байж мэднэ. Тэр тусмаа Занданшатар унах нь бараг томилогдож ЗГ-аа байгуулах үед л тодорхой байсан. Энэ тухай ч бичиж л байлаа. Энэ бол зөвхөн МАН-н доторх зодоон биш угтаа бол монголын олон намууд хэдийгээр нэр нь ондоо боловч эцсийн дүндээ эдийн засгийн эрх ашиг хүсэл сонирхлоороо хөшигний ард сэм нэгдэж хуйвалдаж байдаг эздүүдийн түр ашгийн төлөөх бүлэглэл бөгөөд илрэх хэлбэрээрээ нам гэх халхавчин дор байдгын тод илрэл. Үүнийг гуйвуулахын тулд хаа хол өөр зүйлийн төлөө хуцаж яваа Нямбаатар хийж байгаа гэхчлэн тэнэг юм бичих нь дэндүү өрөвдөлтэй. Гэхдээ нийтлэлд "эрх мэдлийн хүчийг нэг цэг рүү хэт төвлөрүүлсээр" "том компаниудын улс төрийн ашиг сонирхол лавширч, нам доторх нөлөөлөл нь гүнзгийрч" гэх мэтэчлэн оношийг нэр хаяггүй ч тодорхой тавьсан байна. Одоо байгуулагдах Учралын ЗГ ямар настай байхыг хэнийг танхимдаа сайдаар дуудхаас ихээхэн хамааралтай бөгөөд насных нь хэмжээ ч үүнд шууд хамаарна. Гэхдээ л арай уртхан хугацаанд байх, ядахдаа ерөнхийлөгчийн сонгуулийг сайнаар, саараар алинаар ч үдэх хэмжээнд байлгая гэвэл сөргөлдөгч талууд тохиролцож танхимдаа томоохон шинэчлэл хийж суудлаа хувь тэнцүүлэн хувааж авах магадал их бөгөөд тэр нь ч өнөө маргаашдаа өлзийтэй байх биз. Харин ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ЗГ баталгаатай солигдох байх. Ямартай ч сүх буутал үхэр амгалан гэгчээр одоохондоо, нэг хэсэг хугацаанд амьсгаа жаахан намдах байх. Хамгийн осолтой нь жоомоо шатаах гээд гэрээ шатаах гэгч болчих вийдээ. Гаднах орчинд олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хурцдаж геополитикийн давуу талын төлөөх толхилцоон их байгаа өнөө үед монголын төр тогтвортой, алсын хараатай аядуу дундаж байр суурьтай байх нь ядруу амьдралтай мань мэтэд ч их нөлөөлнө.
АН мундаг байлаа ч гэх шиг. Сайн ажиллаж буй Занданшатрыг хурцлаад улс орны хөгжлийн төлөө зүтгүүлэх нь ард түмэнд хэрэгтэй байлаа. Одоо та нар нүрсний хулгайч нарт улс орныг буцаагаад тушаав. Хэн хожив? Лав ард түмэн биш! Та нарын энэ тэнэг ард түмнээ, улс орноо бододгүй улс төр чинь улс орны хөгжлийг хойш татаж байна! МАН, АН аль аль нь улс орноо боддог баймаар байна. Зарим худлаа Дамдинням, Батцэцэг гэх мэт сайд нараа солиод урагш явах байсан юм.
Үгээ залгисан гэдэг нь сонин л сонсогдож байна
Tiim bolohoor er zorigoo haruulsan ene ter gej baaduudaad baigaa bololtoi
Хэн нь үнэн ярьж байгааг ойлгоход хэцүү
Хэн нь үнэн ярьж байгааг ойлгоход хэцүү
Занданшатар тайлбар хийсэн бол зүгээр байсан
МАН дотор нэлээд зөрчил байгаа юм байна
dotroo taltsal ih bol ulsad muu shuu
Эрх мэдэл нэг газарт төвлөрөх аюултай
bidend bol ajil amidrald nuluuluh shiidver chuhal shuu
Засгийн газрын нас богино байгаад байна
Хэн нь ч гарсан тогтвортой ажиллах хэрэгтэй
Нямбаатар болон Хятадууд ЗГ-т нөлөөтэй байна.
"Загатнасан" газар маажсан нийтлэл болжээ
Занданшатар бол жинхэнэ удирдагч биш л дээ зүгээр нэг бусдын гар болсон ТОМООТОЙ, АЙМХАЙ, ЭРХ МЭДЭЛД дуртай нэгэн. ЕСайдаар ажилласан хугацааны 9 сард хийсэн ажил зүгээр үүрэгт ажил гавьяа биш.
Ug bhgui yum chini .....
Өчнөөн олон хүнийг тагнуулч бгоно гэж хоосон хошгоруулаад ямар гээчийн балай үйл явдал болооддд бнаааа
хүрэлсүг юу гэж болгоодог юм болдоо
Тийм ээ шахаанд орсон нь хэлсэн үгнээс нь ил байсан. Хувь хүн нь нэлээд хүлээцтэй хүн болохоор цаг хугацаанд нь үлдээчих шиг боллоо. Нэг талаар хулчийлаа. Ерөнхийлөгчид их учир байна аа! Монголын ард түмэн жинхэнэ ерөнхийлөгчтэй болох цаг хэзээ вм болдоо!
Хатуу байр сууринаасаа буцахгүй, тохиролцоо хийхгүй гээд байсан үгээ яав!! Бөөлжсөн бөөлжисөө буцаан залгилж байх шив..
"Засгийн газар яагаад ингэж алга урвуулах дайны хурдан сэлгэгдэв" гэвэл Оюун-Эрдэнэ, Занданшатар гэдэг нэг туйлын ойворгон, нөгөө нь хамгийн чадал муутай хүн байсанд оршино!!!