Улсын хэмжээнд 238.6 мянган мал төллөөд байна
Хаврын урь орж, малчны хотонд төл малын дуу цангинаж эхэллээ. Мал төллөлтийн явцын мэдээгээр 2026 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 1.1 хувь төллөж, улсын хэмжээнд 238.6 мянган төл хүлээн авчээ. Төлийн бойжилт 99.5 хувьтай байна.
Одоогоор Дундговь аймаг мал төллөлт, төлийн бойжилтын хувиар тэргүүлж байгаа юм. Тодруулбал, төллөвөл зохих 1,2 сая гаруй эх малаас 37773 нь төллөжээ. Шинэ төлийн дийлэнхийг хурга, ишиг эзэлж байгаа бөгөөд төлийн хорогдол гараагүй.
Шинэ төлийн 2484 нь ботго. Өмнөговь аймагт хамгийн олон буюу 673 ботго хүлээн авч, төлийн хорогдолгүй бойжуулж байгаа аж. Тус аймаг 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 155.9 мянган тэмээ тоолуулж улсдаа хамгийн олон тэмээтэй аймгаар тодорсон билээ.
Бүс нутгаар авч үзвэл, Төвийн бүсэд хамгийн өндөр буюу 1.6%, Хангайн бүсэд 1.1%, Баруун бүсэд 0.9%, Зүүн бүсэд 0.3-тай мал төллөлт үргэлжилж байна.
Дашрамд дурдахад, Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд 2025 оны энэ үед мал төллөлт 4.8 хувьтай, хүлээн авсан төлийн бойжилт 98.3 хувьтай байсныг дурджээ. Өнөө жил мал төллөлт хожуу эхэлж байгаа хэдий ч, төлийн хорогдол бага, малчид өнтэй хаваржиж байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Малчдын хөдөлмөрийн үр шим гарч байна даа сайхан мэдээ байна
ene jil malchid ovoo undur ashigtai bh shig bn
Төлийн бойжилт 99.5 хувь гэдэг маш сайн үзүүлэлт байна
malchid maani uneheer sain ajillaj bn shuu
Хаврын сайхан мэдээ унших гоё юм аа
ene bol uneheer bayarlahaar medee bn
Дундговь аймаг мундаг байна шүү
Мал төллөлт хожуу эхэлсэн ч хорогдол багатай нь сайн байна
ene jil tsag agaariin nuhtsul ch gaigui bh shig bn
Ботгоны тоо ч боломжийн байна
Малчиддаа баяр хүргэе хөдөлмөрийн үр дүн шүү
Ийм мэдээ их сонсогдоосой
ene bol manai ulsiin jinhene bayalag shuu
horogdolgui gedeg uneheer saihan medee bn
Хөдөөнийхөн маань сайхан хаваржиж байна даа