Гадаад мэдээДЭЛХИЙ

Йемен дэх хуситууд Ираны дайнд нэгдэж, Израилд цохилт өглөө

Йемен дэх хуситууд бямба гарагт /2026.03.28/ Ираны дайнд нэгдэж Израилд цохилт өгсөн байна. Уг явдал Ираны дайн өргөжин тэлэх эрсдлийг нэмэгдүүллээ. Хуситуудын өгсөн цохилт нь дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн тээвэрлэлтэд нэмэлт эрсдэл учруулж байгаа юм. Учир нь хуситууд Арабын хойг болон Улаан тэнгис дэх тээврийн онгоцнуудад цохилт өгч чадна гэдгээ харуулсан. Хэрвээ хуситууд Улаан тэнгист цохилт өгч эхэлбэл дэлхийн эрчим хүчний хямрал дордоно.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай хийж буй хэлэлцээ ахиц сайтай явагдаж байгаа гэсэн. Үүнийг Ираны тал эрс үгүйсгэсээр байна. Хэлэлцээ сайн явагдаж байгаа хэмээсэн ч гэсэн Вашингтон Ойрх Дорнод руу тэнгисийн хүчний явган цэрэг олон мянгаар нь илгээгээд байгаа билээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button