
Спортын салбараас төрсөн хамгийн залуу эмэгтэй гавьяат М.Нандинхүсэл өчигдөр "Central" телевизийн "Tonight Mongolia" шоу нэвтрүүлэгт оролцох үеэр "WNCAA Division I"-д тоглох санал авсан тухайгаа ярилаа. Ингэснээр тэр "WNCAA Division I"-д тоглох анхны Монгол тамирчин болж байгаа юм.
Түүний хувьд АНУ-ын сагсан бөмбөгийн "Florida Tech Panthers" багт тоглож байсан бөгөөд 3*3 ААШТ-д эх орноо төлөөлөн оролцохоор ирээд байгаа аж. М.Нандинхүсэл Монголын үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга, ДАШТ-нээс мөнгөн медаль хүртсэн юм.

Дашрамд дурдахад ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 01-05-ны өдрүүдэд Сингапур улсад болно. Тус тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй багууд өрсөлдөх юм. ААШТ нь энэ олимпын оноо цуглуулах энэ улирлын анхны чансаа өндөр тэмцээн гэдгээрээ онцлог.
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.