Ц.Нямдоржийн ард нуугдсан нам доторх цөөнх

Ням гарагт МАН-ын Бага хурал хуралдаж, намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг дүрмийн заалтынхаа дагуу Н.Учралыг нэр дэвшүүлж дэмжсэн. Бага хурал дээр ЕНБД Я.Содбаатар гишүүдээсээ багагүй шүүмжлэл хүртэхэд нь Ц.Нямдорж ч жин дарж өгөв.
Тэр Бага хурал дээр Я.Содбаатартай хэд хэдэн асуудал дээр үг сөргөж, уурлахдаа "Та нар нам доторх цөөнхдөө УИХ-ын даргын суудлаа өг" хэмээсэн. Нам доторх цөөнх гэдэг нь Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарын фракцыг хэлж буй.
Л.Оюун-Эрдэнэ Бага хурал дээр ирж оролцолгүй байсаар тарахын алдад нь ирж саналаа өгчихөөд гарч одсон. Х.Булгантуяа Д.Амарбаясгаланг бараадасхийн хурал дээр сууж харагдсан бөгөөд тэднийг өмгөөлөн дуугарах, тэр тусмаа ерөнхийлөгчийн өөдөөс чанга дуугарах чадалтай нь ганц Ц.Нямдорж байсан тул өнөөдрийг хүртэлх нам доторх таагүй уур амьсгалыг түүгээр эвдүүлэхийг хичээсэн нь энэ биз.
Ялангуяа, Х.Булгантуяагийн өмнөөс МАН дотроос ганц ч гишүүн өмгөөлж үг хэлээгүй нь нэг талдаа бүгд хэнээс айж буйг мэдэхийн дээдээр мэдэх учраас Ц.Нямдорж ийн уурсаж байгаа хэрэг. Ингэж уурссаных нь араас Я.Содбаатар гарч ирж мэдэгдэл хийхдээ нэр бүхий гишүүдийг намаас түдгэлзүүлэх асуудлыг Хяналтын хороо шийднэ гэж займчуулсан нь Ц.Нямдоржийн үг Бага хурлын гишүүдэд хүрээгүй биш хүрснийх.
Түүнчлэн Н.Учрал өөрийн Засгийн газрыг тогтвортой байлгахын тулд Л.Оюун-Эрдэнэ талаас сайд томилохгүй гэх нь тодорхой. Оронд нь Ардчилсан нам болоод УИХ дахь бусад улс төрийн намуудад хамтралын санал тавьбал нам доторх хагаралын сүүдрээ Засгийн газартаа тусгахгүй байх боломж болно. Энэ нөхцөл байдлыг олон жил энэ намын гал тогоог барьсан Д.Амарбаясгалан мэдэж байгаа учраас Ц.Нямдоржийн үг Бага хурал дээр хэрэг болсон нь мэдээж.
Л.Оюун-Эрдэнэ Н.Учралыг дэмжиж санал өгсөн гэгдэж буй. Тэгэхээр тэд өөрсдөд хэрэгтэй бүх боломжоо ашиглах гэж үзнэ. Гэхдээ намын 60, 70-аад оныхонтой түнжин хагарсан тэдэнд тэрнээс өмнөх үеийнхний араар орж, өмгөөлүүлэх шаардлага байв уу.
Тэр ч бүү хэл Ц.Нямдорж "Би тэр Л.Оюун-Эрдэнийн орсон Лхагвын тойм гэдэгт нь оръё гэж бодож байгаа" хэмээснээр цөөнхийг цээжээрээ хамгаална гэдгээ бүрэн дүүрэн илэрхийлээд авна лээ.
Т.БАТСҮРЭН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямдорж баяр даваасүрэн мэтийн новшнууд энэ намыг ийм хогийн болгосон зайлж далд ор үхээрийн бузарууд
Ерөнхийлөгчт өрсөлдөх санаа нь бүтэхгүй болохоор ууртай байгаа биздээ
...энэ бузар өмхий зайлаагүй юм ууу
Хүрэлсүхийг байранд нь тавих цаг болсон. Сонгуулийн дараа хулгай нь илэрчихнэ гэж айсандаа хор хутгаж яваа амьтан.
Danh garch ireed hamgiin turuund said dargyn alban tushaald tomilogdson hor, neg yum bain. Irgedyn hagaral ene hund mash ashigtai baisaar irsen
Мэнгэтийн өөрийн нь бэлтгэсэн төслийн гарууд шүү. Ха Ха мэнгэт будаа. Одоо мэнгэтийн Хятадын тагнуулын хэргээр нь шалгуулах хэрэгтэй.
Нямдорж хүүхдээ сайд эсвэл, гишүүн болгох алхамаа л хийж яваа. Монгол улсын төлөө л лав биш.
Оюунэрдэнэ Амарбасаглан Булгантуяа нар боксын рингэнд гараад ирвэл тоглолт маш үзүүштэй болно.Данхаарайг АТГ даргаар тавьчихаа Булгантуяаг ХЗДХ сайдаар шаалгаад,Амарбаясаакийг eрөнхий прокурор болгочихоо.Миний ах мэнгэт Нямка мэджаагаа шүү Янгугийн Сог Баянөлгийн засаг даргаар явуулчихаа үйл явдлын өрнөлийг харцгааяа ёстой бага газрын томоохон тулаан болно.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus
Үe үe дарангуйлагч төрөх болгонд Нямка маань л байранд буцааж тавьж чаддаг хүн дээ