Хойд Солонгост Ким Жү Эгийн үсний засалтыг дуурайхыг хуулиар хоригложээ
Хойд Солонгост Ким Жон Уны охин Ким Жү Эгийн үсний засалтыг дуурайхыг шинэ баталсан хуулиар хориглосон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Өмнөд Солонгосын тагнуулууд мэдэгдсэнээр Ким Жон Ун охиноо өөрийнхөө залгамжлагчаар сонгосон. Сүүлийн үед Ким Жон Ун охинтойгоо олон нийтийн арга хэмжээнд оролцох болсон юм. Тухайлбал Ким Жү Э 61 удаа олон нийтийн өмнө гарсан байна.
Эх сурвалжууд мэдээлснээр БНАСАУ шинэ хууль баталж Ким Жү Эгийн үсний засалтыг дуурайсан хүний үсийг хусаж, албадан хөдөлмөр эрхлүүлэх лагерьт зургаан сар хорьж шийтгэх болсон аж.
Хойд Солонгост үүнээс гадна загварын бусад сонголтыг хориглодог байна. Эх сурвалжууд мэдээлснээр ханцуйгүй цамц, жинсэн өмд, үрчлээ нугалаагүй өмд, гадаад бичигтэй футболк, гар цүнх барихыг хориглодог аж. Мөн эмэгтэйчүүд бүсэлхийнээс доогуур унжсан үс, шорт, бие барьсан топ зэрэг хувцас өмсөхийг хориглодог гэж “Radio Free Asia” агентлаг мэдээлжээ. Өмнөд Солонгост ийм загварын хувцас хүмүүс их өмсдөг учир Хойд Солонгос капиталист соёлыг эсэргүүцэхийн тулд ийм хориг тавьдаг гэж тус агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалж: Mirror, RFA















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.