Т.Доржханд: Тогтвортой, гаднын хөрөнгө оруулагчдаа хулхиддаггүй ЗГ байна гэвэл хамтарна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Учралыг Ерөнхий сайдад томилох эсэх асуудлыг хэлэлцэж буй. Яг одоо УИХ дахь АН-ын бүлгээс нэг цагийн завсарлага аваад байгаа юм.
Энэ үеэр ХҮН намын дарга Т.Доржханд "Цомхон байя гэж ярих нь зөв шийдвэр биш гэж бодож байна. Эсрэгээрээ эв нэгдэл, тогтвортой байдлаа хангаж, үүсээд байгаа хүндрэлийг давж гарах нь бидний эрх ашиг. Сөрөг хүчин байр сууриа илэрхийлээд явах нь зөв байх. Гэхдээ Монгол Улсаа бодъё. 35 жил хэрүүл хийлээ, боломжуудаа хаалаа шүү дээ. Шинэ Засгийн газар гарч ирээд өмнөхөө үгүйсгэдэг. Ингэсээр байгаад бизнес хийх, хөрөнгө оруулах хүн олдохоо болилоо. АН, ХҮН нам хичээгээд, том төслүүдээ хөдөлгөөд санхүүжүүлээд явж байсан. Байн байн Ерөнхий сайд нь огцроод байвал яах юм бэ. Засгийн газартай богино хугацаанд хамтармааргүй байна. Үүнийгээ МАН-ын даргатай тодорхой ярина. Хэрэв урт хугацаанд тогтвортой, бизнесээ дэмжсэн, гаднын хөрөнгө оруулагчдаа хулхиддаггүй Засгийн газар байж чадна гэвэл бид асуудлыг ярилцана. Гэхдээ одоогоор хамтаръя гэсэн санал ирээгүй байна.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Хүний хар Хандаа"-г нэн яаралтай хөөж явуулбал зөв болно доо.
Их юм горьдчихсон халтар вэ танайхыг тоохгүй за юу
Хадмаа хульхдаж бизнэссийг нь булаасан хүн ямар том ярьна вэ
За чи ч хэрэггүй дээ.
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг монгол төрөөс зайлчихвал чамд баярлах гээд байнаа...
Өмхий хар жорлон нохойн гөлөг юун улсын хөгжил чамд бохир хулгайн мөнгө л хргтэй...
Энэ хүн л овоо ажилласан даа. Манангийнхан хийсэн , ярьсныг нь нураачих вий дээ
чамайг тоох гөлөөг ч бхгүй дэээээээээээээ, мал минь
Доржханд гэж үнэхээр илүү ургачихсан чигчий хуруу юм аа. Яана вэ
Монголд хөрөнгө оруулах хүн байхгүй, Монгол угаасаа хөгжихгүй гээд байсан хүн юун хөрөнгө оруулагчдийн талаар яриад байгаан
Эсгий хийх газар нохой хэрэггүй гэж чи илүү байна хол очиж хуц халтар минь.
Чи зайлсан нь дээр ээ. Танай нам бол үнэндээ нам биш, МАН-ын охин нам болсон тул дараагийн сонгууль гэж бодсоны ч хэрэггүй.