Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Анхны цалингаараа онлайн дэлгүүр нээж түүнийгээ гэр бүлийн бизнес болгожээ

"Ажилд авна" гэх зарын дагуу өдөрт 3-5 газар руу холбогддог хэдий ч тулгуур эрхтний бэрхшээлтэй учир түүнийг ажил авдаггүй байж. Гэсэн ч шантралгүй ажил хайсны эцэст онлайнаар бараа борлуулдаг дэлгүүрийн цахим хуудсыг нь хариуцан ажиллахаар болжээ. Уйгагүй хичээсний эцэст ажилд орсноор цалинтай болж түүгээрээ гэр бүлдээ тус дэм болох нь үгээр хэлэхийн аргагүй их аз жаргал, урам зориг, хүч өгч байсан нь мэдээж.

Ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, бүх зүйлийг дэс дарааллаар нь сурч, ойлгож чадсан түүнд өөрөө онлайн дэлгүүр нээх хүсэл төрсөн байна. Удаан бодсоны эцэст 2025 оны 11-р сарын 4-нд өөрийн "Muugii Shop" онлайн дэлгүүрээ нээж чадсан түүнийг И.Мөнх-Эрдэнэ гэдэг. Түүний сэтгэлд 11-р сарын 4-ны өдөр хэзээ ч арилшгүй тодоор үлдсэн бөгөөд дэлгүүрийн тухай асуух бүрд тус өдрийг дурсан ярина.

Анхны ажлынхаа цалингаас илүүчилж, хадгалсан мөнгөөрөө БНХАУ-аас "TAOBAO" болон "PINDUODUO" гар утасны апплейкшн ашиглан бараануудаа татаж эхэлжээ. Бараагаа худалдахын тулд сурталчилгаа хийх шаардлага үүсэж улмаар өөрийн өмнө нь нээж орхисон цахим хаягийг сэргээж нэрийг нь "Muugii Shop" болгосон байна. И.Мөнх-Эрдэнийн ярих чадвар төдийлөн сайн биш учир түүний барааг сурталчилж өгөх хүн хэрэгтэй болсон байна. Улмаар түүний үеэл дүү 14 настай Д.Мөнхбаяр түүнд тусалж барааг нь танилцуулах ажлыг хийх болжээ.

-Видео эвлүүлэх чадвараа сайжруулж, чанартай сурталчилгаа хийхийг хичээнэ-

Энэ талаар Д.Мөнхбаяр "Би мэдээ орсон цагаасаа л ахтайгаа хамт амьдарч өдөр тутамдаа тусалдаг. Манай ах өөрөө ажил хийж, хичээж олсон мөнгөөрөө онлайн дэлгүүр нээхээр шийдсэн. Бараагаа тайлбарлаж зарахад нь миний тусламж хэрэг болсон. Бид хоёр хамтраад дөрвөн сар гаруй болж байна. Ахын захиалж авсан барааг нь танилцуулах видео бичлэг хийж цахим орчинд нийтэлдэг. Хүмүүс ихэвчлэн дэлгүүрийн цахим хаяг руу зурвас бичиж захиалга өгнө. Ах өөрөө цахим хаягаа хөтөлж, гадаадаас бараагаа захиалж, захиалгаа өөрөө авдаг. Би барааг нь тайлбарлаж өгөх л үүрэгтэй.

-Цахим хуудсандаа идэвхтэй видео бичлэг оруулдаг харагдсан. Бичлэг хийж бараагаа танилцуулах нь хэний санаа байсан вэ?

-Бүгд ахын санаа. Долоо хоногт дунджаар 3-5 видео оруулдаг байсан. Их видео оруулаад байхаар хүмүүс бага үзээд байх шиг санагдсан учир ах бид хоёр ярилцаад видео эвлүүлэх чадвараа сайжруулж чанартай бага бичлэг оруулъя гэж шийдсэн.

-Онлайн дэлгүүрт нь туслахаас гадна өөр бусад зүйлс дээр ахдаа үргэлж тусалдаг юм байна. Яриаг нь орчуулахаас эхлээд л харцаараа ойлголцож байна шүү дээ?

-Ах ярихдаа муу учраас хүмүүстэй ярилцахад нь зарим үед орчуулагч болж өгдөг. Үргэлж хамт байдаг учраас гадаа салхилуулж, хоол хийж өгнө. Ах бид хоёр хамтдаа хоол хийх дуртай. Би ногоо, махаа бэлдэнэ ах гол амталгааг нь тааруулдаг. Миний хийсэн гуляш түүнд их таалагддаг.

-Өөр та хоёрын хамт өнгөрүүлсэн дурсамжтай зүйлс юу байна?

-Хамгийн мартагдашгүй дурсамж гэвэл "Тоонот" болон реппер ThunderZ тоглолтыг үзсэн. Ах "Тоонот", Thunder дуунуудад их дуртай. Бид хоёр нэг анимэ үздэг, хамт гар утасны тоглоом тоглоно гээд хамтдаа хийдэг зүйлс их бий.

-Боломжийн ашиг олж эхэлбэл хамгийн түрүүнд дүүдээ цалин өгнө-

И.Мөнх-Эрдэнийн БНХАУ-аас захиалсан бараа 10-15 хоногт монголд ирдэг бөгөөд ирсэн даруй бүрэн бүтэн байдлыг нь шалгаж баталгаатай, чанартайг нь борлуулдаг байна. Мөн түүний ээж нь гар аргаар утас ээрч цүнх нэхэж тэдний онлайн бизнест хувь нэмрээ оруулдаг аж. Харин Д.Мөнхбаярын ээж нь бараа захиалсан хүмүүст захиалгыг нь хүргэж өгөх ажлыг хийдэг байна. Нэг ёсондоо И.Мөнх-Эрдэнийн "Muugii Shop" тэдний гэр бүлийн бизнес юм.

"Аль болох чанартай бараа зарахыг хичээдэг. Биднийг муулах хүнээс өмөөрдөг хүмүүс нь их. Ашиг орлого олоод байгаа зүйлгүй ч бизнес маань модоо барьчихгүй ямар ч байсан дөрвөн сар боллоо. Цаашид боломжийн ашиг олбол дүүдээ цалин өгнө гэж боддог. Дараа нь Япон улс руу аялах мөрөөдлөө биелүүлнэ. Дүүгээ мэдээж авч явна" хэмээн И.Мөнх-Эрдэнэ ярина.

И.Мөнх-Эрдэнэ "Анх ганц нэгээр нь бараагаа захиалдаг байсан. Одоо бол тав, зургаагаар нь захидаг болсон. Нэг бараанаас олныг захичихаар борлуулагдахгүй байдаг. Дунджаар долоо хоногт 3-4 бараа зарчихвал болоод л байдаг юм. Зарим үед долоо хоногт нэг ч бараа зарагдахгүй байх үе байдаг" гэлээ.

-Онлайн дэлгүүрээ нээгээд дөрвөн сар болж, багагүй хугацаа. Шантрах үе байсан уу?

-Бараа зарагдахгүй болохоор сэтгэлээр унах үе байдаг. Гэхдээ зүгээр ээ, заавал хүмүүс миний барааг авах албагүй шүү дээ. Надад "Тоонот" болон ThunderZ дуунуудад дуртай, үнэн үгтэй санагддаг. Заримдаа шантарсан, гунигласан үедээ сонсохоор урам зориг, итгэл олж авдаг.

-Танай дүү Д.Мөнхбаяр танд их тусалдаг юм байна. Арай ахиу ашиг олбол дүүдээ цалин өгнө гэж та ярьсан. Дүүгийнхээ талаар?

-Манай дүү надад үргэлж тусалж, хамт байдаг. Дүүдээ их хайртай. Удахгүй цалин өгөөд, хамт гадаад улсаар аялна гэж боддог. Өмнө бид хоёр Манжуур хамт явж байсан. Манжуурт орой гудмаар нь дүүтэйгээ хамт явах үнэхээр сайхан мэдрэмж. Цаашид улам илүү хичээж, их бараа зараад дүүтэйгээ хамт тэр мэдрэмжийг ахин мэдэрмээр байгаа. Мөн бусад гэр бүлийн гишүүдээ авч явна.

Видео:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
27 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Б.Пүрэвдулам
Б.Пүрэвдулам

Маш гоё сурвалжлага хийсэн байна. Ажилд нь амжилт хүсье.

Зочин
Зочин

Ёстой мундаг залуу байна аа, шантрахгүй хичээж байгаад нь амжилт хүсье

Зочин
Зочин

Ter ajild avdag hun saihan setgeltei yum.

Зочин
Зочин

Ийм сэтгэлтэй хүмүүс л амжилтанд хүрдэг дээ, гэр бүлээрээ гоё дэмжиж байна

Зочин
Зочин

Анхны цалингаараа бизнес эхлүүлнэ гэдэг том зориг шүү, бахархаж байна

Зочин
Зочин

Дүүдээ хүртэл цалин өгнө гэж бодож байгаа нь ямар гоё сэтгэл вэ

Зочин
Зочин

Багаас нь хөдөлмөрлөж байгаа нь ирээдүйд их хэрэг болно доо

Зочин
Зочин

yostoi goy tuuh bna, uneheer hicheesen hun l amjiltand hurdeg shuu

Зочин
Зочин

ene bol jinhene hustel temuullee dagasan jishee bna

Зочин
Зочин

Сэтгэл гаргасан хүн заавал нэг өдөр амжилтад хүрдэг шүү

Зочин
Зочин

yostoi uram ogoh medee bna, amjilt husye ta nart

Зочин
Зочин

Гэр бүлийн бизнес гэдэг хамгийн бат бөх байдаг шүү, амжилт

Зочин
Зочин

bi bas iim yum hiih yumsan gej bodog bolloo shd

Зочин
Зочин

Хичээл зүтгэл нь шууд харагдаж байна, улам их борлуулалт хийгээрэй

Зочин
Зочин

mundag ah duu 2 shuu, tsaashdaa ih amjilt gargana daa

Зочин
Зочин

Энэ залууг дэмжих хүмүүс их байгаасай, үнэхээр хичээж байна

Зочин
Зочин

хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гээд дүүрэг бүр дээр баахан цалин авсан хүмүүс байдаг гэсэн, болдог бол ийм хүмүүст л тусалмаар юм, бараа татах энэ тэр дээр нь хүүгүй зээл өгсөн ч буцаагаад л төлөх залуу байна хөөрхий

Зочин
Зочин

Мундаг, зүтгэлтэй залуу болон дүүд амжилт

Зочин
Зочин

Мундаг 2 тоо баяр хүргье, улам өөдрөг яваарай!

Зочин
Зочин

goy ger buliin hamt olon bna shd, iim uil ajillagaa iluu hugjuusai

Зочин
Зочин

ayalah yah ve zaluu baina. bolno. Gol n business amjilttai urgeljluuleh sanhuugee saitar changa barih chuhal. Ug n ene mongoor amijirgaa zalgahgui baga ch gesen neg oor orlogo hen negend n baidag bol business n arai hurdan osno. Hun mongo n osood ireheer oor oor zoilgotoi bolno. Joohon mongotei bolonguutaa zarlagadah buruu. choloot tsagaaraa gadaad heltei bol bayan humuus yamar setgehuitei baidag ve, ted herhen mongo osgoh udirddag ve, geh met mongo sanhuugiin video uzeh, Mongoloor ch baidag. Mon tatvariin tuhai unshij medeh. Tsalin ogvol yah yostoigoo huuliig n sudlah. Huuhed uchraas huuhdiin hodolmor erhleltiin tuhai huuli sudlah. Huuli zorchihgui baih heregtei. Busninessiin jiliin orlogo chini 5 sayas esvel 50 sayas baga bol yamar ch zardliin barimt nehehguigeer 1%-aar jild neg udaa tailan tavij tatvar toldog. Yag hed gedgiig sanahgui baina. Ooroo huvi hunii orlogiin alban tatvariin tuhai huuliig unshih heregtei, asuuh asuult baival tatvariin albanaas asuuj bolno. Saya unshihad hogjliin berhsheeltei hun tatvaraas choloologdono gesen baina. Tiim bol sain biz. gehdee urgelj batalgaajuulj asuuh heregtei. Huviasaa zovlohod joohon mongotei bolohooroo busdad taraana aylna gesen n odoohondoo buruu sanagdlaa. Nas zaluu tul ulam saijruulj ih bolgoj ovoo horongo uusgeh hemjeenii mongotei bolchihvol horongiin medleg saitai bolchihvol bayan boloh bolomj nas zaluu, neg orlogotoi buh hund baidag. Suuldee mongo chini huugiin huu gedeg zarchmaar osdog. uund ymar mergejiltei mundag mergejilten baih ogt hamaagui. gantshan mongoo hatuu changa udirddag hemnedeg tootsoo hiideg humuus l chaddag gedeg.

Зочин
Зочин

Amjilt husiy

Өвгөн Балдан.
Өвгөн Балдан.

Сайн байна, ёстой сайн байна. Ухаан байхад ингэж л амьдрах хэрэгтэй. Ёстой мундаг байна. 4 мөч бүрэн, ам хэлтэй хүмүүс мунхаглаад болж хөдөлмөр эрхлэхээс залхуурч, гуйлга гуйж архидан согтуурч байхад энэ хүнд л нийгмийн халамжийг ихээрээ хүргэх ёстой юм даа. Халамжтай, эерэг сэтгэл сайтай хүмүүс буянтны данс нээвэл тус болох л байхдаа. Дүү Мөнхбаярт зөвлөе. 91117156. Сайхан сэтгэлээр хүлээн аваарай.

Enkhee
Enkhee

Сайн хүү бна.Мундаг залуусдаа улам их амжилтыг хүсье.Бараа авнаа.Өмжилт

Зочин
Зочин

facebook -r zardag bol. ter marketplace deer n davhar tavival hudaldan avah humuust haihad amar baidag. ternees post guilgej harah unen yadargaatai baidag. Mongolchuud yaij tend busniness hiidgiig bi lav oilgodoggui. Hudaldan avagch bol ehleed zurag une medeelel 3 l sonirhono. Minii sonssonoor shine ue bol tik tokddog l gesen. Gol n social media ashiglaj zarval baraag chini hun haij olohod amar, nuugaad baih zuilgui bol unee bichih ich chuhal baidag, baraagaa sain #tag lah heregtei. Mongolchuud zurag tavichihaad une bichihgui utasnii dugaaraa tavidag teneg. Hen post bichih ve hen utasdah ve?

Зочин
Зочин

Хэдий хөгжлийн бэрхшээлтэй ч мундаг бна .залуусаа бод энэ 2 хүүд амжилт

Зочин
Зочин

дээхнэ Гансүх гээд нэг ийм баагийг хэдэн гарууд найз болоод ирж очоод ураа татаад архи уулгаад тамхи татуулаад хүүхэн шаалгаж өвчин авахуулаад амьдралыг нь самарсан доо удахгүй тийм л юм болно.
ингэж өөрийгөө олон нийтийн хараанд оруулах шал дэмий байдаг юм шүү
Осоржамаа гээд саяхны түүх байна

Холбоотой мэдээ

Back to top button