Дорнод аймгийн нийт нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
Маргааш буюу гуравдугаар сарын 31-нд Дорнод аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-18 метр хүрч ширүүсэн, шороон шуурга шуурахыг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхааруулав.
Тус аймагт олон жилийн дунджаар дөрөвдүгээр сард 0...+5 градус дулаан байдаг бол энэ жил агаарын дундаж температур харьцангуй дулаан байх төлөвтэй байна. Харин хур тунадас олон жилийн дундаж орчим буюу 6-10 мм байна. Мөн гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үед цаг агаар муудаж, салхи шуургатай байх төлөв ажиглагдаж байгаа аж.
Одоогийн байдлаар аймгийн төв Чойбалсан , Матад суманд түймрийн эрсдэл аюултай түвшинд, Халхгол, Цагаан-Овоо, Гурванзагал сумын нутгаар бага зэрэг, бусад нутгаар дунд зэрэг байна.
Д.ХАДААН













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.