Х.Нямбаатар "галзуурч байна"
Хотын дарга Х.Нямбаатар нийслэлд хэрэгжүүлэх Туулын хурдны замыг эсэргүүцсэний хариуд өөрийнхөө ахалж буй бүтээн байгуулалтыг дэмжих хүрээнд лоозон барьж гудманд гарав.
Магадгүй, нэг талдаа Нийслэлийн захирагчийн хувьд тэр өөрийнхөө бүтээн байгуулалтыг дэмжих нь зүйтэй. Өдөр шөнөгүй хот дахь ажлыг өөрөө лайвдаж, танилцуулж явсан Х.Нямбаатар өнөөдөр сошиал хандалтдаа хэт автаж, өөрийг нь шүүмжилсэн болгоныг "удирдах" гэж оролддог болов.
Монгол Улс бол ардчилсан улс бөгөөд нийслэлийн иргэд ямар ч бүтээн байгуулалтыг шүүмжлэх, жагсах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.
Нэгт, ардчиллын амин сүнс хэвлэлийн эрх чөлөөнд халдах нь хэрээс хэтрэв. Ер нь ХЗДХ-ийн сайд байхаасаа л хэвлэлийн хурал дээр асуулт асуусан сэтгүүлчдэд “Эхлээд унш. Сэтгүүлч байж судал” гэхчлэн хэг ёг хариулт өгдөг, үргэлжлүүлэн урт урт юм ярьдаг байв. Харин одоо өөрийнхөө цахим хаягаар шууд дамжуулалт хийж, түүндээ хэвлэл, мэдээллийн байгууллагуудыг сэтгүүлч, редакцынх нь нэрийг цоллон “худалдагдсан”, “авлигачдын тролл” гэхчлэн орилж байгаа нь олон хүний эгдүүг хүргэв. Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүний хувьд баримтгүйгээр гүтгэх, гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад сошиалаар дүүжилж болохгүй гэдгийг тэр хэнээс ч илүү мэднэ. Тэгэхээр энэ бол эрх мэдэлдээ хэт дулдуйдсан, эрээ цээрийг давсан, зориуд гаргасан хандлага байх нь. Асуулт бүр түүнд таалагдах ёсгүй, сэтгүүлч бүр түүнийг дэмжихгүй албагүй билээ. Ерөөс бүгдэд таалагдах, бүхнийг хайрцаглах гэсэн оролдлого бол коммунизм мөнөөс мөн.
Хоёрт, хотын дарга, нийслэлийн МАН-ын даргын албан тушаалдаа эрдэж жагсаал цуглаан зохион байгуулав. Х.Нямбаатар дарга энэ үйлдлээ “Туулын хурдны замын трасс дагуу ажиллаж байна” гэсэн тайлбартайгаар өөрийнхөө хаягаар шууд дамжуулсан. Даанч түүний хотын намын үүрийн гишүүдээ үүрэгжүүлсэн, барих самбар, хэлэх үгийг нь биечлэн зааварчилсан чат нь задарчихсан байдаг. Тэрбээр хэдхэн өдрийн өмнө "УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг үүрэгжүүлж, улс төрийн зорилгоор жагсаал зохион байгууллаа" хэмээн шүүмжилж суусан. Гэтэл өөрөө яг ижил үйлдэл гаргав.
Ингээд өчигдөр түүний зааварчилгаа ёсоор самбар лоозон, барьсан хүмүүсийг дагуулж өдөржин Туул гол дагуу алхав. Ингэхдээ тэр зүгээр ч алхсангүй. “Хатан Туулаа хамгаалъя” уриатай жагсаж буй иргэдтэй мөргөлдөөн үүсгэх шахам зүйл болгов. Жагсагчдыг “Олигархын төлөөллүүд улс төрийн эрх ашгийн төлөө тэмцэж байна. Барьсан юмыг нь булааж ав. Энэ хүнийг жагсаалаас явуул” гэх мэтээр чичилсэн. Дээрээс нь айл айлын гадаа очиж, нэр хаягийг нь улс даяар зарлав. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, зохиолч Ц.Оюунгэрэлийн гадаа очиж "Гараад ир" хэмээн хашхичив. Энэ нь хүний хувийн нууцыг задалсан төдийгүй, Туул голоо хамгаалах талаар үзэл бодлоо илэрхийлснийх төлөө нэг төрлийн дарамт үзүүлсэн үйлдэл болсныг иргэд шүүмжилж байна.
Үүгээр ч зогсохгүй “Зам бол хөгжил. Хөгжлийг гацаах гэж байгаа хүмүүсийг би хүний өөрийнгүй өдөр бүр лайв хийж зарлана. Нэг бол намайг алж байгаад Туулын хурдны замыг зогсоо” хэмээн шууд дамжуулалтаар уурсаж, "галзуурч эхэллээ".
Эцсийн эцэст түүний энэ галзуурлыг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй нийслэлийн иргэд л татаж, зогсоож чадна гэдгийг тэр мартаж болохгүй.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв өө,ажлын садаануудаас болж ингэхээс өөр арга алга
Бүтээн байгуулалтыг инженерүүд дэмжиж бусад нь буюу лайвчин, намчин, луйварчин, ажилгүй, хөдөөнөөс шилжиж ирсэн, боловсролгүй, ядуу сэтгэлгээтэй хүмүүс л эсэргүүцдэг юм байна
Х.Нямбаатар галзуурсан юм байхгүй ээ. Харин ч хотын ажлыг зоригтой эрчтэй хийж байгаа.Хотын алдагдсан өмчийг буцаан авч байгаа.Мөнгөтэй, бас эрх мэдэлтэй том луйварчидтай тэмцэж байгаа уяраас их ад болж байна л даа. Дахиад ийм зоригтой хотын дарга олдохгүй гэдэг нь үнэн.
Зам хэрэгтэй. Ажлын байр нэмэгдэнэ
Тэнэгт монголд өгөөжгүй. Хятад компани, хужаа ажилчид, хужаа материал
Засгийн газрын 2026.03.04-ны 68-р тогтоолыг хараарай, Хятадаас 2000 ажилчин оруулж ирнэ, эдгээр ажилчдын ажлын байрын төлбөрийг чөлөөлсөн байгаа. Ажлын байр нэмэгдэх үү?
Хааяа галзуурах нь гэмгүй шүү ок
Ажиллаад зүтгэж байгаа хүн галзуу юу. Эргүү тэнэг энэ схтгүүлч гуай галзуу юу
Нямбаатарыг зүгээр ажлыг нь хийлгээчээ. 30 жил галзуурсан хотыг цэгцлэх гэж өөрөө галзуурах нь л холгүй зүтгэж байна
хуульч хүн хогийн нохой болох юм. энэ хүүр хэзээ нийслэлээс зайлах болоо нохойн гөлөг чинь энэ хурдан зайлаасай яваасай энэ хүүрийг мухриул.
Хуц чи
ih mongonii uner avchee ene amia ogno geluu
Шуналд хязгаар биии
ИЙМ УЧРААС Л ИРГЭД ХОТЫНХОО ДАРГЫГ СОНГОДОГ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.
Нямбаагийн өчигдрийн жагсаал лайвын ачаар өнөө охилогч авгайчууд бүгд Туулын эргээр тулсан хаузанд амьдардгийг мэдэж авлаа. Худлаа тэмцэгчдийн маскыг сайхан хуулж хаясан шүү
Jenko nohoinuud ugaasa uls irgedyg hagaraltai bailgah sonirholtoi. Ed nar havdar, hezeech emchlegdeshgui, mongol uls dampuurj buruu zam haranhiruu uruudloo
Нямбаатар минь боль доо тэр замтай замгүй тэнэгүүд түгжилдээд л явна биз биеэ бод чамайг
үнэлэх биш ямар дараачийн карьераа бод
Эмэгтэйчүүд рүү дайрч жарвагнаад эхнэрт чинь сайхан байх уу хар хэрүүлчээ
Нянбактер үхэж далд ороосой