
Улсын арслан Э.Батмагнай "Алтан цом"ын төлөөх барилдаанд 34 барилдаж 32 давсан амжилтаар нийт бөхчүүдийг тэргүүлж байна. Түүнчлэн Алтын цомын барилдааны сүүлийн 16 барилдаанд өвдөг шороодоогүй амжилттай явж байгаа юм.
Ингэхдээ тэрбээр "алтан цом"-ын төлөөх барилдааны 4-р тойрогт Алсын Жим ХХК-ийн "Хамаг Монгол" багийн гишүүн Улсын начин Л.Энхсаруулд өвдөг шороодсон. Харин 3-р тойрогт "АПУ-Скайтел" багийн гишүүн аймгийн хурц арслан Н.Амгаланбаатарт тахим буулгасан байна.
Мөн “М-Си-Эс Энержи” баг 6 ялалт 1 ялагдалтай нийт багуудыг амжилтаар тэргүүлж буй. Ирэх амралтын өдрүүдэд "алтан цом"-ын төлөөх 7-р тойргийн барилдаан үргэлжлэх юм.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.