Израил үхэлд хүргэх халдлага үйлдсэн палестинчуудыг цаазаар авах хууль баталжээ
Израилын парламент үхэлд хүргэх халдлага үйлдсэн палестинчуудад цаазаар авах ял оноодог хууль баталжээ. Тус хууль тогтоомжоор Израилын эзэлсэн Иордан голын Баруун эрэг дэх палестин иргэн үхэлд хүргэх халдлага үйлдэж, тэрийг нь шүүх терроризм гэж үзсэн тохиолдолд цаазаар авах ял нь анхдагч сонголтын шийтгэл болно. Израил цаазаар авах ялтай ч ховор тохиолдол оноодог байсан. Хамгийн сүүлд тус улс Нацист Германы дайны гэмт хэрэгтэн Адольф Эйнхманныг 1962 онд цаазаар авсан.
Тэрхүү хуулиар шүүх прокурорын хүсэлтгүйгээр цаазаар палестинчуудад цаазаар авах ял оноох боломжтой. Мөн тангарагтнууд бүгд санал нэгдэлгүйгээр зөвхөн олонхын саналаар л цаазаар авах ял оноох эрхийг олгожээ. Израилын эзэлсэн Иордан голын Баруун эрэг дэх цэргийн шүүх цаазаар ял оноох эрх мэдэлтэй болж, батлан хамгаалахын сайд нь мөн шүүхэд ял оноох талаар санал хүргүүлж болох аж.
Израилын хүний эрхийн төлөөх бүлгүүд тус хуулийг палестинчуудын эсрэг ялгаварлан гадуурхах явдал болон хүчирхийллийг институцчилсэн үйлдэл гэжээ. Мөн НҮБ-ын мэргэжилтнүүд өнгөрсөн жил мэдэгдэл хийхдээ тус хууль палестинчуудын амьдрах эрхийг зөрчиж, ялгаварлан гадуурхсан явдал болно хэмээн төслөө татаж авахыг Израилд уриалсан юм. Израилын хэвлэл мэдээлснээр цаазаар авах ялыг дүүжилж гүйцэтгэнэ гэжээ. НҮБ-ын мэргэжилтнүүд дүүжлэх нь олон улсын хууль дор эрүүдэн шүүх, харгис хэрцгий, хүнлэг бус үйлдэл болдог гэдгийг анхааруулсан юм. Европын холбооны дипломат алба мөн тус хуулийг буруушааж, цаазаар авах нь амьдрах эрхийг зөрчиж буй явдал гэжээ.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.