Утаат тамхинаас гарахад цахилгаан тамхи тодорхой нөлөө үзүүлжээ

Сүүлийн жилүүдэд цахилгаан тамхины талаар маргаан их байгаа ч АНУ-ын Массачусетсийн Их Сургуулийн “Нийгмийн Эрүүл мэнд, Эрүүл мэндийн шинжлэх ухаан”-ы сургуулиас танилцуулсан шинэ судалгааны үр дүн дараах тодорхой зүйлүүдийг харуулж байна.
Эрүүл мэндийн бодлого судлаач Жэйми Хартман-Бойс тэргүүтэй судлаачид 2014–2023 оны хооронд хийгдсэн олон нийт 109 судалгааг багтаасан 14 системчилсэн тойм, 21 мета-анализыг харьцуулж үзэхэд нэг ижил дүгнэлт гарсан байна.
Никотинтой цахилгаан тамхи хэрэглэсэн хүмүүс бусад аргыг хэрэглэсэн хүмүүсээс илүү хурдан утаат тамхинаас гарчээ.
Тодруулбал, никотин орлуулах уламжлалт аргууд болох наалт, бохитой харьцуулахад цахилгаан тамхи нь тамхинаас гарах боломжийг 20–40 хувиар нэмэгдүүлсэн байна. Харин никотингүй төхөөрөмжтэй харьцуулахад бүр 46 хувиар илүү үр дүн үзүүлжээ.
Судалгааны багийн хэлснээр, энэ нь цахилгаан тамхи зөвхөн никотин өгдөгтэй холбоотой биш. Тамхи татах дадалд гар-ам руу хүргэх хөдөлгөөн, хоолойд мэдрэгдэх мэдрэмж, уур гаргах зэрэг “мэдрэхүйн зуршлууд” чухал үүрэгтэй байдаг. Цахилгаан тамхи эдгээрийг тодорхой хэмжээнд орлуулж чаддаг бол наалт, бохь зэрэг нь зөвхөн никотин өгдөг тул ийм нөлөө багатай.
Гэхдээ судлаачид нэг чухал анхааруулгыг онцолж байна. Цахилгаан тамхи нь тамхинаас гарахад тусалж болох ч өөрөө огт эрсдэлгүй биш юм.
Цахилгаан тамхины эрсдэл нь уламжлалт янжуур тамхины эрсдэлтэй харьцуулахад маш бага. Ялангуяа дам тамхидалтын хувьд, цахилгаан тамхины уур нь бусдад үзүүлэх хор нөлөө нь тамхины утаанаас тодорхой хэмжээнд бага гэж үздэг.
Нөгөө талаас, өсвөр насныхны хэрэглээ нэмэгдэж байгаа нь хамгийн том болгоомжлол хэвээр байна. Судлаачид залуу үе цахилгаан тамхи хэрэглэх эрсдэлд анхаарах шаардлагатайг онцолжээ.
Эх сурвалж: umass.edu















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.