Воны ханш ам.долларын эсрэг сүүлийн 17 жилд үзэгдээгүй хэмжээнд унав
Өнөө өглөө /2026.03.31/ Өмнөд Солонгосын воны ханш ам.долларын эсрэг сүүлийн 17 жилд үзэгдээгүй хэмжээгээр унасан байна. Ойрх Дорнодод өрнөж буй мөргөлдөөн улам хурцдаж, дэлхийн газрын тосны хямрал гүнзгийрэх эрсдэл нь БНСУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэх айдас воны ханш унахад хүргэжээ. Арилжаа эхлэхэд ам.доллар 1519.9 воноор арилжсан нь өмнөх өдрөөс 4.2 хувиар унасан үзүүлэлт байв. Энэ нь 2009 оны гуравдугаар сараас хойш үзэгдээгүй хэмжээ юм.
Мөн БНСУ-ын KOSPI хувьцааны индекс одоогийн байдлаар 3.2 орчим хувиар буурч 5,115.03 оноонд хүрчээ. АНУ, Израил хоёр Иранд цохилт өгсний улмаас Ормузын хоолойн тээвэрлэлт бараг зогссон. Үүний улмаас газрын тосны үнэ дэлхий даяар нэмэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар Брент маркийн газрын тос баррель нь 107 ам.доллароор арилжиж байна.
Эх сурвалж: Korea Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.