Зеленский Улаан өндөгний баяраар гал зогсоох санал ОХУ-д тавьжээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский даваа гарагт /2026.03.30/ ОХУ-д санал тавихдаа Улаан өндөгний баяраар гал зогсоохыг уриалжээ. Мөн хоёр тал эрчим хүчний бүтцэд цохилт өгөхөө зогсоож, дэлхийн газрын тос болон байгалийн хийн хямралыг намдаахыг тэр ОХУ-д уриалсан байна.
Зеленский WhatsApp-аар дамжуулан сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Улаан өндөгний баярын үеэр гал зогсооход бэлэн. Бид улсын нэр төр, бүрэн эрхт байдалтай холбоотой буултаас бусад зүйлсэд буулт хийхэд бэлэн байна” гэжээ. Үнэн алдартны шашны Улаан өндөгний баяр энэ жил дөрөвдүгээр сарын 16-нд явагдана.
Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ганцаарчилж шийдвэр гаргахдаа Улаан өндөгний баяраар гал зогсооно хэмээсэн. Баяр дуусах хүртэл хоёр тал бие биеэ гал нээсэн хэмээн буруутгасан билээ. 2026 он эхэлснээр Украины дайныг дуусгах хэлэлцээ эрчээ авсан. Гэвч Ираны дайн эхэлсний улмаас Украины дайныг дуусгах хэлэлцээ зогсонги байдалд орсон байгаа юм.
Эх сурвалж: The Moscow Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.