Европ Ормузын хоолойг нээхэд туслахгүй байгаа тул Трамп НАТО-гоос гарна гэж сүрдүүллээ
АНУ болон НАТО-гийн хооронд үүсээд буй хурцадмал байдал илүү дордлоо. Европын холбоотнууд Ормузын хоолойг нээхэд туслахгүй байгаа тул Доналд Трамп НАТО-гоос гарах талаар авч үзэж байна гэжээ. 1949 онд үүсгэн байгуулагдсан НАТО нь ЗХУ-ын болзошгүй дайралтыг эсэргүүцэх зорилготой холбоо юм. Тэр цагаас хойш НАТО нь барууны орнуудын аюулгүй байдлын тулгуур чулуу болж ирсэн.
Трамп ингэж хэлэхээс хэдэн цагийн өмнө АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет АНУ-ын НАТО-гийн өмнө хүлээсэн үүргийг баталж үг хэлэхээс татгалзсан юм. Улаанбаатарын цагаар Трамп өнөө өглөөний 09:00 цагт Цагаан ордноос АНУ даяар шууд дамжуулалт хийж, Ираны дайны талаар үг хэлсэн байна. Тэр үг хэлэхдээ НАТО-д дургүйцэж байгаа гэдгээ илэрхийлнэ хэмээсэн ч НАТО-г шууд дурдаагүй аж.
Дайны эхэн үед Трамп бусад улс орны тусламжаас татгалзаж, ялсан байгаа мөргөлдөөнд тусламж хэрэггүй гэж хэлсэн. Төд удалгүй тэр Ормузын хоолойг нээхэд холбоотнууд нь тусална гэж найдаж байна гэсэн юм. Дараа нь тэр тэвчээр алдан тусламж үзүүлэхийн холбоотнуудаасаа шаардах болсон. Холбоотнууд нь туслахаас татгалзаж байсан тул тэр АНУ-д хэзээ ч тусламж шаардлагатай байгаагүй гэсэн билээ. Тусламж хэзээ ч шаардлагатай байгаагүй гэж хэлснийхээ дараа тэр холбоотнуудаа нэг уриалж, нэг анхааруулж үзсэн ч амжилт олоогүй юм.
НАТО бол цэргийн довтолгоо хийдэг бус хамгаалалтын холбоо юм. Францын зэвсэгт хүчний бага сайд Алис Руфо үүнийг онцлохдоо “НАТО гэж ямар холбоо болохыг сануулъя. Европ болон Атлантын бүс нутгийн хамгаалалтад санаа тавьдаг цэргийн холбоо. Тус холбоо Ормузын хоолойд цохилт өгөх зориулалтгүй. Энэ нь олон улсын хуулийг зөрчинө” гэжээ.
Ормузын хоолой хаагдсаны улмаас дэлхий даяар газрын тос, байгалийн хий, бордоо, гели, хуванцрын нийлүүлэлтэд хямрал үүсээд байна. Ираны дайн удаан үргэлжилбэл дэлхийн эдийн засагт их хэмжээний хохиролтой гэдгийг шинжээчид анхааруулсан. Эрчим хүчний хямралын нөлөө улс орнуудын гуравдугаар сарын үйлдвэрлэлийн тоо баримтаас тод харагдаж байгаа юм. Тодруулбал гуравдугаар сард Азийн орнуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурсан байна.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Europe-iin holguud ch tend baih n baigaa l yum baina. Gehdee Trump omno n Afghanistanaas tsergee gargahdaa tend baisan holbootnuuddaa helehguigeer shuud genet oorsdiin tsergee tataj baisan n gol itgeliig n aldaj tohirch bolohgui oorchlogdoh esvel helehgui baih magadlaltai baih gej bolgoomjilj baij boloh yum.