Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ шатахуун хэмнэхийн тулд төрийн албаны машиныг долоо хоногт хоёр өдөр зорчдоггүй болгоно

Ираны дайнтай холбогдуулан үүсээд буй эрчим хүчний хямралын улмаас Өмнөд Солонгосын засгийн газар хэд хэдэн арга хэмжээ авсан. Үүнд төрийн албаны машинуудыг долоо хоногт нэг удаа замын хөдөлгөөнд оролцохыг хориглох арга хэмжээ багтаж байсан юм. Тэгвэл тус улсын засгийн газар дугаарын хязгаарлалтыг ирэх долоо хоногоос хоёр өдөр үйлчилдэг болгох шийдвэр гаргажээ.

Мөн Өмнөд Солонгосын засгийн газар лхагва гарагт /2026.04.01/ чухал түүхий эдийн нөөцийн сэрэмжлүүлгээ нэг түвшнээр ахиулсан байна. Тодруулбал БНСУ-ын чухал түүхий эдийн нөөц нь дөрвөн түвшний сэрэмжлүүлэгтэй. Лхагва гарагт тус улс сэрэмжлүүлгээ гурав дахь хамгийн өндөр түвшинд хүргэн нэмэгдүүлжээ. БНСУ-ын Аж үйлдвэрийн сайд Ким Жун Кван “Засгийн газар сэрэмжлүүлгийн түвшнийг нэг шатаар ахиулсан тул шинэ түвшний системд шилжинэ. Энэ ноцтой хямралыг даван туулахад иргэд хамтран ажиллахыг бид уриалж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button