Гадаад мэдээДЭЛХИЙ

Индонезид 7.4 магнитуд хүчтэй газар хөдөлж нэг хүн амь үрэгджээ

Индонезийн Тернате хотын эрэг орчмын ойролцоо 7.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас нэг хүн амь үрэгдсэн байна. Мөн албаныхан цүнамийн сэрэмжлүүлэг гаргаад хэсэг хугацааны дараа сэрэмжлүүлгээ авчээ. АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) мэдээлснээр газар хөдлөлт анх 7.8 магнитуд хүчтэй гэж бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн голомт Тернате хотоос 120 км зайд байсан юм.

Тернате, Тидор зэрэг хотуудад орон нутгийн удирдлагууд иргэдээ яаралтай нүүн суурьшихыг уриалжээ. Индонезийн Хойд Сулавеси мужийн эрэн хайх, авран албаны ажилтан Жорж Лео Мерси Раданг хэлэхдээ “Манадо орчимд газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж, нэг хүн амь үрэгдэн, нэг хүн хөлөндөө бэртсэн” гэсэн байна.

Газар хөдлөлт болсноос 30 минут орчмын дараа Сулавеси арлын хойд бүсэд оршдог Хойд Минахаса мужид 75 см өндөр цүнами бүртгэгджээ. Мөн тус арлын Битунг мужид 20 см өндөр цүнами бүртгэгдсэн гэж Индонезийн “BMKG” геологийн агентлаг мэдэгдсэн байна. Индонез улс Номхон далайн галт цагираг гэгддэг тектоникийн хавтангууд хиллэдэг бүсэд оршдог учир газар хөдлөлт их болдог юм.

Эх сурвалж: Al Jazeera

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button