Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Шөнө кофе уух нь эрсдэлтэй үйлдэл хийх магадлалыг нэмэгдүүлдэг, ялангуяа эмэгтэйчүүдэд

Хүмүүс ямар нэгэн шалтгаанаас болж заримдаа шөнө нойрмоглохгүйн тулд кофе уудаг. Тэгвэл энэ зуршил нь хачирхалтай сөрөг талтай байж магадгүй гэдгийг Эль-Пасо дахь Техасын их сургууль явуулсан шинэ судалгаа харуулжээ. Шөнийн цагаар каффейн хэрэглэх нь хүнийг бодлогогүй үйлдэл хийхэд хүргэж, эрсдэлтэй алхам хийх магадлалыг нэмэгдүүлдэг байж магадгүйг тус судалгаа илрүүлсэн байна. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийг эрсдэлтэй үйлдэл хийх магадлалыг нэмэгдүүлдэг байж магадгүй аж.

"iScience" сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгааг Техасын их сургуулийн доктор Эрик Салдес, Паул Сабандал болон Кюн-Ан Хан нар удирдсан байна. Эрдэмтэд жимсний ялааг ашиглан өдрийн өөр өөр цагт каффейн хэрэглэх нь хүний биеэ барих чадварт хэрхэн нөлөөлдгийг судалжээ.

Судалгаанд ашигласан Дрософила меланогастер төрлийн ялаа нь генетик болон мэдрэлийн тогтолцооны хувьд хүнтэй төстэй байдаг. Тиймээс зан үйлийн судалгаанд энэ ялааг өргөн ашигладаг гэж Кюн Ан Хан тайлбарласан юм.

UTEP-ийн Биологийн шинжлэх ухааны тэнхимийн туслах профессор Паул "Каффейн бол дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг сэтгэцэд нөлөөлөх бодис. АНУ-ын насанд хүрэгчдийн 85 хувь нь каффейнийг тогтмол хэрэглэдэг. Хүмүүс каффейнийг өргөн хэрэглэдэг тул өөр нөхцөл байдалд каффейн зан авирын зохицуулгад хэрхэн нөлөөлдгийг судлахыг хүссэн" гэжээ.

Туршилтын явцад эрдэмтэд жимсний ялаанд янз бүрийн нөхцөлд каффейн өгсөн байна. Өөр өөр тунгаар, өдөр эсвэл шөнө, нойр дутуу үед өгөх гэх мэтээр туршиж үзжээ. Тэд ялаануудын өөрийгөө хянах чадварыг шалгахдаа хүчтэй агаарын урсгал ашигласан байна. Ялаанууд энгийн үед ийм агаарын урсгалд дургүй тул хөдөлгөөнөө зогсоодог юм.

Доктор Эрик "Хэвийн нөхцөлд ялаа хүчтэй агаарын урсгалд орвол хөдөлгөөнөө зогсоодог. Гэтэл шөнө каффейн хэрэглэсэн ялаанууд хөдөлгөөнөө хянаж чадахгүй байсан. Тэд тааламжгүй нөхцөлд ч гэсэн зогсохгүй нисэж, бодлогогүй үйлдэл үзүүлж байсан" гэжээ.

Өдрийн цагаар каффейн хэрэглэсэн ялаануудад ийм зан авир ажиглагдаагүй байна. Үүнээс харвал каффейн хэрэглэх цаг хугацаа чухал ач холбогдолтой байж магадгүй юм.

Мөн судлаачид эр, эм ялаануудын хооронд тодорхой ялгаа байгааг олж мэджээ. Эр, эм ялаануудад ижил хэмжээний каффейн өгсөн ч эм ялаанууд илүү бодлогогүй үйлдэл үзүүлж байсан аж.

Профессор Гюн-Ан Хан "Ялаануудад эстроген шиг хүний даавар байдаггүй. Тиймээс эм ялаанууд илүү мэдрэг байгаа нь өөр генетик эсвэл физиологийн хүчин зүйлээс шалтгаалж байна гэсэн үг" гэжээ. Эдгээр хүчин зүйлсийг илрүүлснээр шөнө бие физиологид гардаг өөрчлөлт хүйсийн ялгаа нь каффейний үзүүлэх нөлөөг хэрхэн өөрчилдгийг ойлгоход тусална.

Энэхүү судалгааны үр дүн шөнийн ээлжид ажилладаг хүмүүс, эмнэлгийн ажилтнууд болон цэргийн алба хаагчдад чухал ач холбогдолтой юм. Ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд энэ нөлөө илүү хамааралтай байж магадгүй гэдгийг судлаачид бичжээ.

Эх сурвалж: Science Daily

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

shunu coffee uudag humuus bodmoor yum bn

Зочин
Зочин

coffee bol zugeer neg undaa bish shuu

Зочин
Зочин

bi odoo shunu uuhgui baihaas

Och
Och
Reply to  Зочин

Уугаач дээ. Уухаар чинь уулзъя

Зочин
Зочин

Кофейн юм уу каффен юм уу

Зочин
Зочин

Шөнө кофе уухаар нойр хулждаг нь үнэн шүү

Зочин
Зочин

Эмэгтэйчүүдэд илүү нөлөөлнө гэдэг сонин судалгаа байна

Зочин
Зочин

bi shunu coffee uugaad uneheer taivanshan bish boldog

Зочин
Зочин

Каффейн цаг хугацаанаас хамаардаг гэдэг нь үнэн юм байна

Зочин
Зочин

ene sudalgaa ih sonin sanagdlaa

Зочин
Зочин

Шөнө кофе уухаа багасгах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

bi shunu uuhuur zurh hurdan tsohildog

Зочин
Зочин

Ядарсан үед кофе уугаад бүр дорддог үе байдаг

Зочин
Зочин

shunu coffee uuh ni eruul mended sain bish bh

Зочин
Зочин

Судалгаа сонирхолтой ч хүмүүст өөр өөр нөлөөлөлтэй байх

Зочин
Зочин

Хэзээ кофе уух нь хүн хүнээс л шалтгаална. Би л лав унтахаасаа өмнө кофе уугаад нам унтдаг. Нойр хүрэхгүй байвал нэг аяга кофе уудаг. Харин сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүмүүс шөнө уувал бүтэхгүй зүйл хийдэг юм байх даа.

Зочин
Зочин

Эмэгтэйчүүд кофе их уувал бодлоггүй үйлдэл их хийдэг гэсэн судалгаа гарсан.

Зочин
Зочин

Хүн ялаатай адилхан гэчихсэн тэнэгүүд

Холбоотой мэдээ

Back to top button