Трампыг Эпстейнтэй холбоогүй, буруугүй гэж хамгаалж байсан Ерөнхий прокурор Пэм Бонди ажлаасаа халагдав
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ерөнхий прокурор Пэм Бондиг ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Түүний оронд Ерөнхий прокурорын орлогч Тодд Блэнч тус албан тушаалыг хэсэг хугацаанд гүйцэтгэнэ. Бонди Трампыг бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоогүй, ямар нэгэн гэм буруугүй хэмээн хамгаалсаар ирсэн хүн. Хоёрдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд болсон хэлэлцүүлгийн үеэр Бонди Трампыг хамгаалахдаа хэд хэдэн хууль тогтоогчидтой ам зөрсөн. Тэгвэл Трамп түүнийг ийнхүү халав. Бондиг орлож буй Блэнч нь “Эпстейнтэй хамт үдэшлэгт оролцох нь гэмт хэрэг биш” гэж хэлж байсан хүн юм.
Эх сурвалжууд хэлснээр Трамп олон асуудлаас болж Бонид бухимдаад байсан аж. Тодруулбал Эпстейний файлууд дээр ажиллаж буй байдал, өөрийнх нь улс төрийн өрсөлдөгчдийг хангалттай шалгаж хэрэг үүсгээгүй зэрэг зүйлд дургүйцжээ. Нэгэн эх сурвалж мэдээлснээр ажлаас нь түдгэлзүүлэхгүй байхыг Бонди Трампаас гуйсан байна. Тэр эх сурвалж “Сэтгэл хангалуун бус байсан учраас тэр Трампын бодлыг өөрчлөх гэж оролдсон” гэжээ.
Бонди өөрийн сошиал хуудас дээрээ “Америкийг илүү аюулгүй улс болгохын тулд Ерөнхийлөгч Трампын хийж буй маш амжилттай хүчин чармайлтыг удирдан явуулсан нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа” гэж бичсэн байна.
Ийнхүү сүүлийн хэдэн долоо хоногт Трампын захиргааны хоёр өндөр албан тушаалтан ажлаасаа халагдлаа. Өнгөрсөн сард АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноемыг Трамп ажлаас нь түдгэлзүүлсэн юм.
Эх сурвалж: CNN














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За гоё шүү Трампын дайн эхлүүлсэн жинхэнэ шалтгаан илрэхнээ гоё гоё