Улс төрийн мэдээ

"Зэс эрдэнийн хувь"-тай холбогдсон асуудлаа цэгцэлж чадаагүй Э.Бат-Амгалан сайдаар улирах нүүргүй

Саяхан дүүргийн намын хорооныхоо гишүүдийг Хангарьд ордны гадна аваачиж, улс төрийн хувийн дайсагналаа дарахын тулд тэднийг "сумлаж" явсан ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан сайдаар улирахаар гүйж яваа сураг бий.

Өнөөдөр түүнийг бодлогын түвшинд хийсэн ажил, гаргасан шийдвэрээс нь илүү "Зэс эрдэнийн хувь" ХХК-тай нэр холбогдож, улмаар уг компанийн хувьцаа эзэмшигчид нь өлсгөлөн зарлахдаа тулсан гэдэг үйл явдлаар илүү мэддэг болчихоод буй.

Түүний дүү Э.Батбаяр нь "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан бөгөөд санхүүгийн луйврын улмаас компанийг 30.6 тэрбум төгрөгийн НӨАТ-ын өрөнд оруулж, сүүлийн хоёр жил хувьцаа эзэмшигчдэд ногдол ашгаа авах боломж олгоогүй хэмээн үзэж, улмаар хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарласан.

Яамных нь гадаа талбайд хуурай өлсгөлөн зарлан жагссан иргэдтэй тэр уулзаж, санал шаардлагыг нь ч хүлээж аваагүй атлаа сайдаар үлдэхээр нам дотроо өрөө өрөөний хаалга татаж яваа сурагтай.

Э.Бат-Амгалангийн нэр холбогдсон агуулгуудыг цааш ухах тусам, "Шинжан шинфан" гэх хятад компанийн мөнгийг УИХ-ын гишүүн Б.Пунсалмаагийн хамтаар сонгуулийн сурталчилгаанд ашигласан юм биш биз гэх асуудал ч гарч ирдэг. Б.Пунсалмаагийн нөхөр Р.Батбаяр, Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаяр нарын нэр уг хэрэгт холбогддог.

Тэд хамтарч бизнес хийдэг хамтад нь цагдаагийн байгууллагаас хуурамч данс нээж төсвөөс их хэмжээний мөнгө авсан гэх гомдлын дагуу хоёрдугаар сард шалгаж эхэлсэн байдаг.

Цагдаагийн мөрдөнгөөс хэрэгсэхгүй болсоор ирсэн хэрэг дахин шалгагдах болсон. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа гэдэг мэдээлэл бий.

Энэ мэт түүний нэрийг дагах асуудлуудын цуваа тасрахгүй. Ийм хүн өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд байх зохистой юу. Тийм нэр нүүр үлдсэн үү.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энхбаяр Бат-Амгалан Батцэцэг нарыг улираах юм бол Учралтай нь хамт зайлуулах өргөн хэмжээний жагсаал хийцгээe

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энхбаяр, Бат-Амгалан хоёр чинь сайд болчихлоо доо...хэ, хэ.

зочин
зочин

энэ хулгайчийг дахиад зүтгүүлэх юм бол ёстой өргөн хэмжээний жагсаал болох юм байна гэж ойлголоо

Зочин
Зочин
Reply to  зочин

Зүтгүүлдэгээ зүтгүүлээд, сайд болгочихсон хө. Бат-Амгалан сайд.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

ENE LUIVARCHINHULGAICH CHIN ALI HEZEENII DAID BOLTSOON KKK

Зочин
Зочин

Та нар чадахгүй ээ. Улныхан минь. Мянга хашгираад бид нарыг дийлэхгүй ЗА гэж байна даа .

Холбоотой мэдээ

Back to top button