Тойм: МАН-ын шархан дээрх наалт хууларвал...
Г.Занданшатарыг чөлөөлөгдсөний араас МАН доторх сурагтай, сураггүй гишүүд Н.Учралын өрөөгөөр эг маггүй эргэлдэж, сайдын суудал горьдож, шахаж, тулгаж, гуйж, талцсан долоо хоног байлаа.
Улс төр гэдэг нэгийг унаж байхад нөгөөг мөн араас нь түлхэх тухай бодож байдаг ашиг сонирхол, хувийн амбиц, эго дүүрэн талбар. Сүүлийн арван жил төрийн эрх барьсан МАН доторх системийн болоод удирдлагын хямрал өнөөдөр уг намыг эргэж эвлэхээргүй хоёр том хуваав. Ийм том хуваагдлын шархан дээр Н.Учралыг түр наалаа. Энэ бол нэг талдаа ерөнхийлөгч түүнд итгэл хүлээлгээд байгаа юм шиг авч өөрөөс нь нүүр бууруулсан 80-аад оныхонд өгч буй шийтгэл гэлтэй.
Хэдий Н.Учрал улс төрийн карьерийнхаа энэ цаг үеийн байж болох хамгийн дээд цэг дээрээ ирээд буй авч энэ богино хугацааны амжилтыг ганц тэр зүтгэж, бий болгосон юм биш. Түүнийг ерөөс намдаа хүчтэй нь ивээсэн хэрэг. Ийм ивээл өөрөө Л.Оюун-Эрдэнээс булаагдан очсон шигээ нэг л өдөр бас алга болох гэмтэй.
Одоо бол түүнийг МАН-ын дарга, Ерөнхий сайд гэсэн хоёр том статус дээр аваачиж, өндрийг харуулж буй нь намынхаа энэ их эвдрэлийг давж гараад тэсэж үлдэж чадах эсэхийг намынханд нь ч харуулах гэсэн ивээгчийн санаа байж болно.
Н.Учралын танилцуулсан танхим сөрөг хүчнийхний хүлээлтэд хүрээгүй. Хүлээлт ч гэж, өнөөдрийг хүртэл 30-ын бүлгийнхэнд тодорхой орон зай гаргуулж, улмаар МАН-ын хагаралд 38-ын бүлгийг дангаар ноёлуулахгүй гэсэндээ АН чадах бүхнээрээ оролцлоо.
Наана аа бол МАН-тай учраа олоод байгаа ч юм шиг, сөрж зогсоод сөрөг хүчний үүргээ гүйцэтгээд ч байгаа юм шиг авч цаагуураа ерөнхийлөгчийн ирээдүйд үүсэх том эрх мэдлийг эртнээс задлах гэсэн хүслээр тэд хөдөллөө гэж харагдав.
Ерөнхийлөгч намын үйл хэрэгт оролцох ёсгүй. Хуулиараа тийм атлаа өчигдөр Удирдах зөвлөлийнхөө хуралд оролцож, сайд нартай уулзсаныг ордон дотор ярьж байна. Н.Учрал танхимаа бүрдүүлсэн байдлаас харвал УИХ-ын дарга болоод хэд хэдэн сайдын суудлыг ерөнхийлөгчийн хүмүүс хүртжээ. Энэ бол тэр одоо ч нам доторх байр сууриа алхам тутамдаа илэрхийлж буй хэлбэр.
Харин ерөнхийлөгч хийгээд намын бүлгийнхээ олонхтой тэрсэлдэж яваа 30-ын бүлгийнхнээс ч мөн хэд хэдэн сайд томилсон нь Н.Учралын танхим "шахалтын танхим" болов. Нөгөө талдаа Н.Учрал өөрийн амбицаар цоо шинэ сайд нар дэвшүүлж болох байсан ч үнэндээ түүнд тийм хоосон зоригоор 2028 оны сонгууль руу Засгийн газрыг дааж явна гэдэг эрсдэлтэй. Тиймээс зовлон хуваалцах сайдуудаа хүссэн хүсээгүй үлдээсэн нь дараа хариуцлагын асуудал сөхөгдөхөд ч өөрийнх нь талд хамгаалалт ирэх боломж гэж харж ч болох.
30-ын бүлэг хэрвээ АН-тай "нэгдвэл" ямар том эрсдэл болохыг тэр УИХ-ын дарга байхад нь акцалсан хэлбэрээс харчхаж буй тул яалт ч үгүй суудал өгөхөөс аргагүй нөхцөлд орсон нь мэдээж.
Нөгөө талд эндээс Л.Оюун-Эрдэнийн АТГ-т Б.Энхбаярыг Бодь группээс 500, 800 мянган ам.доллар авсан 2 цагийн бичлэг бий гэдэг нь үнэн болж таарав уу гэх асуулт эрхгүй урган гарахад хүрсэн. Учир нь тэдний талаас Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудлыг авлаа. Энэ суудал бол Б.Энхбаярын хоёр ч халуухан хаврыг туулчих хүсэлтэй албан тушаал байсан. Гэтэл тэр улирсангүй гэдэг нь нэгийг хэлж буй юм.
Эргээд санавал, МАН-ын Бага хурлын үеэр намын гишүүдийн зүгээс нэг утга санааг олон дахин илэрхийлж байсан нь "Энэ хагарал бол намын удирдлагуудын дундах хагарал" гэх үгс. Үнэхээр ч өнөөдөр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Я.Содбаатар зэрэг намын удирдлагын түвшинд байсан, байгаа хүмүүсийн дундах томоохон зөрчлүүд л юм.
Энэ ан цав, эдгэшгүй шархны ганц наалт нь өнөөдөр Н.Учрал болж, танхимаа бүрдүүлэхдээ дэндүү богино хугацаанд асар их хариуцлагын дарамт дор ийн нэг сайд нараа томиллоо.
Хэрвээ Н.Учралын Засгийн газар дэнжигнэхдээ тулвал, хэрвээ энэ өс хонзогнолын шархан дээрх наалт хууларвал МАН төрийн эрх барьсан 10 жилийнхээ нөгөө талд гарч айсуй 10 жилд улс төрд нар үзэхгүй байж мэдэхээр байна.
АН дотор тамгаа авч зугтаж, нэгнээ зүхэж доромжлон, Засгийн газраа түлхэж унагаатлаа дордож байсныхаа шанг өнгөрсөн болоод одоогийн цаг хугацаагаар төлж буй. Гэхдээ цаг эргэдэг гэдэг.
Т.БАТСҮРЭН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ бүхнийг харахаар ард түмний асуудал хойш тавигддаг нь ойлгомжтой
Идээ бээр дотроо бүүүр ихсээд дотор эрхтнүүдээ иднэ.
Цаг хугацааны л асуудал.
Уг нь бага дээр нь цэвэрлэсэн нь дээр байсан юм.
Удах тусам хүндрэнэ. Шархны лент туслахгүй.
Гадна талдаа ленттэй боловч цаагуураа идээд бүх эрхтэнд нь тараад эмчилгээгүй болно.
Энхболдын 60 тэрбумаасаа эхлээд ................цэвэрлэж эмчлэх ёстой байсан
ерөнхийлөгч хүртэл оролцож байгаа гэхээр бүр л ноцтой асуудал байна даа
Хүрэлсүх Баттулга Занданшатарын нүүрсний маш том авилгын хэрэг л илэрчих гээд байнс
энэ нам доторх хагарал чинь аль хэдийн ил болсон зүйл шүү дээ одоо л нэг ил гарч байгаа болохоос
намын доторх асуудлаа шийдэж чадахгүй байж улс удирдана гэдэг хэцүү
Оюун-Эрдэн бол тухайн үeдээ дийлдэшгүй том эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсож хөхөө хүйтэнд жагсаж тэмцэж байж чадлаараа улс төрийн албан тушаалд очсон. Хүрэлсүх ч тэр хэдэн залуусаар фасад хийж л эрх мэдэлд хүрсэн. Түүнээс өмнө Хүрэлсүхийг хэн ч онцгойлон тоодоггүй, гишүүн ч биш хүн байсан
Үнэн үнэн, Оюун Эрдэнэ МАН-д үнэтэй хувь нэмэр оруулсан, Засаглах эрхийг авчирч өгсөн. Иргэдийн дунд өндөр нэр хүндтэй, талархалтай Ерөнхий сайд байсан, түүнээс айж гадна дотногүй хуйвалдаж унагаасан
Оюукыг Хүүк ах нь татсан юмаа. Хүүк Миеэ 2ын эрх мэдлийн тэмцэлд Данхыг дохиур болгож гаргаж ирсэн. Хүүк түлхээгүй бол Данх юу гэж тэгж зориглох билээ
Хүрэлсүх хурдан зайлвал л энэ төр нэг нуруу нь амсхийнэ
нам доторх хуваагдал ийм байхад улс орны бодлого тогтвортой байх уу
Гэмгүй хүүхэд залуусийг тагнуулч бгоно өөд эь татна гэж худлаа хуурч бузар зорилгодоо ашиглахаа болино уу
man dotroo evteigee baihgui bol uls yaj hugjih ve gej bodogdoj bn
ene bol uls tur bish harin alban tushaal bulaatsaldsan zohiomol jujig shig sanagdaj bn
Тэр чинь л улс төршдээ. Явцуу утгаараа улс төр бол эрх мэдлийн л явдал
Н.Учрал өөрөө шийдвэр гаргаж байна уу эсвэл зүгээр л дундын хүн үү
Хүүкийн шийдвэршдээ ойлгомжтой
Н.Учрал өөрөө шийдвэр гаргаж байна уу эсвэл зүгээр л дундын хүн үү
ene bol jinhene erh medliin temtsel bn da
Шархны лентийг хуу татаж хаяад дээрээс нь перец цацах юмсан.
Шархны лентийг хуу татаж хаяад яр шархан дээр нь нунтаг улаан перец асгах хэрэгтэй, өмхий хулгайчуудыг..
ene bol zugeer neg tomilgoo bish dotood temtsel il bolson l asuudal bn
neg negnee tataj unagaadag system hezee bolih yum bol
хэт олон талцал дунд зөв шийдвэр гарах уу гэдэг эргэлзээтэй
30iin buleg 38iin buleg geed l neg l ih huvaagdsan humuus
Эрдэнэтийг самарсан хулгайч сайд болчих юмоо
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Хагаралдуулах, эвдрэлцүүлэх, талцуулах сурталчилгаа бичдэг эрхэмүүд олширчээ. Хэний бүлэг, хэнтэй тэрсэлдээд байгаа нь үнэн эсэхийг хэн мэдлээ. Одоо ч цахимын таамаг, давсалсан хов живийн мэдээнд итгэхээ больжээ
Н.Учралд амаргүй л даалгавар иржээ аль аль талаас шахалт ирж байгаа харагдаж байна
ene zasgiin gazar togтвortoi ajillah bolov uu er ni