Гадаад мэдээДЭЛХИЙ
Европын холбоо ОХУ-д тавьсан хоригоо цуцлахыг Словакийн ерөнхий сайд уриалжээ
Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Европын холбоонд хандахдаа ОХУ-д тавьсан газрын тос, байгалийн хийн хоригийг цуцлахыг уриалсан байна. Тэр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай утсаар ярихдаа “Европын холбоо, ялангуяа Европын комисс ОХУ-тай яриа хэлэлцээг нэн дариу эхлүүлэх хэрэгтэй” гэжээ. Орбан, Фико нар Европын холбоо дахь ОХУ-д ээлтэй ханддагаас гадна Украины дайны улмаас Москвад тавьсан хоригийг шүүмжилдэг юм.
Ираны дайны улмаас дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 хувь нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор бараг онгоц дамжин өнгөрөхгүй болсон. Үүний улмаас Словак гэх мэт Европын холбооны орнуудад эрчим хүч, түлшний үнэ нэмэгдэж дарамт үүсээд байгаа билээ.
Эх сурвалж: TVP World















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.