Пап Лео Улаан өндөгний баяраар дэлхий дахиныг дайнд дөжрөхгүй байхыг уриаллаа
Ромын пап Лео бямба гарагийн /2026.04.04/ орой Гэгээн Петрийн сүмд болсон цуглааны үеэр дэлхий даяарх Католик шашинтнуудад Улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Дэлхий даяар өрнөж буй дайнуудын улмаас мөргөлдөөнд дөжрөхгүй байж харин энх тайвны төлөө ажиллахыг тэр уриалсан байна.
Ираны дайныг хэд хэдэн удаа шүүмжилсэн тэрбээр хэлэхдээ, үл итгэлцэл болон айдас үндэстэн хоорондын холбоог дайн, шударга бус явдлаар тасалсан гэжээ. Пап Лео католикчуудыг эв найрамдал, энх тайван дэлхийн өнцөг булан бүрт цэцэглэхийн тулд шударга ёсны төлөө тэмцэж ирсэн гэгээнтнүүдийн үлгэр жишээг дагахыг уриалсан юм.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт /2026.03.29/ Пап Лео хэлэхдээ гар нь цустай удирдагчийг хүсэлтийг Ертөнцийн эзэн хүлээн авдаггүй гэсэн юм. Мөн тэр өнгөрсөн мягмар гарагт /2026.03.31/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт шууд хандаж, Ираны дайныг зогсоох гарц олохыг уриалжээ.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.