УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын танхимд удирдах салбараасаа ангид мэргэжил, ажлын туршлагатай 4 сайд байна

"Үнэнээ хэлье, сайдын 32 шинж төгс бүрдсэн, супер хүмүүс томилоогүй нь үнэн" гэсээр Н.Учрал өөрийн Засгийн газрын танхимынхаа гишүүдийг УИХ-д танилцуулсан. Тэгвэл түүний танхимыг бүрдүүлж байгаа 19 сайдаас:

  • Эрх зүйч- 6
  • Улс төр судлаач - 2,
  • Санхүүгийн чиглэлээр төгссөн - 6,
  • Олон улсын харилцаа, бизнесийн удирдлагаар төгссөн- 1,
  • Цахилгааны инженер- 1,
  • Гадаад хэлний багш- 1,
  • Нийгмийн ухааны багш- 1 ,
  • Олон улсын сэтгүүлч- 1 байна.

Харин удирдах салбараасаа ангид мэргэжил, ажлын туршлагатай дөрвөн сайд байна.


Н.Учралын Засгийн газрын сайд нар хаана, ямар сургуульд, ямар мэргэжил эзэмшсэн болохыг дараах инфографикаас харах боломжтой

800

Хэнийг танхимдаа ажиллуулж, сайдаар томилох нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Гэхдээ хариуцаж буй салбарынхаа чиглэлээр суралцаагүй, ажилласан туршлагагүй хүмүүсийг сайдаар томиллоо хэмээн Н.Учрал олон нийтээс багагүй шүүмжлэл сонсоод буй юм. Тэгвэл суралцсан, ажилласан байдлаараа одоо удирдах салбараасаа ангид явж ирсэн сайд нарыг нэрлэе.

Э.Батшугар. Эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. JPMorgan хөрөнгө оруулалтын банкир, МАХН-ын гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга, Монгол банкны Дэд ерөнхийлөгч, Медиахолдинг ХХК-ийн ТУЗ-ын гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажилласан туршлагатай. Гэхдээ Н.Учралын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болсон. Түүнийг томилогдох үеэр гишүүд багагүй шүүмжилсэн. Хариуд нь Н.Учрал "Сүүлийн гурван Засгийн газарт эмч нар эрүүл мэндийн салбарт ажилласан. Сайжраагүй. Би Э.Батшугарыг мэс засал хий гэж томилоогүй. Энэ салбарын менежер хий гэсэн юм" хэмээн хэлсэн билээ.

Ц.Идэрбат. Гадаад хэлний багш мэргэжилтэй. Гэхдээ энэ мэргэжлээрээ ч ажиллаагүй. 2003 оноос 2021 он хүртэл Хэнтий аймагтаа улс төрийн ажилтан, Засаг даргын орлогч, МАН-ын хорооны дэд дарга хийж сүүлд Засаг даргаар нь ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон нэгэн. Сая Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болов.

Д.Батлут. Цахилгааны инженер мэргэжилтэй. "Эрдэнэт хивс” ХХК-д туслах ажилтан, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагад гүйцэтгэх захирал, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт мэргэжилтэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч, НАМЗХ-ны дарга, Орхон аймгийн МАН-ын дарга, Баян-Өндөр сумын НАШБ-ын дарга, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч хийсэн ажлын туршлагатай. Улмаар 2020, 2024 онд гишүүнээр сонгогдож, Г.Занданшатарын Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож, сая Н.Учралын Засгийн газарт улиран томилогдсон билээ.

Ц.Сандаг-Очир. Нийгмийн ухааны багш мэргэжилтэй. Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, Нийслэлийн Багануур дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, Нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга, дүүргийн МАН-ын хорооны дарга хийж, 2020 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж буй. Эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ажиллаж байгаагүй, БОУАӨ-ийн чиглэлд ер ажиллаж байгаагүй нэгэн юм. Түүнд тулгарч буй ойрын сорилт бол манай улсад зохион байгуулагдах COP17 олон улсын хурал юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бүгд тэгээд л сүүлд нь хуулийн оройн ангийн диплом олоод авчихдаг юм

Зочин
Зочин

Амарсайхан гэхэд хуулийн ажил нэг ч өдөр хийж байгаагүй хүн байна

Зочин
Зочин

мэргэжил нь таарахгүй сайд нар гэдэг чинь л асуудал даа

Зочин
Зочин

салбартаа ажиллаж байгаагүй хүн яаж удирдах юм бол

Зочин
Зочин

салбартаа ажиллаж байгаагүй хүн яаж удирдах юм бол

Зочин
Зочин

mergejliin bish humuusiig tavih ni buruu shuu

Зочин
Зочин

энэ чинь туршилт биш шүү дээ улс орны ажил

Зочин
Зочин

manager hiine gdg neg hereg ch mergejil bas chuhal

Зочин
Зочин

салбараа мэдэхгүй сайд байвал ахиц гарахгүй л дээ

Зочин
Зочин

ene bol turshlagaas iluu tanil tal nuluulsun yum shig

Зочин
Зочин

энэ засгийн газар их шүүмжлэл дагуулах нь ойлгомжтой

Зочин
Зочин

uul ni mergejliin humuus deer tavih heregtei bsn

Зочин
Зочин

ene bol neg l itgel turuulehgui bn

Зочин
Зочин

salbariin mergejiltnuudaa yagaad ashiglahgui bgaa yum bol

Зочин
Зочин

улс төрийн томилгоо л гэж харагдаж байна

Зочин
Зочин

ene bol ur dun deer l haragdah bh daa

Зочин
Зочин

mergejilgui hun yaj shiidver gargah ve dee

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

зочин
зочин

Очиж очиж нэг муу гадаад хэлний багшаар Монгол Улсын ХАА-г удирдуулна гэж байхуу. Даанч дээ та минь. Тун харамсалтхй

Зочин
Зочин

Ж.Энхбаяр гэж хулхи боловсролтой яаж эдийн засаг мэдэх вэ дээ яана даа зайлуул

Зочин
Зочин

Маастрихтын их сургууль төгссөн гэх юм хэлэхэд ч ичмээр Нэг дамжаа ухаантай юманд суучихаад их сургууль төгссөн гээд л бичээд байхдаа ичдэггүй юм боловуу

Зочин
Зочин

САНДАГААГ ШУУД ДЭМЖДЭГ ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button