УЛС ТӨР

Монголын хууль МАН-д үйлчлэхээ БОЛЬЖЭЭ

Нэгдүгээр сарын 16-нд буюу одоогоос АРВАН ХОЁР хоногийн өмнө УЕП Б.Жаргалсайхан Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулж ирж байв. Байв гэсний учир энэ сэдэв шийдэгдэхээсээ өмнө улиг болох нь.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал өргөн баригдсанаас 48 цагийн дотор УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь шийдвэр гаргах учиртай байсан ч, хуулийн хугацаанаасаа бүхэл бүтэн НАЙМ хоногоор хэтрүүлж өнгөрөгч баасан гарагт /2020.01.24/ арайхийж шийдвэрлэсэн.

Уг нь тохиролцоо, улстөрийн нөлөөлөл үүсэхээс сэргийлж, 48 цаг гэх тоог хуульчилж өгсөн. Гэтэл МАН-ын ахмад гишүүд хуулийг гажуудуулж, зориуд ийм нөхцөл байдалд хүргэсэн. Тэдэнд хууль үйлчилдэггүй нь нэгдүгээр жишээ энэ.

Дэд хорооноос гарсан санал дүгнэлтийг УИХ-ын байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө эрх баригч намын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэх учиртай.

Гэвч энэ процесс МАН-ын ахмад голдуу гишүүд дээр дахин ГАЦАХ нь.

Учир нь өчигдөр /2020.01.27/ МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Манай бүлэг Н.Номтойбаяр гишүүний асуудлаар дахин ярилцана гээд хойшлуулсан. Пүрэв, баасан гарагаас ярилцана” гэж хээв нэг ярьж суусан.  

Халдашгүй байдлын дэд хороон дээр 160 гаруй цаг гацсан асуудал, одоо МАН-ын бүлэг дээр ирээд 300 гаруй цаг гацахаар боллоо. МАН-д үнэхээр Монголын хууль үйлчлэхээ больжээ. Тэд хуулийг уландаа гишгэж хүссэн яриа, тохиролцоогоо чөлөөтэй хийх боломжоо өөрөө өөрсдөдөө бүрдүүлчихэж байна.

Цаашид байнгын хороод, чуулганы хуралдаанаар хэлэлцэх гэж хичнээн цаг гацахыг бид таашгүй нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэр
Нэр
2020-01-28 15:29

нохойн бааснууд сүүлийн хур�##�даанаа ингэж хийх гэж дээ

Үондон
Үондон
2020-01-29 11:04

номтой баяр ноотой баяр болжээ ноогүй бол ш�##�гуулаад нэр цэвэр гэдгээрээ гайхуулж сонгуулд шоу хийх байсан ноотой учир бүрэн эрх гэдгээрээ х

иргэд олон түмэни
иргэд олон түмэни
2020-01-29 11:40

Намд хууль үйлчлэхээ больсон биш, хууль үйлчлэхээ болиод их удаж архагшсан гэвэл үнэнд ойртоно, �##�ьч нийгмийн үед хууль үйлчлэж байгаагүй юм

Зочин
Зочин
2020-01-29 11:41

Тэгээд �##�уурчинтайгаа сонгуульд ороод бүрмөсөн түүхийн хог дээр хаягдаасай. Угаасаа хүчиндэгчтэй авилгачинтай казиночид �##�уурчид хулгайчтай

Zochin
Zochin
2020-01-31 08:29

MAN nam aluurchin nam

Амар амгалан хүсэгч
Амар амгалан хүсэгч
2020-02-02 23:51

МАН одоо сүйрлийн замруугаа дөхөж
байна даа. Удахгүй ард бидний сонголт
болно шүү. Хэдэн зөнсөн авилга ч худ�##�ч
хулгай ч дээрэмчид ээ одоо болисон дээр
дээр шүү. Номтойбаяртай чинь цуг та
нарыг бурхан хэдэн үеээр чинь цээрлүүллэх
болно шүү

Холбоотой мэдээ

Back to top button