ЭДИЙН ЗАСАГ

Б.Жавхлангийн бууруулж чадаагүй ХХОАТ-ыг З.Мэндсайханд гүйцээх боломж бий

Өнгөрсөн жилүүдэд иргэдийн төлдөг татвар үе шаттайгаар нэмэгдэж ирснээс буурсан жишээ үгүй. Олон нийтийн зүгээс тодорхой татваруудыг бууруулах боломжийг удаа дараа тавьдаг ч төсвийг гол бүрдүүлэгч гэдэг үндэслэлээр ямар ч төрлийн татвар буурах боломжгүй гэдэг хариуг төр өгдөг.

2025 оны 3-р сард буюу жилийн өмнө ХХОАТ-ыг нэг хувь болгон бууруулах саналыг иргэний зүгээс гаргасан нь тэр даруйдаа 100 мянган хүний дэмжлэгийг авсан. Энэ нь УИХ-ын тухай хуулийн дагуу төсөл санаачлах саналыг 100 мянга ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол УИХ авч хэлэлцэнэ гэж заасны дагуу хэлэлцэхээр болсон юм.

Ингээд 4-р сард УИХ-ын Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн боловч улсын төсөвт тодорхой нөлөөлөл үзүүлнэ, инфляцыг өдөөнө зэрэг хэд хэдэн шалтгаанаар уг саналыг дэмжээгүй.

Дэмжигдээгүй энэ саналыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тэргүүтэй нэр бүхий гишүүд хуулийн төсөл болгон өргөн барьсан бөгөөд хаврын чуулганы хэлэлцэх дарааллын тов руу орж ирц хэлэлцэгдэх юм.

Өмнөх Засгийн газрын үед Татварын багц хуулийг хэлэлцэж, иргэдийн нуруун дээрх ачааг бууруулна гэж байсан ч ажил болоогүй. Тэр ч байтугай татварын өртэй ААН-үүдийн дансыг хаахдаа тулсан.

Иргэдийн ХХОАТ-ыг 10 хувиас нэг хувь болгох санаачилгыг Сангийн сайд асан Б.Жавхлан "бууруулах боломжгүй" гэх байр суурийг хатуу илэрхийлсээр ирсэн бол шинэ Сангийн сайд З.Мэндсайханд уг хуулийн төслийг Засгийн газрын түвшинд хэлэлцэх, эдийн засгийн хүндрэлийн үед иргэд рүү чиглэсэн ганц нааштай шийдвэр гэж үзэж дэмжих боломж бий юм.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Жавхлан мэндсайхан 2 адилхан хулгайчууд

Зочин
Зочин
Reply to  Зочин

hovdiin hogiin hulgaich

Ахмадууд
Ахмадууд

Сангийн сайд З.Мэндсайхан бол ахмадууд бид өмнө нь зурагтаар зөндөө харсан бөгөөд шударгаар асуулт асууж ард түмний төлөө баримттай зүйл хийдэг тул бид түүнийг дэмжиж байна.

Оюунбилэг
Оюунбилэг

Жавхлан сэтгэлгүй сангийн сайд байсан

Зочин
Зочин

Эд нар хэн нь ч бууруулахыг хүсэхгүй шд!!!

Зочин
Зочин

Энэ уяач ч дээ.

Зочин Орхон
Зочин Орхон

Эд нар хэн нь ч бууруулахгүй дээ!

Zochin
Zochin

Hulgaich naraa barichihval ene tatvariin orlogoos hed dahin iluu mungu baigaa shuu dee. Bugd l medej baigaa.

Зочин
Зочин

Тэтгэвэрээ 1сая 500 мянга болгоочээ бараа бүтээгдэхүүний үнэ өдөр өдөрөөр нэмэгдээд ард түмэний амьдрал хэцүү байна

Зочин
Зочин

Чадахгүй ээ сданууд

Иргэн зочин
Иргэн зочин

Жавхлан гэж хулгайчыг ямарч байсан сангаас холдуулсан одоо хулгайг нь илчилж шоронд олон жилийн ял өгч явуулах хэрэгтэй.Аймшгийн их шуналтай хулгайч авилагч даа.
Харин энэ шинэ сайд нь бас хүүк хулгайчын долоогч гөлгөө нь гэсэн.Эд нар яасан ханаж цаддаггүй хулгайчууд вэ.
Хулгайчуудаа та нар удахгүй бүгд ялаа эдлэнээ үр удам судраараа үхдэл болцгооно доо харж бгаарай бүгд гэдэс нь дэлбэрч үхэцгээ

Үнэн
Үнэн

Бузрын хараалч лүд вэ? Хараал хар толгойдоо л гэдэгдээ!

Зочин
Зочин

Харж байя даа

Зочин
Зочин

Энэ Мэндсайхан өсюмнө нь юу хийж байсан нөхөр вэ.

Зочин
Зочин

Харж байя даа

Зочин
Зочин

Ха ха жавхлан бол дүр үзүүлсэн хулгайч юм биш үү.

Zochin
Zochin

Яг адилхан баахан иднэ тэгээд бууна. Монголд юм хийж бга 1л хүн бна бусад нь жүжиг. Бараг дордох байх

Зочин
Зочин

Жавхлан долирчин хүүкээрээ өмнөө халхавч хийж хамаатан гээд юу ч хийгээгүй хулгай л хүүктэй хамтарч хийсэн хонийн хүн муутай п..да ү дээ. Дарханыхан гэж цагаачид цугласан тэнэгүүд л эгэ хулгайчийг сонгож давараагаад байгаа юм аа.

Холбоотой мэдээ

Back to top button