СпортСПОРТ

Бостоны марафонд Монголын марафонч МУГТ Б.Сэр-Од анх удаа элит ангилалд оролцох гэж байна

Марафон гүйлтийн Азийн аварга, гавьяат тамирчин Б.Сэр-Од АНУ-ын Бостон хотноо энэ сарын 20-нд болох алдарт Бостоны марафон уралдаанд оролцохоор болжээ. Дэлхийн долоон том марафоны нэг болох тус тэмцээний 130 дахь удаагийн уралдаанд тэрбээр дэлхийн шилдгүүд өрсөлддөг “Элит гараа” буюу “Рro field”-д гүйнэ. Ингэснээр Бостоны марафонд Монголын марафонч анх удаа элит ангилалд оролцох гэж байна.

Энэ жилийн Бостоны марафонд 137 орны 32 мянга гаруй гүйгч бүртгүүлээд байна. Б.Сэр-Од нь олимпын наадамд зургаа, хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа оролцсон, марафон гүйлтийн төрөлд олон удаа оролцсон дэлхийд ховор тамирчдын нэг юм. 2026 онд Японы Токио, Осака хотуудын марафонд оролцсоноос гадна саяхан БНХАУ-ын Янжоу хотод болсон Зүүн Азийн аварга шалгаруулах хагас марафоны тэмцээнд дөрөвдүгээр байр эзэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button