Гадаад мэдээДЭЛХИЙ

“Samsung”-ийн гэр бүл өв залгамжлалын 12 их наяд воны татвараа энэ сар төлж дуусгана

“Samsung Group”-ийг эзэмшдэг гэр бүл энэ сарын сүүл гэхэд өв залгамжлалын татварт өгөх ёстой мөнгөн дүнгийн үлдэгдлээ төлнө гэж эх сурвалжууд ням гарагт /2026.04.05/ мэдэгджээ. Тус гэр бүл 12 их наяд воны (8 тэрбум ам.доллар) татварыг 2021 оноос хойш төлж байгаа билээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр “Samsung Group”-ийн дарга агсан И Күн Хигийн хүү И Жэ Ён болон бусад өв залгамжлагчид хувьцаагаа худалдаж, ногдол ашгийн орлого гэх мэт аргаар татвараа төлж байгаа. Бусад өв залгамжлагч нар нь И Күн Хигийн эхнэр Хон Ра Хэ, охид болох И Бү Жин, И Сэ Хюн юм.

2020 онд И Күн Хи таалал төгссөнөөс хойш “Samsung”-ийн салбар компаниудаас түүний гэр бүл 4 их наяд воныг ногдол ашиг байдлаар хүртжээ. Өмнө нь авсан ногдол ашгийг оруулаад тэд нийтдээ 6 их наяд воныг өв залгамжлалын татварт өгсөн байна.

Эх сурвалж: Yonhap News

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Манай монгол энэ хулгайч нараасаа розоытол татвар авдаг болохгүй юм бх даа.Татвар төлөхгүй л их мөнгөтэй хулгайч нар бх юм

Холбоотой мэдээ

Back to top button