Түүх соёл, уламжлал

Швейцараас соёлын үнэт өвд хамаарах эртний ховор бичвэр эх орондоо ирнэ

Швейцарын Холбооны Улсын Бернийн их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол Монгол Улсаас Швейцар Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо. Эдгээр бичвэрүүд нь өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад байгаад Бернийн их сургуулийн номын санд шилжсэн бөгөөд олон жилийн дараа ийнхүү эх орондоо ирж байна.

Энэхүү түүхэн үйл явдалд Бернийн их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц үнэтэй хувь нэмэр оруулжээ. Тэрээр эх сурвалжуудын гарал үүсэл, түүхэн ач холбогдлыг тодорхойлон судалж, Монгол Улсад буцаан олгох үйл явцыг идэвхтэй дэмжин ажилласан байна.

Буцаан ирж буй үнэт өвүүдийг танилцуулбал:

  • XVII зууны эхэн үеийн гар бичмэл: Төвөдийн их бясалгагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга юм. Уг орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн Онбо хунтайжийн захиалгаар 1615 оны орчимд гүйцэтгэсэн байх магадлалтай. Энэхүү эх сурвалж нь Монголын бурхны шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад онцгой ач холбогдолтой.
  • 1716 оны Гэсэрийн туульсын модон хэвлэл: Бээжинд уламжлалт аргаар хэвлэгдсэн, монгол бичгээрх Гэсэрийн баатарлаг туульсын ховор эх юм. Хэдийгээр туульсын 1-3 болон 5-7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад үнэлж баршгүй өв болно.

Энэхүү үйл явдал нь Монголын оюуны болон бичгийн соёлын өвийг эх нутагт нь хадгалах, хамгаалах боломжийг бүрдүүлж буйн зэрэгцээ Монгол, Швейцар Улсын соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Enkhee
Enkhee

Баярлалаа.Сайхан мэдээ байлаа.Амжилт

Зочин
Зочин

Ёоо ёооё!! Билгүүн цагаан сарнайг бие засаж гутаачхаад Бишнээс гуйж явдаг Бид бүхэн хөөрхий!! Хэмээсэн Өдрийн Од шиг суут хүмүүний аймшиггүй агуу сануулга гол шархруулан зурж сүнс сүлдийг минь аваад явчих шиг болох юмаа!! 40өөдхөн хүн 30иадхан жилийн дотор үнсээр нь хийсгэсэн агуу их морьтон ардын минь соёл минь!!!

Enkhee
Enkhee

Ih saihan medee baina daa ???? Bayrlalaa Amjilt

Олзвой
Олзвой

Оросоос бусад нь буцааж өгч байна..

Холбоотой мэдээ

Back to top button