Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Анх удаа морин хуур урлаачдыг бэлтгэх анги нээгдэж, 19-60 насныхан суралцаж байна

"Манай ангийг хичээлдээ ороод завсарлаад гарахад сургуулийн коридороор явж таарсан хүүхдүүд эцэг эхийн хурал тарж байна" гэдэг. Заримдаа "Багш нар явж байна, чимээгүй" гэж эмээх нь цөөнгүй хэмээн инээлдэн ярих тэд бол Монголын анхны морин хуур урлаач буюу Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулгын ангийн сурагчид юм.

Бид юуны учир уг сургуулийг зорих болсон бэ гэвэл хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын ерөнхийлөгч тус ангид зочилж, өөрийнх нь 2024 онд гаргасан “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” зарлигийн дагуу энэ хичээлийн жилд тус ангид элсэлт авсныг өөрийн биеэр танилцсантай холбоотой.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 4-р сарын 1-нд тус ангид зочилсон байдаг

Ийн Монголын анхны морин хуур болон хөгжим урлаачдыг бэлтгэж буйгаараа онцлог энэ ангид өдгөө 19-60 насны 20 "хүүхэд" суралцаж байна. Тэд сургуульдаа "Эцэг эхийн анги" гэх нэрээрээ алдартай. Энэ нэрэндээ ч хайртай аж. Учир нь тэдний ангид 19 настай залуугаас эхлээд 60 настай сурагч ч бий учир Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн оюутан, багш нар тэднийг ингэж нэрлэжээ. Тэд нэг анги танхимд ормогцоо л үе тэнгийн сурагчд хүүхдүүд шиг болох тул энэ нэр нь ч тэдэнд яг цав тохирсон гэлтэй.

-Сургуулийн урлагийн наадамд түрүүлж ангиараа ₮400 мянгаар шагнуулсан, төгсөлтийн баяртаа зарцуулна-

Тэд өөр өөр насныхан төдийгүй ажил мэргэжлийн хувьд ч тэс ондоо салбарынхан атлаа энд л гартаа хөгжим атгаж, түүнийгээ сийлбэрлэж суухдаа бүгд хөгжим урлаач болж буй нь энэ.

Жишээ нь, мужаан, дизайнер, зураач, математикийн багш, маркетингийн менежер, эдийн засагч, уртын дуучин, герман хэлний орчуулагч, бүжигчин гэх мэт салбар салбарын хүмүүс бий.

Ангидаа цуглаж, хөгжмөө сийлж эхэлсэн даруйдаа тэд хоорондын насны зөрүүгээр хаалт үүсгэлгүй, нэг ангийн найз нөхдүүд болцгоон нэгнээсээ суралцаж өдийг хүрсэн байна.

Энэ олон хүнийг ахлан, ангийг удирдаж буй Г.Нарангоо "Манай ангийн дотоод уур амьсгал үнэхээр сайн. Салбар бүрийн мэргэжилтнүүд цугласан учраас тэр биз. Саяхан болсон сургуулийн урлагийн наадамд бүгд дуу нэгтэй оролцож, тэргүүн байр эзэлснээр ₮400 мянгаар шагнуулсан. Удахгүй төгсөх учир төгсөлтийн баяртаа зарцуулахаар хадгалсан. Хөгшин залуу гэлтгүй бүгд хоорондоо нээлттэй нөхөрлөж чаддаг учраас богинохон хугацаанд нэг анги болж чадсан" гэлээ.

Тэтгэвэртээ гараад удаагүй ч хөгжим урлаач болохоор шийдсэн Б.Содбилэг "Монголын анхны морин хуур урлаачдын ангийг төгсөж буйдаа их талархаж байгаа. Манай ангийнхан намайг хөгшин, настай гэлгүй сайхан нөхөрлөдөгт нь баярладаг. Бид уртын дадлагадаа хоёр хуваагдаж гарсан учир хоорондоо уулзаагүй нэлээд хугацаа өнгөрсөн байна. Хүүхэд шиг нэгнээ үгүйлж, ангийнхаа цахим бүлгэмд зурвас бичдэг. Удахгүй зургаадугаар сард төгсөнө. Төгсөнө гэхээр их сургуулиа төгсөх гэж буй залуу шиг л догдолж хүлээж байна" гэлээ.

-Албан ёсны сургалтад сууж батламж авсан Монголын анхны төгсөгчид-

Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулгын ангид салбар салбарын хүмүүс суралцахаас гадна хөгжимтэй ойр хүмүүс сурах нь олонтоо. Тэдний нэг бол Морин хуур чуулгын хөгжимчин Х.Лханаасүрэн.

Тэрбээр "Тоглолтоор орон нутгаар их явна. Тэгэх бүрд хөгжим, хэрэглэл эвдрэх тохиолдол цөөнгүй учир өөрөө засаж янзлах шаардлага үүснэ. Ерөнхийлөгчийн зарлигаар аз болж ийм анги нээгдсэнд их баяртай байгаа. Энэ ангиасаа олон сайхан найз нөхөд, ах дүүтэй болсон" хэмээн ярилаа.

Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн ерөнхий судлалын хичээлүүд болон онолын хичээлээ үзэж дууссан байна. Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулгын анги үндсэн хоёр багштай. Уртын дадлагаараа хоёр багш нь суралцагчдаа хуваан авч өөрсдийн урландаа дадлагажуулж байгаа аж. Бидний очсон "Сеттимо" урлангийн үүсгэн байгуулагч хөгжим урлаач, мастер Д.Түвшинтөр тус ангийн үндсэн багшийн нэг юм.

Тэрбээр "2025 оны хичээлийн жилээс эхлэн анхныхаа элсэлтийг авсан. Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотойгоор манайд дутагдаж байсан хуур урлаач болон бусад хөгжим засварлах хүмүүсийг бэлдэж эхэлсэн. Анх 28 хүн элсэж орж ирсэн. Түүнээс шаардлага хангаагүй болон өөр сургуульд давхар сурч байсан гэх шалтгаанаар зарим хасагдаж одоогоор 20 хүүхэдтэй сургалтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Анхны жил гэхэд маш амжилттай явж байгаа. Ирэх жил орон нутгаас түлхүү элсэлтээ авах төлөвлөгөөтэй байгаа, бас илүү туршлагатай болох байх.

-Хуур урлаачийн ангид насны хязгаар гэж бий юу. Элсэхийг хүссэн хүмүүст ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Насанд хүрэгчдийн анги л гэж бий. Хамгийн залуу нь гэвэл 19 настай. Ахмад нь гэвэл 60 гаруй настай суралцагчид байна. Өөрөө сурах чин хүсэлтэй л бол өндөр шаардлага тавихгүй. Харин ч зарим суралцагч нарт тэтгэлэг өгч дэмжиж байгаа. 2026 он гарснаар уртын дадлагад гарч байгаа учир өөрсдийн хийснээрээ тодорхой хэмжээний цалин авна. Багш хүний дүгнээд хэлэхэд анхны анги маш сайн байгаа.

-Сурагчид нэг жилийн хугацаанд суралцаж албан ёсны сургалтад суусан батламж авч буй Монголын анхны төгсөгчид болно. Хэрэвзээ цааш болмоор байвал Үйлдвэр урлалын политехникийн коллежид гурван жилийн хугацаатайгаар энэ чиглэлээр нарийн мэргэжилтэн бэлтгэдэг болох санал байгаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ийм анги нээгдсэн нь үнэхээр зөв алхам шүү монгол соёлоо авч явах хүмүүс хэрэгтэй

Зочин
Зочин

nas hamaagui surch bolдог ni goy yumaa uneheer saihan bolomj baina

Зочин
Зочин

Морин хуураа өөрсдөө урладаг хүмүүс нэмэгдэх нь бахархалтай

Зочин
Зочин

ene bol uneheer une tsenetey mergejil shuu zaluus ih suraasai

Зочин
Зочин

Монгол уламжлалаа ингэж хадгалж байгаад баяртай байна

Зочин
Зочин

huuchin soyoloo avch uldeh gej iim zuil hiij baigaa ni saihan

Зочин
Зочин

Сонирхолтой юм аа өөр өөр мэргэжлийн хүмүүс нийлээд суралцаж байгаа нь

Зочин
Зочин

ene angid suuh yumsan gej bodogdloo shuu

Зочин
Зочин

saihan setgeltei humuus tsugalsan angi yumaa amjilt husey

Зочин
Зочин

Соёлын өвөө хадгалж үлдэхэд их чухал санаачилга байна

Зочин
Зочин

zaluuchuud iim mergejil ruu iluu handah heregtei shuu

Зочин
Зочин

Хүн бүр сурах боломжтой гэдэг нь хамгийн гоё нь

Зочин
Зочин

ene bol irgeded ih heregtei bolomj baina

Зочин
Зочин

surah huseltei hun bol hen ch bolno gedgiig haruulj bn

Зочин
Зочин

Монголын бахархал болсон хуураа ингэж хөгжүүлж байгаа нь сайхан

Баяр
Баяр

Сургалтын төлбөр нь хэд бол.

зочин
зочин
Reply to  Баяр

Сургалтын төлбөр жилийн 200,0. Харин 1 жилийн анги төгсөхдөө тэтгэлэг буюу 2 сая төгрөг авна.

Холбоотой мэдээ

Back to top button