Б.Сэргэлэнбаатар иргэдээ төлөөлөхийн оронд А.Баяр, Х.Нямбаатар хоёрын дунд яс хаяж, суудал горьдож явна

НИТХ уг нь нийслэлийн иргэдийн төлөөллийн байгууллага. Энд иргэдийн дуу хоолойг хүргэж явах ёстой хүмүүс нь өнөөдөр дарга нараа хооронд нь хагаралдуулахаар амьсгаа мэдэн гүйж буй.
Уг нь иргэдийн төлөөлөгч өндрийг аваад байгаа Туулын хурдны замын бүтээн байгуулалт дээр иргэд ямар үзэл бодолтой байгаа талаар сонсож, тэдний дуу хоолойг НИТХ дээр ярьж, хүргэж явах ёстой атал улс төрийн нөхцөл байдлаас Б.Сэргэлэнбаатар тэргүүтэй зарим төлөөлөгч гол үүргээ огоорч явна.
Тэр НИТХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулах тухай албан бичгийг өргөн барьжээ. Уг бичигтээ Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл хөтөлбөрүүдийн талаар иргэдэд буруу мэдээлэл өгч, олон нийтийг турхирч байна. Өөрийнх нь ажлыг мөн буруугаар ойлгууллаа, нийслэлийн захирагч Х.Нямбаатарыг гутаан доромжилж, гүтгэлээ. НИТХ-ын гишүүд хотын даргыгаа дэмжиж байгаа гэдэг мэдээллийг өгөхийн тулд ээлжит бус хуралдааныг хуралдуул” хэмээн уурсаж НИТХ-ын даргад албан гэхээргүй бичиг хаяглан хүргүүлжээ.
Нэг ёсондоо иргэд олон нийт болоод НИТХ-ын төлөөлөгчид нийгмийн асуудалд ямар байр суурьтай байхыг албадлагаар зааж, НИТХ-ын дарга А.Баяр төлөөлөгчдийнхөө дуу хоолойг боож хаасангүй гэх маягтай шахалт үзүүлсэн албан бичиг хүргүүлчихээд тэрийгээ цахим орчинд тайлбарлахдаа иргэдийн талд мэт төөрөгдүүлэн ярьж байгаа нь хачирхалтай.
Улс төрийн өнөөдрийн нөхцөл байдлын дунд НИТХ-ын дарга А.Баяр болон Хотын дарга Х.Нямбаатар нарын дунд яс хаяж гүйж яваа НИТХ-ын төлөөлөгч түүгээр ч тогтохгүй. Гэхдээ "даргыг аваръя" гэдэг захиа илгээсэн нь бол ганц.
НИТХ-д иргэдийг төлөөлөн суучихаад тэдний дуу хоолойн эсрэг хар хүний өмнөөс шар хүн болон гүйж яваа Б.Сэргэлэнбаатарууд-ыг нийслэлийн сонгогчид мэдэж авбал зохино.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр гэж хятадын эрлийз л харагдаад байгаа юм даа. Хятадын нүүрс зөөдөг компанийн захирал байсан юм билээ
Нямбаатарын суганы үс сэргэлэнбаатар бацаан гэнэт баяжсан даа хөөрхий унахдаа хэнийг чирж унах бол
Төв аймгийн намын дарга яахаараа нийслэлийн төлөөлөгч болдог юм бэ
Нямбаад очоод ингэж хэл чи хө Баяр муу гөлөг хайрт дарга таныг минь элдвээр хэлж байна машааны татвар нэмж мөн гэнэт хурдны зам барина энэ тэр гээд нэр хүнд нь бүүр умдагны үс боллоо.Хурдан гусаад би дарга болчий тэгээд чамайг ИТХ даргаар шаалгачий гээд байна гэж хэл.Баярд очоод найзаа Нямбаа чамайг миний үнэнч суганы үс цүнх баригч долоогч пялдагуудын хаан юм шүү энэ муу Баяр мангар байх нь хамаагүй манай талын гитлаар байхад л болно гэж хэллээ гэх мэтээр.Мөн Нямбаад хөөш энэ Баяр чинь танай эхнэртэй зүгээргүй байх аймаар нялуураад машан дотор нь сууж байна лэ гэх мэтээр нэгэнт хор хутгах гэжаагаа бол энэ мэтээр сумаа тавь тэнэгээ
Нүүрэндээ үстэй урвагч гэж энэ шүү дээ.