ИЗНН хэрэлдсээр засагт багтсангүй, УДШ дөрвөн ч удаа дүрмийг нь буцаалаа
ИЗНН-ын дүрэм УДШ-ээс дөрвөн удаа буцаж, Б.Батбаатар, Р.Батболд нар намын даргынхаа тамгыг булаацалдан хэрэлдсээр хоосон хоцров.
Яагаад хоосон хоцров гэвээс, ИЗНН-д тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн байхгүй, жагсаалтын дөрвөн гишүүн л бий. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хараахан багтаагүй ч Г.Занданшатар тэдэнд нэг сайдын суудал өгсөн. Ерөнхийдөө COP17 хурлыг амжилттай зохион байгуулах үүрэг бүхий БОУАӨЯ тэдний мэдэлд байв.
Жил гаруйн хугацаанд багагүй томилгоо хийж, бас бус зүйлсийг ч амжуулсан ч бий. Гэхдээ дотоод эв түнжингүй нам тул хэрүүл нь тасраагүй. М.Нарантуяа-Нарагаа дэд даргаасаа хөөв, Б.Батбаатарыгаа АТГ-т шалгуулахаар намынхан нь өглөө. Сүүлд "Онц их хурал" хийж Р.Батболд нь намын дарга болсон ч Б.Батбаатар нь хурал албан ёсных биш хэмээн гэдийж, одоог хүртэл тамгаа өгөхгүй гэсээр яваа.
Анх намаа толгойлсон Б.Батбаатарыг намаас хөөж даргаас нь түдгэлзүүлэх шаардлагыг Ерөнхий сайд асан Г.Занданшатарт Р.Батболд хүргүүлж байсан. Сүүлд энэ шаардлагаа Н.Учралд ч хүргүүлсэн гэгддэг.
Улмаар Н.Учрал МАН-ын дотоод асуудлаа яая гэж байж өөр нэг түнжингүй ИЗНН-тай хамтрахыг хүсээгүй тул АН-аас бусад нам, эвсэлд хамтрах санал хүргүүлснээр Үндэсний эвсэл, ХҮН намтай хамтарч Засгийн газраа бүрдүүлсэн билээ.
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Юун хошгирцон гар вэ? Учрал өөрөө цаанаасаа шахуулаад алингаа алдаж би үхлийн хөндийгөөр туулаад гарсан үхэл амьдралын заагт очоод буцаж ирэхдээ Хүрэлсүхийгээ ааваа миний ааваа гэсэн гэжуга.Танай намтай манатай тэгээд ч МАН н угшилтай цээжинд гарч ирэн барианд орсон энэ идэр адуу цаашдаа бас тоосоо өргөхөө бодно.Батболд Батбаатар хоёрын хувьд өөрсдөө учраа олоочээ дэвжээ засаад өгчье дүрэмгүй зодолдооч нэг нь амьд үлдэх харгис зарчмаа барих нь зөв.Бооцоо тавинаа өндөр бооцоо шүү дээ та хоёр ярилцаад зөвшөөрөх аваас би бооцоогоо тавиад эхлэнэ.