НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Учралын сошиал дахь хөрсөнд буугаагүй, хөөстэй мэдэгдлүүд

Ерөнхий сайд Н.Учрал шуурхай, нээлттэй ажиллахаа илэрхийлж, өөрийнх нь хурдыг гүйцэх хүмүүсийг танхимдаа сонгосноо тодотгосон. Гэвч түүний "хурдтай"шийдвэрүүд эхнээсээ хөрсөнд буухгүй байгааг иргэд, ААН-ийн төлөөллүүд хэлж байна.

Нэгт, Засгийн газрын тэргүүний хувьд анхны шийдвэрээрээ татварын өрийн улмаас данс нь хаагдсан 12100 ААН-ийн дансыг нээлээ хэмээн мэдэгдсэн. Гэвч албаны эх сурвалжаас тодруулахад өнөөдрийн байдлаар нэг ч байгууллагын данс нээгдээгүй байгааг хэлэв. Татварын ерөнхий газраас шууд данс нээгддэггүй, холбогдох байгууллагууд албан бичиг хүргүүлж, хянан шийдвэрлэхэд багагүй хугацаа орох аж.

Хоёрт, Байгууллагын хаагдсан дансыг нэг сарын хугацаанд нээнэ. Гэвч энэ нь түүний хэлсэнчлэн байгууллагын үйл ажиллагаа жигдрэх, орлого олох ямар ч боломжгүй хугацаа гэдгийг иргэн, ААН-үүдийн төлөөлөл хэлж байна.

Гуравт, ААН-үүд төрд үйлчилгээ үзүүлсэн орлогоо гурав хоногт авдаг байхаар шийдвэрлэсэн. Угтаа бол өчигдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдсэн асуудал. Гэхдээ Ерөнхий сайд өнөө өглөө хувийн цахим хаягаараа дамжуулан дахин тодотгов. Мөн л бодит байдлаас тэс хөндлөн мэдээлэл.

Дунд шатанд ажиллаж буй төрийн байгууллагын нягтлангаас лавлахад "Ерөнхий сайдын мэдээлэлтэй танилцаж амжаагүй байна. Гэхдээ ажил, үйлчилгээний төрлөөс хамаараад хугацааг хатуу тогтоох боломжгүй. Мөн гэрээ байгуулах, гэрээ дүгнэх, санхүүгийн анхан шатны маягт бүрдүүлэх гээд шат дараатай ажлууд бий. Тэгээд ч гол асуудал нь байгууллагуудад батлагдсан төсөв байхгүйд л байгаа. Өөрөөр хэлбэл, төсөвт тодотгол хийгээгүй, төсөв зарцуулах эрхгүй, улс мөнгөгүй байна шүү дээ" гэсэн юм.

Энэ мэтээр шинэ Ерөнхий сайд олноос оноо авах гэж яарахдаа, огт хэрэгжиж эхлээгүй, магад цаасан дээр ч албажиж огноо, дугаараа авч амжаагүй шийдвэрээ шууд үр дүн гарсан мэтээр мэдээлж байна. Энэ нь иргэд, төрийн албан хаагчдын хооронд үл ойлголцол үүсгэж, улам гацаа үүсгэдэг.

Түүнчлэн төрийн шийдвэрийг албан шугамаар мэдээлэх дэг ёс ч алдагдлаа. Ерөнхий сайд өглөө босоод л өөрт таалагдсанаа үр нөлөөг нь үл тооцон хувийн хаягаараа цахимд орчинд мэдээлээд байх нь хэр зохимжтой вэ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорчин
Хорчин

Нулимстай нүдэнд торойгоод хоцорсон ерөнхий сайдын маань суудал хэцүүеэ нэг л өдөр түлхээд унагаана.Залуу хүн зүрх зоригтой шийдвэр гаргалаа гэтэл арай л гагнуур авахгүй газраараа ханзарчихав уу? гэж бодож байна.АН н гишүүн ноён Пүүжгээ их л зоригтой залуу юм АН н олон гаруудыг ачнаа гэсэн бодит үнэн бол ирэх сонгуульд МАН д санал байтугай аятайхан салаавч ч өгөх хүн байхгүй шүү.Хар машингүй гараар тоолох системийг сөрөг хүчин тавихад л болно Учралд зөвлөхөд сонгуулийн наана унагаалхах ажлаа хийх хэрэгтэй гэж бодож байна.Ирэх сонгуульд тортогчгүй тавиулнаа та нар яана даа яана.

Балчиндорж
Балчиндорж
Reply to  Хорчин

Хүрэлсүх хувийн хожлоо бодоод намаа баллаж орхилоо . одоо сэхэх боломж байхгүй ,хугацаа алга

Зочин
Зочин

Хөөрхий эрх мэдэлгүй ш дээ

Зочинтийм
Зочинтийм

Эзэний амыг харна , эзэн тэр - эцэгийн амыг харна , эцэг " тэр " . Боловсролгүй нялх " сэнгүүм" - г яалта й...

Холбоотой мэдээ

Back to top button