Виз гаргаж өгнө гэж 491 иргэнийг залиласан этгээдэд 10 жилийн хорих ял өгчээ
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас виз гаргаж өгнө хэмээн иргэдийг залилсан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн байна. Хэргийг тодруулбал, Л.Э нь “Севеникс виз консултинг” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа “Австрали, Америк, Канад, Шинэ Зеланд, Солонгос, Герман улсын виз гаргаж өгнө” гэж нэр бүхий 491 иргэнтэй аяллын болон ажлын визний гэрээ байгуулан хуурч, нийт 3,6 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.
Тус хэрэгт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуульд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л.Э-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 3,2 тэрбум төгрөгийг гаргуулан нэр бүхий 491 хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za yarshigooo. Ih naydaar ni shaacan hulgainuudaa 1 jil ugch baij
Гохинээ гөлөгнүүдээ залилуулсан залилсан гарууд таарсан таар шуудайнууд
За даа энэ нөхөр 2 жил суугаад л магадлангаар гараад ирнэ дээ. Кккк