Хэрэгт холбогдсон эрчим хүчний "томчууд": Гурав нь прокурорт, тав нь АТГ-т шалгагдаж байна
Дөрвөн есийн хүйтнээр дөрөвдүгээр цахилгаан станц нь хөлдөж, дөрвөн жил Эрчим хүчний сайдаар ажилласан Б.Чойжилсүрэн нь үгээ хэлсэн. Гар нийлэн ажиллаж байсан нөхөд нь шил дараалан АТГ-ын хаалгыг татаж, цагдан хоригдсон ч удалгүй суллагдсан.
Дахиад өвөл болно, хүйтэн болно. Монголын эрчим хүчний олон боломжийг хулгайлсан байж болзошгүй хэрэгт холбогдоод буй тэднийг мартаж болохгүй. Иймд эрчим хүчний томчуудын хэргийн яг одоогийн процессыг нэгтгэн хүргэе.
-100 саяын авлига авсан “Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг прокурор хилийн хоригтойгоор мөрдөж байна-
“Эрдэнэт-Булганы цахилгааны сүлжээ” ТӨХК-ийн захирал В.Адъяа, Ерөнхий инженер Б.Эрдэнэцогт, инженер О.Азжаргал нарыг /2026-02-02/-нд АТГ-аас 48 цагийн хугацаатайгаар баривчлаад, хилийн хоригтойгоор сулласан.
АТГ-аас тэдний гэр, албан тасалгаанд нэгжлэг хийж, “Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд Баян-Өндөр сумын 6-0.4 кВ цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах төслийн хүрээнд цахилгаан станц хүлээж авах Улсын комисст оролцон ажиллаж байхдаа гүйцэтгэгч компаниудаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэмээн үзсэн байдаг.
Тодруулбал, Дэлхийн банкны олон улсын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрчим хүчний төсөл-2” хөтөлбөрийн хүрээнд “Р.И” компанийн гүйцэтгэж байгаа Орхон аймгийн төвд баригдах цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг дутуу хийсэн, мөн улсын комиссоос ажиллуулах боломжгүй гэж дүгнэсээр байхад гүйцэтгэлийн хяналт баталгаажуулах тооллогын комиссын дүгнэлтийг гаргуулах, эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын гишүүнээр ажиллахдаа саналын эрхтэй шийдвэр гаргасан байна.
Улмаар албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд “Р.И” компанийн захирал Г-ээс хадам дүүгээрээ дамжуулан бэлнээр 50 сая төгрөг, танил дүүгийнхээ дансаар 45 сая төгрөг, жолоочийнхоо дансаар 5 сая төгрөгийг хахуульд авсан дөрвөн удаагийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ. Уг эрүүгийн гурван хэрэгт хахуульд авсан нийт 100 сая төгрөгийг төлүүлсэн. Одоо тэдэнд холбогдох хэргийг Нийслэлийн Прокурорын газарт мөрдөн шалгаж буй.
Н.Тавинбэх, П.Товуудорж нарт холбогдох хэргийг удахгүй Прокурорт шилжүүлнэ
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийн үүсгэн байгуулсан “Грийн энержи интернэшнл” ХХК-д давуу байдал олгосон нь тогтоогдсон. Тухайлбал, зөвлөх үйлчилгээтэй холбоотой 2.6 сая доллар буюу 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон гэх үндэслэлээр шалгаж байгаагаа АТГ мэдэгдсэн.
Цагдан хориог хоёр удаа сунгасан ч сүүлд эрүүл мэндийн шалтгаанаар |2026.02.26|-нд Н.Тавинбэхийг, |2026.02.27|-нд П.Товуудоржийг сулласан байдаг. Одоо тэднийг мөрдөн шалгах ажиллагаа АТГ-т үргэлжилж байна, удахгүй прокурорт шилжүүлэхээр бэлдэж байгаа тухай албаны эх сурвалж мэдээлэл өглөө.
Н.Тавинбэх, П.Товуудорж нарт холбогдох хэргийн дэлгэрэнгүйг ЭНД дарж унших боломжтой.
Б.Насантогтох, Ч.Амгалантөгс, Г.Баатар нарын хэрэг АТГ дээр царцжээ
ЗТЯ-ны ТНБД Б.Насантогтох Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа |2023-11-16|"М Си Эс Интернэйшнл" ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст суманд барьсан цахилгаан хангамжийн техникийн нөхцөлийг хүсэлт ирүүлсэн өдөр нь баталж, өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдоод буй.
Тухайлбал, өөрийн эхнэрийн компаниар “Ган голтой хөнгөн цагаан дамжуулагч утас нийлүүлэх 5.5 тэрбум төгрөгийн өртөгтэй гэрээ”-г байгуулсан байна.
Улмаар гэр болон ажил дээр нь нэгжлэг хийж, 350 сая төгрөгийн валютыг хураан авч, эрх мэдлээ урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй билээ. Түүнтэй хамт хадам дүү Ч.Амгалантөгс, хадам дүүгийнх нь нөхөр Г.Баатар нарыг яллагдагчаар тооцон цагдан хорьж, өнгөрсөн сард сулласан. Одоогоор тэдэнд холбогдох хэрэг АТГ-т мөрдөгдөж байна.
-Хуулийн байгууллагад шалгагдаж байгаа эдгээр хүмүүсийн дийлэнх нь Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнтэй шууд холбогдож байна-

ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх бол Б.Чойжилсүрэнгийн өмнө Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан нэгэн. Харин сайдын суудлаасаа буухдаа шинээр томилогдсон сайд Б.Чойжилсүрэнтэй гар барьж, яамныхаа ТНБД-аар үлдэж байсан.
П.Товуудорж: Б.Чойжилсүрэнгийн нэг сумын дүү буюу Увс аймгийн Тэс сумын уугуул. 2020-2021 онд Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зөвлөх, 2022 оноос одоог хүртэл буюу Б.Чойжилсүрэнг сайдаар ажиллаж буй энэ цаг үед Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагчаар ажиллаж буй.
“Эрчим хүчний үндэсний төв” ТӨХХК-ийн захирал Д.Бямбасүрэн: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн 10 жилийн найз. Тодруулбал, 1988 оны Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II сургуулийн төгсөгчид. Намтраас нь харвал, 2016 онд Б.Чойжилсүрэн Сангийн сайд болоход Б.Бямбасүрэн Сангийн яамны харьяа Төрийн банкны орлогч захирлаар томилогдож байж. Үүний дараа 2022 онд Б.Чойжилсүрэн Эрчим хүчний сайд болмогцоо Б.Бямбасүрэнг мөн л Эрчим хүчний яамны харьяа "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК-ийн захирлаар томилжээ.
Б.Нямаа: Мөн цагдан хоригдож, баривчлагдаагүй ч Н.Тавинбэхийг шалгаж эхэлсэн цагаас л АТГ-д шалгагдаж байв. Түүний хувьд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг Сангийн сайдаар ажиллаж байхад түүний зөвлөх болон Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтэст олон жил ажиллаж байсан нэгэн юм.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene bol mash tom asuudal shalgalt ni il tod baih heregtei
Хахууль авсан нь тогтоогдвол хатуу шийтгэх хэрэгтэй
Ийм хүмүүсээс болоод салбар нь хөгжихгүй байна
Шударга шалгаад үнэн мөнийг нь гаргах хэрэгтэй
uls turiin tomchuud holbogdood irheer l sonin bolood yavчих юм
ene olon hereg yaj duusah bol gej bodogdoj bn
tanil talaar ajil yavdag ni tod haragdaj bn
Эрчим хүчний салбар стратегийн чухал шүү ингэж болохгүй
ene bol zuvhun heden hunii bish buh salbariin asuudal yum
Хэн нь ч байсан хуулийн өмнө адилхан байх ёстой
barimt notolgoo ni buren garaad irvel l oilgomjtoi bolno
ene salbariig tseverleh tsag bolson yum bish uu
Иргэд бидэнд зөв мэдээлэл ил тод хэрэгтэй байна
huuli shudarga uilchildeg gedgiig haruulah heregteii don’t
Улсын ажлыг нутаг нэг анги хамсаатны хуйвалдаан болгожээ. Хуулийн байгууллагууд шуурхай ажиллаж УЛСЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГО !!! . ЧОЙЖИЛСҮРЭН ЯАСАН ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ НОВШ ВЭ ?!! Улсын ажилд БҮҮ ОЙРТУУЛ !!!
Бүгд ардаа эзэнтэй хүмүүс шүү дээ хө!! Жишээлбэл Эрдэнэт -Булганы ЦТС компани Адъяа бол Эрдэнэтийн Архангай фракц буюу Батлутын суганы үс шүү дээ!!! Батлут өөрөө зүтгүүлж тавьсан Батлутад мөнгөө өгдөг тийм л сүлжээ!!! Батлут АТГ хөөцөлдөж байгаа нь үнэн! Батлут хулих Хурандаа Хүрэлсүхийн суга нь үнэн ийм л сүлжээний хүн Монгол улсын ерөнхийлөгч хийгээд хэвтэж байгаа шүү!!!
Удахгүй самарсайхан анд нь татаад л гаргана даа харж л байгаарай!!!
Бүлэглэл үүсгэж эрчим хүчний салбарыг цөмлөж унагаасан гэмт хэрэгтэнгүүдэд бүлэг хэрэг үүсгэж шалгаж зохих ялыг үүрүүлэх хэрэгтэй
Шалгаад яадгын кккк....буруугүй нь тогтоогддог биз дээ кккк
Шалгаж бна. Тогтоогдлоо гэх юм. Тэгээд дэвшээд л байх юм. Бүгд зүгээр л бгааш дэ сүртэй мэдээлэл хийх юм
МАН-ынлгайч нь хулгайч , МАН-ын прокурор, МАН-ын АТГ, ард түмэн нь хүртэл МАН-ынх. Ямар үр дүн гарах вэ? Аан?
Энэ шоу битгий байгаасай!!
mafi
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Тэд бол Увс Чойжоотой бат бөх холбогдсон бгаа Даан ч Увсыг дийлэхгүй л дээ
Эрчим хүчний салбар ингэтлээ асуудалтай байж болохгүй шүү