УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Эрчим хүчний хэргүүд: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь тогтоогдсон тул Л.Насантогтохын хөрөнгийг битүүмжлэв

Зам тээврийн яамны ТНБД Л.Насантогтоход холбогдох эрүүгийн хэрэгт таван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, гурван тээврийн хэрэгслийг битүүмжилжээ. Тодруулбал, тэрбээр хөрөнгө, орлого  нь их хэмжээгээр буюу 3,4 тэрбум төгрөгийн үнэлгээтэй дөрвөн үл хөдлөх хөрөнгө, хоёр тээврийн хэрэгсэл болон 80,0 мянган ам.доллараар нэмэгдсэнээ  хууль ёсных болохоо тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.

Л.Насантогтох Эчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байхдаа нэр бүхий ААН-д техникийн нөхцөл олгохдоо хууль зөрчиж бусдад давуу байдал олгосон, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд ААН-үүдээс 281.0 сая төгрөгийн үнэлгээтэй орон сууц, 100,0 сая төгрөг, 30,0 мянган ам.долларын хахууль авчээ. Иймд 6.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 635,7 сая төгрөгийн үнэлгээтэй гурван тээврийн хэрэгслийг битүүмжлэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.

Мөн уг хэрэгт долоон хүн, нэг хуулийн этгээдийг яллагдагчаар татан шалгаснаар гэмт хэргийн шинжтэй 10 үйлдэлд 3.7 тэрбум төгрөгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн АТГ мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдлийг тогтоосон. Түүнчлэн 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас лавлагаа гаргуулан авсан байна.

АТГ-аас 2026 он гарсаар нийтдээ эрчим хүчний  салбарт холбогдох хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй. Одоогоор Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх төрийн өмчит компанитай холбоотой албан тушаалтнуудын мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат

Параламентаа 2 танхимтай болгож Ард түмэн төрөө хянахгүй бол улс хөгжихгүйнээ Энэ 126 гишүүний тоог цөөлж байнгын ажиллагаатай дээд танхимд дүүрэг аймаг бүрээс төлөөлөгч сонгож жилд 1 удаа хуралддаж этсийн шийвэр гаргадаг байхаар

Одод
Одод

Ийм бж ажилчид нь цалин бага..хуучин тогоотойгоо дэлбэрээд бхад...тогны мөнгийг эд нар аваад бхад....

Зочин
Зочин

Төрөөс төрсөн бүх хулгайч нар идсэн уусан мөнгөндөө үр хүүхэд , үе удмаараа хахаж үхээсэй.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хахаж үхэийг хүлээх хэрэггүй. Аманд нвь хайлсан төмөр цогтой нүүрс чихэж хахаа

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Зүгээр, тэгж байгаад хөрөнгө нь ч үлдэнэ, өөрөө ч цагаадана

Холбоотой мэдээ

Back to top button