Москвачууд сар гаруй хугацааны дараа утасны датагаар интернэт орж чаддаг боллоо
Москвачууд гуравдугаар сараас хойш утасны датагүй өдөр тутмын амьдралаа өрнүүлж байсан бол энэ асуудал ерөнхийдөө шийдэгджээ. Датагүй учраас москвачууд цаасан газрын зураг ашиглаж, iPod-оор дуу сонсон мессеж илгээхдээ тагтаа ашиглах шаардлагатай боллоо хэмээн хошигнож байсан юм. Одоо датаны асуудал ерөнхийдөө шийдэгдсэн ч гэсэн москвачууд үе үе сүлжээ тасалдахтай дасан зохицох шаардлагатай болсон байна.
Дата сүлжээ тасалдах нь ОХУ-ын бусад бүс нутгуудад түгээмэл тохиолддог үзэгдэл. Харин Москвад сүлжээгүй болсон нь албаныхны зориуд авсан арга хэмжээтэй холбоотой. Албаныхан аюулгүй байдлын үүднээс дата сүлжээг хязгаарлаж байна хэмээн өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.
“SobDoma.RF” төслийн дарга Владимир Рязанский “The Moscow Times” сонинд хэлэхдээ, гар утасны дата ордог болсон ч москвачууд урьдчилан таамаглах аргагүй нөхцөлд амьдарч байна гэжээ. Тэр “Интернэтээр хийж буй дуудлагууд хэзээ ч тасалдаж болно. Ийм учраас Вконтакт, МАКС зэрэг платформоор л тогтвортой харилцаа тогтоох боломжтой болсон” гэсэн юм. Тэр хоёр платформыг Кремль дэмжиж, Телеграмыг орлох хувилбар гэж сурталчилдаг. Үүний улмаас москвачууд дунд төрд итгэх итгэл буураад байгаа гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: The Moscow Times















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой гоё. Жинхэнэ дэвшил, прогресс хөлөг гэдэг нь л болж дээ.