Судалгаа: Дунд орчим насанд биед Д витамины хэмжээ их байвал зөнөх эрсдэлийг бууруулж магадгүй
Америкийн Нейрологийн академийн албан ёсны сэтгүүл болох "Neurology Open Access"-д сонирхолтой шинэ судалгаа нийтлэгджээ. Тус судалгааг харвал дунд орчим насандаа Д витамины түвшин өндөр байсан хүмүүсийн тархинд олон жилийн дараа тау уургийн хэмжээ бага байх магадлалтай аж. Тау бол зөнөх өвчинтэй нягт холбоотой уураг.
Витамин Д нь тау уургийн хэмжээг шууд бууруулдаг эсвэл зөнөх өвчний эрсдэлийг багасгадаг гэдгийг энэ судалгаа батлаагүй гэдгийг эрдэмтэд онцолжээ. Энэ хоёр зүйл хоорондоо хоорондоо хамааралтай гэдгийг л судалгаа харуулж байгаа юм.
Судалгааг ахалж явуулсан Ирландын Галвэй их сургуулийн Мартин Дэвид Муллиган "Дунд насанд витамин Д-гийн түвшин өндөр байх нь тархинд тау уураг хуримтлагдахаас хамгаалж магадгүй байна. Харин витамин Д-ийн түвшин бага байх нь зөнөх өвчний эрсдэлт хүчин зүйл болж болзошгүй. Гэхдээ засаж залруулах боломжтой хүчин зүйл тул өвчний эрсдэлийг бууруулах боломжтой юм. Мэдээж энэ судалгааны үр дүнг шалгаж, нэмэлтээр эрдэм шинжилгээний ажил явуулах шаардлагатай" гэжээ.
Эрдэмтэд анх зөнөх өвчний шинж тэмдэггүй, дунджаар 39 настай 793 хүнийг судалгаанд хамруулсан байна. Судлаачид судалгааны эхэнд оролцогч бүрийн цусан дахь витамин Д-ийн хэмжээг хэмжсэн байна.
Ойролцоогоор 16 жилийн дараа оролцогчид тархины томографийн шинжилгээнд оржээ. Томографаар тэдний тархин дахь тау болон амилоид бета уургийн түвшнийг шалгасан байна. Эдгээр уургууд нь хоёулаа Альцхаймерийн өвчний биомаркер буюу өвчнийг илтгэх шинж тэмдэг гэж тооцогддог. Альцхаймер нь хамгийн түгээмэл тохиолддог зөнөх өвчин юм.
Эрдэмтэд нэг мл цусанд 30 нанограммаас дээш витамин Д байвал өндөр түвшин, харин үүнээс бага байвал бага түвшин гэж ангилжээ.Нийт оролцогчдын 34 хувь нь витамин Д-ийн түвшин бага байсан юм. Мөн оролцогчдын 5 хувь нь витамин Д-гийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг гэж хариулсан байна.
Нас, хүйс болон сэтгэл гутралын шинж тэмдэг зэрэг хүчин зүйлсийг тооцож үзсэний дараа, витамин Д өндөр байх нь олон жилийн дараа тархинд тау уураг бага байхтай холбоотой болохыг судлаачид тогтоосон юм.
Гэвч витамин Д-ийн түвшин нь тархины амилоид бета уургийн хэмжээтэй ямар нэг байдлаар холбогдоогүй байна. Галвэй их сургуулийн Мартин "Дунд насны эхэн үед витамин Д-гийн түвшин өндөр байх нь дунджаар 16 жилийн дараа тау уургийн хэмжээг багасгадаг болохыг харуулсан энэ үр дүн итгэл найдвар төрүүлж байна" гэжээ.
Энэ судалгааг явуулахдаа витамин Д-гийн түвшнийг цаг хугацааны явцад хянахын оронд зөвхөн нэг удаа хэмжсэн нь судалгааны хязгаарлагдмал хүчин зүйл болж байгаа юм. Иймд ирээдүйд нэмж судалгаа хийх шаардлагатай байна.
Эх сурвалж: Science Daily












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
D vitamin uneheer chuhal yum bn daa
Нарны витамин гэж зүгээр ч нэг хэлдэггүй юм байна
Bi odoo l D vitamin uuh heregtei yum bn gej oilgолоо
Судалгаа сонирхолтой юм аа
Судалгаа сонирхолтой юм аа
Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм байна
Naran deer garah ni bas chuhal shuu
Зөнөхөөс сэргийлнэ гэдэг гоё мэдээ байна
D vitamin dutval ymar ih nolootoi yum be
Ялангуяа манайх шиг оронд хэрэгтэй мэдээлэл
Ялангуяа манайх шиг оронд хэрэгтэй мэдээлэл
Ялангуяа манайх шиг оронд хэрэгтэй мэдээлэл
Ийм судалгаа их хэрэгтэй шүү
Vitamin-aa shalgaj uzmeer sanagdchlaa