Өнгөрсөн онд 10-19 насны 1285 хүүхэд цахилгаан моторт хэрэгслээс үүдэлтэйгээр бэртэж гэмтжээ

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн скүүтер, мопед, цахилгаан дугуйг хөдөлгөөнд оролцуулдаг журамтай. Маргаашнаас эхлэн замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Сүүлийн хоёр жилд сурроноос үүдэлтэй гурван нас баралт бүртгэгджээ.
Мөн 2025 онд цахилгаан моторт хэрэгслээс үүдэлтэйгээр 10-19 насны 1285 хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан бол сурроноос үүдэлтэйгээр гэмтэж бэртсэн 224 хүн байна. Үүнээс 15-19 насныхан хамгийн их буюу хувийг эзэлж байна.
Энэ жилийн хувьд цахилгаан тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр явуулахгүй байх журам мөрдөгдөж эхэлэнэ. Үүнтэй холбоотойгоор насанд хүрээгүй хүүхдүүд суррон, мопед зэргийг унахгүй мэргэжлийн А үнэмлэхтэй байхыг шаардаж байгаа. Хэрэв насанд хүрээгүй хүүхэд уг тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд асран хамгаалагчийг нь 400 мянган төгрөгөөр торгох журам мөрдөгдөнө.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.