Гэмт хэрэг

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэдийн эрхийг 1-5 жилээр хасчээ

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг 2024 оноос эхлэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцдог болсон.

Тээврийн прокурорын газраас 2024 онд 385 хүнд, 2025 онд 675 хүнд, 2026 оны нэгдүгээр улиралд 134 хүнд холбогдох “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлжээ. 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг үйлдсэн 134 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 17 насны хүн 0.7 хувь, 18-30 насны хүн 35.1 хувь, 31-44 насны хүн 43.3 хувь, 45-аас дээш настай хүн 20.9 хувийг эзэлж байх бөгөөд 87.3 хувь нь эрэгтэй байна. Боловсролын хувьд, дээд болон бүрэн дунд, тусгай дунд боловсролтой хүмүүс зонхилон холбогджээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээг авч үзвэл, 10 хүнд хорих, 80 хүнд торгох, 19 хүнд нийтэд тустай ажил хийлгэх, 25 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 22 хүнд 1-2 жил, 71 хүнд 2-3 жил, 39 хүнд 3 жил, 2 хүнд 5 жилээс дээш хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэжээ. Өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хорчин
Хорчин

УЛНЫ ИРГЭДЭД ДАРВАЙТАЛ ҮЙЛЧИЛДЭГ МОНГОЛЫН ХУУЛЬ БРАВО ИХ ГИЙГҮҮЛЖДЭЭ ЭРХЭМСЭГ АРХИЧДАА ОДОО БҮГДЭЭРЭЭ АРГАА ӨӨРЧИЛЬЕӨ МОНГОЛЫН МЭРЭГЖЛИЙН АРХИЧДЫН НЭГДСЭН НАМ БАЙГУУЛЬЯА ИХ ХУРАЛД ТӨЛӨӨЛЛӨӨ СОНГОЖ ОРУУЛЬЯА ХҮМҮҮН ТӨРӨЛХӨТНИЙ ДОТРООСОО ХҮНД ИХЭЭР ДАРЛАГДСАН БИДНИЙ АРХИЧИД АЛИНГАА АЛДЛАА ӨВӨЛ ЭНЭ ТЭНД ОСГОЖ ХӨЛДӨЖ ЖООМ ШИГ ХИАРНА.ЭНЭ ТЭНД АДЛАГДАЖ ЗОДУУЛЖ НҮДҮҮЛЖ ЦАГДАА ЛАЛАРУУДЫН ГАРЫН ЧИЛЭЭГ ГАРГАНА.ЯГ ЯС ЮМАН ДЭЭР АРХИЧИД Л АПУГ ӨДИЙ ЗЭРЭГТ ХҮРГЭСЭН ЮМ ШҮҮ.БИ ТАРТ ИХ ХЭЛДЭГ ШҮҮ ГУРАВ ХАРАГДВАЛ ГОЛЫХ НЬ ГЭЖ МАШААНТАЙ МАНАЙ АРХИЧИД УУСАН ГАЗРАА НАМ ХЭВТЭЭЧ ДАЛЧИГНААД МАШААНАА БАРИАД ФРАНЦ РАЛЛИ ЦААШАА ДАВХИХ ЮМ ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ.ЗЭЭ АРХИ ГЭДЭГ УНДААГ БОЛДОГ БОЛ БОСООГООРОО УУ БҮҮР БОЛОХГҮЙ БОЛ ЭГЦ ДЭЭШЭЭ ХАРЖ ХЭВТЭЭД ХӨХӨӨД ХЭВТЭЖ БАЙ ЭРХЭМСЭГ АРХИЧДЫН ӨЛМИЙ БАТ ОРШИЖ УУСАН ЭЗЭНДЭЭ РАШААН БОЛОГ

Холбоотой мэдээ

Back to top button