ЭРҮҮЛ МЭНД

Хумсны хавдар мэс заслын аргаар бүрэн эдгэрдэг

Орчин үед хумсаа гоёж гангалдаггүй эмэгтэй ховор болсон. Тиймдээ ч гэрээс гараад тав алхахад “маникюр” гэсэн хаяг бүхий газрууд булан тохойд дүүрэн. Хумсны гелэн лак нь олон төрлийн химийн бодисыг агуулдаг учир тогтмол будуулах нь сөрөг үр дагавартай аж.

Түүнээс гадна гелэн лакийг хатаах зориулалт бүхий лед гэрэл нь хортой туяа ялгаруулдаг. Энэ нь арьс болон хумсыг гэмтээдэг цаашлаад хумсны хавдар ч үүсгэх эрсдэлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд сануулж байгаа юм.

"Доктор үүр" эмнэлгийн гар сарвууны их эмч О.Очирпүрэв энэ талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Өдөр бүр нэг хүн ирж үзүүлдэг. Долоо хоногт гурван хүн хагалгаанд орж байна. Хумсны хавдраар оношлогдсон л бол заавал хагалгаанд орох заалттай байдаг. Эмэгтэйчүүд хумсаа чанаргүй будгаар будаж, тогтмол туяагаар хатааснаар хумсны хавдраар оношлогдох нь нэмэгдсэн. Иймээс хумсаа чанартай будгаар будаж, 3-6 сар болоод амрааж байх нь чухал. Хумсны хавдар бүрэн эдгэрнэ. Үндсэн эмчилгээ нь мэс засал. Ямар нэгэн эм уух зэрэг өөр эмчилгээгээр эдгэрэх боломжгүй” гэжээ.

ХУМСНЫ ХАВДРЫН ШИНЖ ТЭМДЭГ

Эхний 2-3 жилд гаднаа ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь илэрдэггүй. Харагдах байдлын хувьд ч өөрчлөгдсөн зүйлгүй байдаг. Харин юманд хүрэх, хөлдүү мах хөшиглөх, юм тулах зэрэг үйлдэл хийхэд маш их өвдөлт мэдрэгддэг. “Санаандгүй юманд хүрэхээр өвдөөд байна” гэсэн шинж тэмдэгтэй хүмүүс эмнэлэгт ирдэг байна. Зарим хүмүүст санаандгүй хуруугаа цохих, хүйтэн зүйл барихад тэсэхийн аргагүй өвдөлт мэдрэгдэж, улмаар юманд хүрэхээс айх айдастай болсон байдаг аж.

Гол таслах гэж байгаа мэт өвддөг гэж ярих хүмүүс олон. Гаднаа тодрох шинж тэмдэггүй учраас эргэн тойрны хүмүүс нь худлаа баашилж байна гэж боддог. Тиймээс дээрх шиг өвдөлт мэдэрч байвал мэргэжлийн эмч эмнэлэгт хандаж оношлуулах хэрэгтэй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Будсан гоё хумстай байх алба уу

Холбоотой мэдээ

Back to top button