УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулганы индрээс ёс зүйн зөрчил гаргаснаа илчилсэн А.Бямбажаргалд ямар хариуцлага тооцох вэ

Нэгдсэн чуулганы хуралдаанаар өчигдөр Ерөнхийлөгийн санаачлан, өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төслийг хэлэлцэв. Хуулийн төслийн танилцуулгыг ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал хийж, гишүүд асуулт асуун хариулт авсан юм.

Энэ үеэр ёс зүйн тухай хууль санаачлан өргөн мэдүүлсэн ажлын хэсгийн гол төлөөлөл А.Бямбажаргал томоохон ёс зүйн зөрчил гаргаж, хуурамчаар дүн тавьж байснаа чуулганы индрээс өөрөө илчлэв. Тэрбээр "Би Б.Жаргалан гишүүнд Үндсэн хуулийн процессын эрхзүйн хичээл заасан юм. Гэхдээ хичээлдээ суулгүй, хүнээр яриулж дүнгээ тавиулсан" гэсэн бөгөөнд үүндээ ёс зүйн болон бусад хариуцлага хүлээхэд бэлэн буйгаа илэхийлсэн юм. Харин тэр УИХ-ын гишүүн Э.Болормаагийн "Та хэдэн хүнд хуурамчаар дүн тавьж байсан бэ" гэдэг асуултад хариулт өгсөнгүй.

Харин Б.Жаргалан гишүүн хэвлэлийн хурал хийж "Намайг гүтгэлээ. УИХ-ын танхимд худал мэдээлэл ярьж, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол хариуцлага тооцох заалт УИХ-ын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр албажсан. Энэ дээр УИХ-ын дарга арга хэмжээ авна" гэж найдаж байна гэсэн юм.

Нэг нь алдаагаа нотолж, хариуцлага хүлээхээ илэрхийлсэн бол нөгөө нь хариуцлага нэхэж буй дүр зураг үүслээ. Тэгвэл парламентын гишүүдийн ёс зүйн асуудлыг цэгцлэх хууль боловсруулан, түүнээ чуулганы танхимд таницуулж байгаа хэдий ч өөрөө ёс зүйн зөрчил гаргасан А.Бямбажаргалд хэн, ямар хариуцлага тооцох вэ.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёс зүйн зөрчил гаргасан хүмүүсийг татах тухай хууль батлуулах гээд зүтгээд байгаа ерөнхийлөгч өөрөө эхлээд хамгийн ёс зүйгүй үйлдэл Бямбажаргал гэдэг нөхрөө эхлээд зайлуулчих. Энэ хүн чинь ҮАБЗ-ийн НБД хийх ямар ч боломжгүй, итгэл даахгүй хүн гэдэг нь тодорхой харагдлаа. Хэдэн жилийн дараа яаж ч ам алдаж мэдэх нөхөр байна. Тэгээд УИХ-д хэлэлцүүлж байгаа хэлэлцүүлгээс энэ ёс зүйгүй нөхрөө бас тат аа, энэ хүн бол үнэхээр ичгүүртэй байлаа.

Хорлоо
Хорлоо

Энэ бямбажаргал гэх нөхөр харваас үл бүтэх нөхөр бналэ

Зочин
Зочин

Ер нь ерөнхийлөгчийн дарангуйлал аль хэдийн тогтжээ энэ шадар зөвлөх энэ тэрийн байж байгаа гаргаж байгаа хандлага энэ тэр бол

Зочин
Зочин

Ийм ёс зүйгүй юм Монголын төрд л харагдах юм. Арай дэндүү. Энэ нөхөр ажлаа өгвөл таарна

Зочин
Зочин

Попын хааны суганы үс авилга авч хуурамч дүн тавьдаг байсан нь илчлэгдлээ... АТГ баривчлаарай

Зочин
Зочин

Монголын завхарсан төр ингээд юу ч болоогүй юм шиг л үргэлжлүүлээд ажиллуулна даа

Зочин
Зочин

Энэ хуулийн одоо хүк д алуулсаан

Т1лалар
Т1лалар

Догшин морины сүүлнээс зүүж тавь!!

Зочин
Зочин

Иймэрхүү муу тэнэг лаларууд төрд олон байгаа тарган цатгалан гахай байнаа их л том дуугарсан шүү олон оюутан охидуудад хуурамч дүн тавьж бавж байснаа зарласан шүү.Одоо энэ багшид бавуулсан оюутангууд хэл

Зочин
Зочин

Хулгайчийн хүүхэд яаж ч магадгүй.

Холбоотой мэдээ

Back to top button