ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Сергей Шойгутай уулзжээ
Олон Улсын Үндэсний Аюулгүй Байдлын форумын үеэр ОХУ, Монгол Улс олон улсын тавцан болон бүс нутгийн хэмжээнд хамтын алхмуудаа үргэлжүүлэн уялдуулах талаар нөхөрсөг яриа өрнүүлэв.
Энэ үеэр ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргалтай уулзжээ. Сергей Шойгу хэлэхдээ, Орос, Монголын харилцаа нь олон жилийн түүхэн нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан түншлэлд тулгуурладаг. Дэлхийн хоёрдугаар дайны үед хамтран зүтгэж байсан ахан дүүсийн холбоог үргэлж санаж явдаг. Бид олон улсын тавцанд бүс нутгийн асуудлаарх хамтын алхмуудаа уялдуулсаар байна” гэсэн юм.
А.Бямбажаргал хариуд нь, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд уламжилсан мэндчилгээг дамжуулжээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Интерфакс















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эсгий хийх газар гэгчээр энэ юу хийж явна аа
.Энэ Бямбажаргал гэдэг новшийг төрөөс зайлуулаагүй юм уу???
Их л болгоомжтой байх ёстой Яргачин Путинй Орос гар хөл бологсод юу ч хийж магад ..
Путин дараагийн хүн шүү
Олон банди нартай хамар хашааныхантайгаа шөргөөлцөөд байлгүй эвтэй найрамдалтай амьдарна шүү.
Монгол улсад ҮАБГ гэж байнаа!!! Ккк
Энэ оросжсон тува юугаа хийж манайд ирээ вэ, хойд со шиг очиж цэрэг гуйж яваа бх даа, ухаалаг байцгаана шүү монголчууд аа, Оросыг дэмждэг улс гэвэл хойд со, иран л үлдсэн ,дэлхийд шүү. Оросын түрэмгийлэгчид ганцаардаад наашаа харсан болгон руу л гүйж байгаа,өнөөдөр