УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Б.Жаргалан: А.Бямбажаргал гэх хүний хичээлийг сонгосон нь үнэн. Дүн гуйлгаагүй, нэр төрөө сэргээнэ

Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах" тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэхийг өчигдрийн чуулганаар хэлэлцэж, гишүүд асуулт асууж үг хэлсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Хөлөөрөө толгой хийж байна гэдэг зүйл л болоод байна. Хийх ёстой ажлаа бүрэн дүүрэн хийж байгаа хүн алга. ҮАБЗ-ийн НБД нь УИХ-д орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Энэ хуулиа батлуулж аваад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна л даа" хэмээсэн. Хариуд нь ҮАБЗ-ийн НБД А.Бямбажаргал "Б.Жаргалан гишүүн хичээлдээ суугаагүй, хүнээр дүн гуйлгаж тавиулсан. Хичээлээ сонсоогүй учраас энэ хүн Үндсэн хуулийнхаа агуулгыг мэдэхгүй ярьж байна" хэмээсэн нь олон нийтийн анхаарлыг татсан билээ. Иймд УИХ-ын гишүүн Б.Жаргалантай дээрх агуулгаар болон цаг үеийн улс төрийн асуудлаар ярилцлаа.

-ҮАБЗ-ийн НБД нь Ерөнхийлөгчийг төлөөлж байсан практик манай улсад байхгүй юм билээ-

-Шуудхан л асууя. ҮАБЗ-ийн НБД А.Бямбажаргал таныг хичээлдээ суугаагүй, хүнээр дүн гуйлгаж тавиулсан тухай УИХ-ын чуулганы үеэр орон даяар зарлачихлаа.

-Өчигдрийн чуулганы хуралдаан дээр үнэхээр шоконд орлоо. Асуудал, сэдэв, тодорхой үндэслэл ярьж байгаа энэ нөхцөлд хувь хүн рүү чиглэсэн субьектив гүтгэлэг хэлнэ гэдэг бол парламентын гишүүдийг үл хүндэтгэсэн туйлын хүндэтгэлгүй асуудал боллоо.

УИХ-ын гишүүд маш олон төрлийн асуудал дээр албаныхнаас асуулт асууж, хариулт авахыг эрмэлздэг. Гэтэл асуултад хариулж байгаа хүмүүс булзааруулсан, төөрөгдүүлсэн байдал анх гишүүн болж орж ирэхэд их анзаарагдаж байсан. Иймд УИХ-ын чуулганы танхимд үнэн бодитой байдлыг мэдээлэх ёстой гэсэн баталгаа гаргаж мэдээлэл өгнө. Хэрэв худал ярьсан нь нотлогдох юм бол хариуцлага хүлээнэ гэсэн зүйл заалтыг өнгөрсөн хаврын чуулганы төгсгөлд батлуулсан. Тэр хууль хэчнээн ач холбогдолтой байсан нь одоо харагдаж байна.

-Та МУИС-ийг 2020 онд төгссөн байх аа. А.Бямбажаргалын хичээлийг сонгон судалж байсан уу, дүн гуйж тавиулсан гэх нь үнэн үү?

-Би боловсролын асуудалд асар ач холбогдол өгдөг хүн. Үндсэн мэргэжил минь эдийн засагч. АНУ-ын Колумбын их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн анхны оюутан. Түүгээрээ маш их бахархдаг. Харин МУИС-ийн Хууль зүйн танхимд сүүлд суралцаж төгссөн. А.Бямбажаргал гэх хүний хичээлийг сонгосон нь үнэн. Гэхдээ дүн гуйлгах харилцаа үүсгээгүй.

Өнөөдөр энэ хүн чуулганы танхимд намайг гүтгэснээрээ өөрийгөө ямар ёс зүйгүй багш байснаа харууллаа. Миний нэр хүндэд халдах гээд өөрийнхөө нэр хүндэд халдчихлаа. Яг ямар давуу тал олж авах байгаа юм бүү мэд. Үүнд хувь хүний зүгээс маш их эмзэглэж байна.

Энэ гүтгэлгийн өмнө би "ҮАБЗ-ийн НБД нь УИХ-д орж ирээд хууль тайлбарлаад сууж байна. Энэ хуулиа батлуулж аваад УИХ-ын гишүүдэд ёс зүй заагаад суух юм байна л даа" гэж л хэлсэн. Үүнд л эгдүүцлээ.

ҮАБЗ-ийн НБД Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг санаачлагчийн өмнөөс УИХ-д тайлбар тавиад, дээрэнгүй авир гаргаж байгаа нь маш зохимжгүй байлаа. Магадгүй энэ байдал нь хууль бус ч байхыг үгүйсгэхгүй. Яагаад вэ гэвэл ҮАБЗ-ийн НБД нь Ерөнхийлөгчийг төлөөлж байсан практик манай улсад байхгүй юм билээ. Тамгын газрын дарга, зөвлөхүүд нь л төлөөлөөд явдаг.

-Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих эсэх санал хураалтаа хэлэлцүүлж байгаа өдрөө явуулчих болов уу гэсэн хүлээлт гишүүдийн дунд байсан байх. Ирц ч хангалттай харагдаж байсан. Гэтэл санал хураалтаа нэг өдрөөр хойшлуулсан нь анхаарал татлаа. Гишүүдийн кнопод нөлөөлөх вий гэх хардлага ч төрж байна.

-Үнэн. Хууль санаачлах бол УИХ-ын гишүүний бүрэн эрх. Гэтэл хэн нэгэн хүний нөлөөлөл орж, айдаст автаж хэрхэвч болохгүй. Хэрэв тийм зүйл болох юм бол Монголын ардчилал мөхнө гэсэн үг.

Сая надад тохиолдсон зүйл бол айдаст автуулах, айлгаж ичээх гэсэн субьектив дайралт гэж харлаа. Чи хэн ч биш учраас энд юу ч ярьж болохгүй гэдэг агуулга руу л түлчихлээ. Хүний мэдлэг боловсрол, он удаан жил хөдөлмөрлөж зүтгэж авсан дипломтой ярина гэдэг эмзэг асуудал шүү дээ. Би хувь хүнийхээ нэр хүндийг цэвэрлэж авахыг хүсэж байна.

-Би Ардчилсан намын жагсаалтад орж ирэх хүртлээ намынхаа анхан шатнаас хойш 20 гаруй жил зүтгэсэн. Олон жилийн гэрийн даалгаврынхаа ачаар л жагсаалтад багтаж, гишүүн болсон-

-Таны хувьд АН-ын жагсаалтын 14-т бичигдэж, УИХ-ын гишүүн болсон хүн. Өдгөө УИХ-ын 126 гишүүнийг тойргийн, жагсаалтын гэж ялгамжтай байдлаар хандаад буй, танд ч мэдрэгдсэн байх. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулинд ч ялгаагүй жагсаалтын гишүүдийг зөрчил гаргавал нам нь эгүүлэн татах хүсэлтийг УИХ-д гаргана гэх заалт ч тусгагдсан байна шүү дээ. Үүнээс гадна олон ч асуудал дээр жагсалтынхныг бөөрөлхөж байгаа. Үүн дээр та байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Яг үнэн. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн санаачилсан хууль олон талаараа Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй байгаа.

Нэгдүгээрт, Ерөнхийлөгч хууль санаачлах хүрээ хязгаараа давсан уу гэдэг асуудал. /Үндсэн хуулийн 26.1/.

Хоёрдугаарт, Үндсэн хуульд УИХ 126 гишүүнээс бүрдэнэ гэж заасан байдаг. Тойргоос сонгогдох, жагсаалтаас сонгогдох нь сонгуулийн арга хэлбэрийг заасан. Нэгэнт тангаргаа өргөөд УИХ-ын гишүүн болсон л бол адилхан бүрэн эрх эдэлнэ. Гэтэл жагсаалт, тойргийнхны ёс зүйн шалгуурыг санал болгож байгаа нь ҮХ зөрчсөн байж болзошгүй болчхоод байна.

Мөн гишүүдийг ангилаад буй нь сонгох, сонгогдох эрхэд шууд нөлөөлж, намын даргад өргөн цар хүрээтэй эрх мэдлийг атгуулчихна гэсэн үг. Бид судалж үзсэн. Эргүүлэн татах гэдэг ойлголт ямар тохиолдолд хүлээн зөвшөөрөгдөж байна вэ гэхээр, сонгогчид нь өөрсдөө эгүүлэн татах. Гишүүдийн мандат өөрөө сонгогчдоос ирж байгаа учир олгосон талаас санаачилга гаргах нь зөв юм. Гэтэл намын дарга, төлөөллийн төв байгууллагын үзэмжээр ёс зүйг кодолж, гишүүнийг эгүүлэн татдаг болчихвол байнгын айдаст л байна. "Чи миний үгэнд орохгүй бол, намын бодлогыг дагахгүй бол эгүүлэн татагдана" гэж л сүрдүүлэх нь байна шүү дээ. Ингэвэл яг ямар итгэл үнэмшлээ дагах вэ гэдэг асуудал болно.

Иргэд чуулгандаа идэвхтэй оролцох, саналаа тогтмол илэрхийлэх, өөрсдийг нь сайн төлөөлөхийг хүсэж байгаа. Зүй ёсны шаардлага. Гэтэл үүн дээр дөрөөлж хууль санаачилж, хэлэлцүүлэх үеэрээ хүний алдар нэрд халдаж байна.

Би Монголын ардчилалд итгэдэг өөдрөг хүн. Монголчууд ардчилалд итгэдэг, эрх чөлөөнд хайртай ард түмэн. Тэр утгаараа ардчилал өөрийгөө засаж, залруулаад хүчирхэгжээд явна гэдэгт итгэдэг. Гэтэл ийм дайралт ирэхээр олон эргэлзээ төрж байн. Тиймээс хуулийн салбарынхандаа яг одоогийн асуудал дээрээ ул суурьтай хандаад, өөрсдийн үзэл санааг илэрхийлж, ардчиллаа хамгаал гэж уриалмаар байна.

Үгүй бол биднийг нэг нэгээр нь намнаад явчих юм бол дараа нь дуугарах хүн байхгүй болно.

-Таны аав бол УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр. Ааваараа хөтлүүлж гишүүн болсон, "алтан халбага" зууж төрсөн ч гэж ярих нь бий.

-Би Ардчилсан намын жагсаалтад орж ирэх хүртлээ намынхаа анхан шатнаас хойш 20 гаруй жил зүтгэсэн. Сүүлд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан. Маш их шалгуурыг давж, олон жилийн гэрийн даалгаврынхаа ачаар л жагсаалтад багтсан.

"Ардчилсан намын жагсаалтын гишүүд намынхаа үзэл баримтлал, үзэл санааг хамгаалах, түүний төлөө бат зогсох хүмүүс жагсаалтад орох ёстой" гэх байр суурийг илэрхийлж л орж ирсэн. Одоо олон зүйлс дээр харагдаж байгаа байх. Удахгүй бид тойрогт нэр дэвшиж, тойргийнхон жагсаалтад багтах байх. Энэ бол намын дотоод ардчиллын хүрээнд яригдах асуудал.

Цаашилбал нам өөрөө хэнийг жагсаалтад, хэнийг тойрогт нэр дэвшүүлэх вэ гэдэг дээрээ анхаарах шаардлага үүснэ. Мөн сонгогчдын боловсрол өөрөө тэргүүн зэрэгт яригдана. Намыг дугуйлахдаа, тойрогт нэр дэвшигчийг сонгохдоо ямар шалгуурыг тавьж байна гэдэг чухал гэдгийг сануулсан, мэдрүүлсэн үйл явдал болж байгаа нь олзуурхууштай.

-Том зургаар нь харвал хариуцлага тооцох тухай л асуудал хөврөөд буй шүү дээ. Чуулган, байнгын хороондоо ер суудаггүй, чуулганы нээлтээр ирж үзэгдээд алга болдог гишүүд бас бий шүү дээ. Тэднийг ард түмэн сонгож, татвар төлөгчийн мөнгөөр цалинжиж яваа.

-Хариуцлага тооцох эцсийн эрх мэдэл ард түмэнд буюу сонгогчдод л бий. Тиймээс сонгуулиар хариуцлагаа тооцдог болох нь чухал.

Эрх баригч нам даам гарч байна. Тэд сонгуулиар хариуцлага хүлээсэнгүй, удаа дараагийн сонгуульд үнэмлэхүй олонх болсон тул юу ч хийж болно гэх байдлыг үзүүлж байна шүү дээ. Тэдэнд хариуцлага тооцох хэрэгтэй.

Тиймээс ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгууль бол хариуцлага тооцож, халуун жин тавих сонгууль болох ёстой. Иргэд өөр сонголтыг хийх байх.

-Дараагийн сонгуулиудад МАН-д жин тавих үгүй нь иргэдийн сонголтоос мөн АН-ын манлайллаас шалтгаална. Одоо анхаарлын төвд байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгаарх хуулийн төсөл цааш хэлэлцэгдэх эсэхэд ч танай намын 42 кноп чухал болчхоод байгаа. Танай нам бүлэг дээрээ хэр нэгдмэл байр суурьтай байгаа вэ. Эл хуулийг эсэргүүцэх нь хэд бол?

-Энэ хуулийн төслийг манай намын бүлэг даваа гарагт хаалттайгаар хэлэлцсэн. Тиймээс нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ манай бүлгийн олон гишүүд хуулийн төсөл дээр байр сууриа илэрхийлж байгаа, дийлэнх олонх нь эсрэг санал өгнө гэж харагдаж байгаа.

Одоогийн эрх баригч намын буй байгааг хараад хурцлагдаж байна. Ардчилсан нам өөр байх ёстой, шийдэмгий байж эрх чөлөөг тэлж, хулгайлагдаад байгаа боломжийг олгохгүй бол болохгүй нь.

-Н.Учрал сайдад маш олон эдийн засгийн сорилт бий. Үүнд яаж хандах вэ гэдгээс энэ Засгийн газрын легаси харагдана-

-Шинэ Засгийн газар бүрдээд удаагүй байна. Н.Учралын Засгийн газарт хэр хүлээлттэй хандаж байна. Олон нийтийн зүгээс сайд нарын томилгоо оновчгүй байсанд шүүмжлэлтэй хандаад байгаа шүү дээ.

-Ерөнхий сайдыг томилогдохын өмнө манай намын бүлэг дээр ярилцлага хийсэн. Тухайн үед Н.Учрал даргаас "Эрх баригч намаас бодлогын манлайлал хүсэж байна. Нэг эх оронтой, хөгжлийнх нь төлөө хамтдаа л сэтгэл бодлоо чилээж байгаа шүү дээ. Байнга сөрөөд явна гэсэн агуулга биш. Гэхдээ та нараас итгэл үнэмшил, тод манлайлал харагдахгүй байна " гэж хэлсэн. Хариуд нь "Битгий ийм гутранги байгаач ээ. Нэгэн үеийн залуус сайхан ажиллана" гэдгийг хэлээд гарсан. Маргааш нь Засгийн газар томилогдсон. Ний нуугүй хэлэхэд бүтэц бүрэлдэхүүнээс нь эхлээд харахад сэтгэл дундуур байна.

Хүнд эрэмгий зоригтой ажиллах богинохон хугацаа байдаг юм байна шүү дээ. Маш олон удаа сонгогдож, олон Засгийн газарт, олон яам хэсэж сайд хийчхээд хаана нь ч бодит үр дүн гаргалгүй явлаа. МАН-д 68 гишүүний суудал бий. Салбар салбарын сайн боловсон хүчин бий. Цоо шинээр кабинетаа бүрдүүлж, томилгооноосоо эхлээд манлайлал үзүүлээд явах болов уу гэсэн хүлээлт байсан. Хэрэгжсэнгүй.

Бид л цаг хугацаагаа алдаж байна. Бүх залуу нас, боломж Улаанбаатарын түгжрэл, утаа, шударга ёс тогтоох гэсэн тэмцлийн дунд үгүй болж байна.

-Та эдийн засагч гишүүн. Н.Учралын Засгийн газар эдийн засгийн хүндрэл, сорилт, газрын тосны хомсдол, дайн гэх зэрэг олон нөлөөллийн шуурган дунд байгуулагдлаа. Энэ хавар үнэ өсөх, инфляц өсөх, шатахуун хомсдох зэрэг асуудлууд манай улсад тохиох тухай эдийн засагчид анхааруулаад буй. Үүн дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Олон улс болоод дотоодын байдал ч эгзэгтэй цаг мөчид эдийн засгийн хувьд далайцтай макро бодлого хэрэгжүүлмээр байна. Монгол банк, Сангийн яамны үүрэг өндөр байх ёстой.

Хувь гишүүний зүгээс өндөр өртөгтэй, өмнөх засгийн үеэс эхтэй Нийслэл дээр хэрэгжээд буй мега төслүүд дээр дүн шинжилгээ хийж, зогсоохыг нь зогсоох хэрэгтэй гэж бодож байна.

Манай улсын гадаад өрийн бүтэц харьцангуй эерэг байлаа. Олон улсын банк санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш байгууллагуудаас авсан зээл давамгайлсан бүтэцтэй байгаа. Үүн дээр Хятадаас авсан зээлийн хэмжээ үлэмж хувь хэмжээг эзлээд эхэлбэл эрсдэл нэмэгдэнэ. Мөн дотоодын эдийн засагтаа олигтой хувь нэмэр оруулахгүй, ААН-ийн оролцоо бага, ажлын байр бий болгох нөхцөл нь сул "Туулын хурдны зам" шиг төслүүдийг зогсоох нь зөв.

Үүнээс гадна татварын бодлогын асуудалд анхаарах нь чухал. Өмнөх Засгийн газраас татварын багц хуулийг өргөн барьчихсан байсан. Дорвитойгоор татварын хувь хэмжээг буулгасан зүйлгүй, техник шинж чанартай хууль байсан. Үүнийг татаж авсан нь сайшаалтай. Дахин өргөн барихдаа бодитоор татварын ачааллыг бууруулах багц хууль өргөн бариасай.

Нөгөөтээгүүр төсөв дээр хэмнэлт гаргах шаардлагатай. Үйл ажиллагааны зардлууд, хурал цуглаан, тоног төхөөрөмж гэх зэрэг ажлын байр бий болгодоггүй, ААН-ээ дэмждэггүй, импортыг нэмдэг зардлын төрлүүдээ сайн танах шаардлагатай. Ойрын хугацаанд төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага үүснэ. Энэ хаврын чуулганаар төсвийн хүрээний мэдэгдэлтэй орж ирнэ байх.

Ерөнхий байдлаар нь харвал Н.Учрал сайдад маш олон эдийн засгийн сорилт бий. Үүнд яаж хандах вэ гэдгээс энэ Засгийн газрын легаси харагдах байх. С.Бямбацогт даргын хувьд анхны хэлэлцэх эсэхийг нь томьёолоод явж байгаа хууль нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль байлаа. Энэ хуулийн хувь заяа С.Бямбацогт даргаас шалтгаална, С.Бямбацогт даргын легаси ч энэ хуулиас шалтгаалах байдалтай байна.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
33 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёс зүйн зөрчил гаргасан хүмүүсийг татах тухай хууль батлуулах гээд зүтгээд байгаа ерөнхийлөгч өөрөө эхлээд хамгийн ёс зүйгүй үйлдэл Бямбажаргал гэдэг нөхрөө эхлээд зайлуулчих. Энэ хүн чинь ҮАБЗ-ийн НБД хийх ямар ч боломжгүй, итгэл даахгүй хүн гэдэг нь тодорхой харагдлаа. Хэдэн жилийн дараа яаж ч ам алдаж мэдэх нөхөр байна. Тэгээд УИХ-д хэлэлцүүлж байгаа хэлэлцүүлгээс энэ ёс зүйгүй нөхрөө бас тат аа, энэ хүн бол үнэхээр ичгүүртэй байлаа.

Зочин
Зочин

МУИС бол ректор, проректороосоо эхлээд ёс зүй ярих ямар ч боломжгүй газар

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ene jaahan ohind ozempic ogoodhooch

Зочин
Зочин
Reply to  Зочин

МУИС-н нэг хариуцлагатай албан тушаалтай хүн нь, УИХ-ын нэг эмэгтэй гишүүнтэй гал тогооны өрөөнд нөгөө нэг юу яасан гээд байдаг билүү?

Зочин
Зочин

Шинэхэн бөгөөд дахин томилогдсон сайд Л. Энх-Амгалан та улсын их сургуульдаа анхаарахгүй бол болохоо байлаа шүү. Монгол судлалын хурал энд тэнд зохиогоод, түүнийгээ дамжиж хэссэн хэдэн хүн л байгаад байна шүү. Тэндээ юу хийж явдгийг тэнгэр л мэдэх байх.

Зочин
Зочин

Aav shigee uvchtei yum,

Их хурал тарах ёстой
Их хурал тарах ёстой

Чи хичээлд суудаггүй байсан чинь үнэн,тэгээд яаж дүн авсан байхуу гуйж биш загнаж авсан байхнуу Фортунаа Батбаяр ааь чинь загнаж дүнгий чинь тавиулаа юу .....

нар
нар

ДҮН ГУЙЖ ТӨГССӨН НЬ ТӨРИЙН ОРДОНД, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭР ТӨГССӨН НЬ ...

Зочинзочин
Зочинзочин

Колумбын их сургууль төгссөн хүн болгон сайн байдаг юм биш. Диплом цуглуулснаар биш ёс зүйтэй, мэдлэг мэргэжлээ ажил дээр харуулж амжилт, ахиц дэвшил, үр дүнтэй ажиллаж буй мэргэжилтэн л сайн шүү дээ. Гадны диплом авах, ажил мэргэжлийн үр дүн хоёр өөр шүү. Хэдэн диплом, хэдэн гадаад хэлтэй маруухан, зөвхөн өнгө мөнгөөр дээш гарсан хүн монголын улс төрд олон бий шүү. Бараг 50 хүртэл компаний эзэд, баячууд, наймаачид УИХ-д шургалсан түүх бий шүү.

Иргэн
Иргэн

barnard college

Зочин
Зочин

МУИСийн Хууль зүйн сургууль гэж аль 90ээд оны эхэн дундаас нэрлэдэг болсон, муисийн салбар сургууль . Харин энэ хүний яриандаа байнга дурдаад байгаа Хууль зүйн танхим гэх нэршил огт байхгүй. Гэхээр сургуульдаа анхаараагүй байх магадлалтай л юм.

Иргэн
Иргэн

ЭНЭ ХҮҮХНИЙ ЭЦЭГ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХ ЗАЛЬ МЭХТЭЙ ХҮН ДҮН ТАВИУЛАХ ЮУ Ч БИШ БАГШ ХУДЛАА ХЭЛЭХГҮЙ ЭЭ ИЧИЖ АМЬДАР

Бэхээ
Бэхээ

Энэ Б Жаргалан гэдэг авгай (ер нь жагсаалтынхан) тулга тойрсон хэрүүлээс хэтрэхгүй тархитай нөхөр байна гэдэг нь батлагдлаа.Өчигдөр Номинчимэг гишүүн жагсаалтын гишүүдийгжагсааж байгаа намын хариуцлагатай салшгүй ходбоотой гэж туйлын оновчтой хэлсэн шүү.

Зочин
Зочин

Дүн гуйсаар байгаад бүгд А дүнтэй байгаадаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гуйгаад байхад нь дүн тавьж өгөөд байдаг нь бас шившиг

Зочиpн
Зочиpн
Reply to  Зочин

unagaad dahindaa orooooo

Зочин
Зочин

Chinii ner tur gej yu baidag yum be, zugeer duugai bai,

Зочин
Зочин

Багш худлаа хэлэхгүй

Зочи
Зочи

Жагсаалтынхан томрох болоогүй шүү дээ өөрөө бахархахаас өөр юу чаддаг юм бэ хмаа хамхиад байж бай удахгүй тарах биз

Зочиpн
Зочиpн

2 buduun shn uzelceed bogsoo uhaaaa sn ba

иргэн
иргэн

Феодалын нийгэм байгуулах гэж бгаа юм шиг, аавынхаа нөлөөгөөр улс төрд ороод гишүүн болсон байхөө. Гишүүн боллоо гээд эх орон, ард иргэдийн амьдралд нөлөөлөх ямар хууль санаачилж, юу хийж гийгүүлэв. Эмээ нь МАН, хүү, ач охин нь АН, юу гэхэв дээ. Зальтай хүмүүс

Зочиpн
Зочиpн

uchral bol suga shuudee, danh bas suga

Зочиpн
Зочиpн
Reply to  Зочиpн

zandan bas suga

Зочин
Зочин

чамайг ямар замаар орж ирээд их хуралд сууж байгааг хүмүүс мэднэ дээ ухаантай хүнийг тэнэг гэж хэлсэн юм уу хаашаа юм вэ

Дэл
Дэл

Ийм байж саарал ордонд яаж ажиллах вэ гоншигнуур хэрүүлч заргач мэдгэлцэж чадахгүй ер нь хэрэг алга

Зочинfdgasfdsadf
Зочинfdgasfdsadf

jaahan um bj yamar baliar hugshin cariatia g####i vee. ene ugaasaa l 00 baisan l daa

Зочин
Зочин

Uvsiin hogiin hulgaichuud

Зочин
Зочин

zass darvalzaad bai

Pensioner
Pensioner

Аюулгүй, тогтвортой боломж гэж надад хэлсэн зүйлд хөрөнгө оруулсны дараа бүх зүйл нуран унав. Компани асуултанд хариулахаа больж, мөнгө татахаа хойшлуулж, эцэст нь удаан чимээгүй байдалд орлоо. Би ичиж, хэн нэгэн миний санаа зовнилыг нухацтай авч үзэх эсэхэд эргэлзэж байв. Trustwavehackerstech2 @ gmail.com дээрх Trustwave Hackers Tech үүнийг тэр даруй өөрчилсөн. Тэд ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, миний баримт бичгийг анхааралтай хянаж, мөрдөн байцаалтад хэрхэн хандахаа яг таг тайлбарласан. Тэдний баг миний хэзээ ч мэдэж байгаагүй төөрөгдүүлсэн мэдэгдэл, зөрчил, зөрчлийг илрүүлсэн. Тэд компанитай харилцах бүх харилцаа холбоог зохицуулж, намайг цаашид стрессээс хамгаалсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэдний тогтвортой ил тод байдал байсан: Би хэрэг хаана байгааг, алхам бүр яагаад чухал болохыг үргэлж мэддэг байсан. Эцэст нь нөхөн сэргээлт ирэхэд миний амьдралын бүх хэсгээс ачаа авагдсан мэт санагдсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл санхүүгийн алдагдалд орсон бол энэ компани танд өртэй зүйлээ нөхөхөд туслах ур чадвар, шийдэмгий байдалд байна.

Зочин
Зочин

Уг нь хичээл заасан л бол багш гэж хүндэлдэг. Гишүүн хүнд бол энэ ёс хамаардаггүй болтой.ямар томоор ямар дээгүүр ярьдаг гишүүн бэ.одоо архиваас НЬ хичээлийн бүртгэлийг гаргаад нийтэд үзүүлэх хргтй. Энэ бүсгүй насан туршийн гишүүн юм шиг загнаж бна даа.сонгуулиар бол гарахгүй харин нэрсийн жагсаалтаар л үзэж дээ.

How I recovered my investment
How I recovered my investment

Аюулгүй, тогтвортой боломж гэж надад хэлсэн зүйлд хөрөнгө оруулсны дараа бүх зүйл нуран унав. Компани асуултанд хариулахаа больж, мөнгө татахаа хойшлуулж, эцэст нь удаан чимээгүй байдалд орлоо. Би ичиж, хэн нэгэн миний санаа зовнилыг нухацтай авч үзэх эсэхэд эргэлзэж байв. Trustwavehackerstech2 @ gmail.com дээрх Trustwave Hackers Tech үүнийг тэр даруй өөрчилсөн. Тэд ямар ч шүүмжлэлгүйгээр сонсож, миний баримт бичгийг анхааралтай хянаж, мөрдөн байцаалтад хэрхэн хандахаа яг таг тайлбарласан. Тэдний баг миний хэзээ ч мэдэж байгаагүй төөрөгдүүлсэн мэдэгдэл, зөрчил, зөрчлийг илрүүлсэн. Тэд компанитай харилцах бүх харилцаа холбоог зохицуулж, намайг цаашид стрессээс хамгаалсан. Намайг хамгийн их гайхшруулсан зүйл бол тэдний тогтвортой ил тод байдал байсан: Би хэрэг хаана байгааг, алхам бүр яагаад чухал болохыг үргэлж мэддэг байсан. Эцэст нь нөхөн сэргээлт ирэхэд миний амьдралын бүх хэсгээс ачаа авагдсан мэт санагдсан. Хэрэв та төөрөгдүүлсэн эсвэл санхүүгийн алдагдалд орсон бол энэ компани танд өртэй зүйлээ нөхөхөд туслах ур чадвар, шийдэмгий байдалд байна.

Зочин
Зочин

жагсаалтыг болих хэрэгтэй. Жагсаалтаар орж ирсэн хүмүүс сонин байна шүү.жижиг сажиг зүйлээр хэрүүл хийгээд. эсвэл Намууд оруулсан хүмүүсээ татдаг байх хэрэгтэй

Зочин
Зочин

Ёс зүйгүй гэж хэн дуртай нь ярьж байна... ёс зүйг хуульчилж хэмжиж чадахгүй.. тийм болхоор ёс зүй зөрчсөн гэж ард түмний төлөөллийг эргүүлэн татна гэдэг өрсөлдөгчөө болон аялдан дагахгүй байгаа гишүүдийг дарамтлах, эрхшээлдээ оруулж кноп даруулах гэсэн Үндсэн хуулийн бус аргаар засгийн эрхийг авах гэсэн хүүрэнсүг тэргүүтэй авилгчдын зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хуйвалдаан

Холбоотой мэдээ

Back to top button